x

ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө

Өнөөдөр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д Эрүүл мэндийн яамнаас томилогдсон ажлын хэсэг ажиллаж, тус төвийн ерөнхий захирлын үүргийг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Эрдэнэхүүг сайдын тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай албан мэдээллийг ирүүлжээ. Үүнийг дагалдуулан хэвлэлийн бага хурал хийж, Эрдэнэхүү өөрийн байр сууриа олон нийтэд илэрхийллээ.

Н.Эрдэнэхүү:

-"Чөлөөлөх тушаалд ямар нэгэн сахилгын шийтгэл, алдаа зөрчил, хуулийн тодорхой үндэслэл дурдагдаагүй, зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн ерөнхий заалтыг барьж, гэнэтийн байдлаар ажлаас чөлөөлж буйг онцолсон юм. Хуулиар бол нэг сарын өмнө мэдэгдэж, тодорхой үндэслэл бүхий тайлбар өгөх ёстой ч энэ шаардлагыг зөрчиж байна гэж үзэж байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ажилд томилогдсоноос хойш дарамт шахалт нэмэгдсэн. Ялангуяа шинэ эм нэвтрүүлэхтэй холбоотой 500 сая төгрөгийн татвар төлөх шаардлага тавигдсан ч уг гэрээнд гарын үсэг зураагүй, төсөвт тусгагдаагүй, хуулийн үндэслэлгүй тул төлбөрийн шилжүүлгийг хийх боломжгүй хэмээн татгалзсан нь дарамтлах шалтгаан болсон байж болзошгүй.

Манай төв зөвхөн хэрэгцээт тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж өгсөн, худалдан авалт нь Төрийн худалдан авах ажиллагааны газар болон ЭМЯ-ны хариуцлагын хүрээнд явагддаг. Гэтэл энэ бүхэн миний ажлаас чөлөөлөгдөх шалтгаан болж буй мэт харагдаж байна. Ажил хийдэг хүмүүсийг дэмжих ёстой, цүнх барьсан хүмүүсийг дэвшүүлдэг тогтолцооны үр дүн ийнхүү гарч байна" гэв. 

Эцэст нь ХСҮТ-ийн хамт олон болон орон нутагт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлж, хамтран ажилласан бүх хүмүүстээ баяр хүргэн, ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдэв.

Эх сурвалж: ХСҮТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 11 цаг 33 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 11 цаг 41 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 11 цаг 51 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 11 цаг 57 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 12 цаг 1 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 12 цаг 5 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 12 цаг 59 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 14 цаг 32 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 15 цаг 1 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 15 цаг 6 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 15 цаг 9 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 15 цаг 13 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 16 цаг 18 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 16 цаг 27 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 16 цаг 49 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 17 цаг 21 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 17 цаг 42 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 17 цаг 49 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 18 цаг 3 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 18 цаг 14 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top