x

Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харилцааг зохицуулна

УИХ дахь Ардчилсан намын Бүлгийн зөвлөх, Хуулийн бодлогын хэлтсийн дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа.

-Арилжааны тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барихаар бэлтгэж байгаа. Энэ хууль батлагдсанаар худалдааны салбарт ямар ач холбогдолтой вэ?

-Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд арилжааны тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж эхэлсэн юм билээ. Харин энэ удаагийн УИХ-аас арилжааны хуулийн төслийг судлан санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан байсан. Миний хувьд, арилжааны хуулийн төсөлд шинжилгээ хийж УИХ дахь АН-ын бүлэг байр сууриа тодорхойлоход нь зориулж бодлогын зөвлөмж бэлтгэсэн байгаа.

Ерөнхийдөө бол зөвхөн худалдааны гэхгүй, харилцан ашиг олох зорилготой бизнесийн хоёр талын харилцааг зохицуулахад чиглэгдэнэ.

-Хуулийн төсөлд бизнес эхлэгчдийн арилжааны үйл ажиллагааны онцлогийг харгалзан үзсэн гэж байсан. Үүнийг дэлгэрүүлэхгүй юу?

-Хуулийн хувьд худалдааны асуудлыг заагтай авч үзэж байгаа юм байна.

Арилжааны хуулиар дотоод дахь бизнесийн талуудын харилцааг зохицуулах, харин гадаад худалдаатай холбоотой асуудлыг цаашид Худалдааны хууль боловсруулж зохицуулах талаар үзэл баримтлалаа зааглаж байгаа юм билээ. Гадаад орнуудын туршлагаас харахад харилцан ашиг олж буй бизнесийн хоёр талын хооронд үүсдэг гэрээ, хэлэлцэл, гэрээний зүйл, түүний хэрэгжилт гээд цаашлаад ашиг олж буй тэр харилцааг тусгайлан зохицуулах тусгайлсан хуультай байдаг юм байна. Жишээ нь Япон улс гэхэд зургаан гол хуулийн нэг нь Арилжааны хууль гэж үздэг юм байна.

-Арилжааны гэрээний харилцааг яаж зохицуулах вэ?

-Ерөнхийдөө өнөөгийн нөхцөлд энэ харилцааг манайд Иргэний хуулийн хүрээнд зохицуулж байгаа. Цаашид Иргэний хуулиас энэ хэсгийг салгаж аваад тусгайлсан хууль болгоно. Гол нь бизнес, арилжаанд үүсдэг гэрээний маргаан, үл ойлголцлыг хурдан шийдвэрлэх шаардлага үүсдэг. Гэтэл энэ маргаан даамжирсаар хэдэн жил үргэлжилдэг нь бизнесийн хурд, ашиг орлогод сөрөг нөлөөтэй байгаа асуудлыг шийдэхэд бас энэ хууль зориулагдана. Ингэхдээ дараахь хэд хэдэн онцлогийг үзэл баримтлалын хүрээнд тодорхойлж байгаа юм.

Нэгдүгээрт, Арилжааны хуулийн харилцаа нь харилцан ашиг олох талуудын харилцааг зохицуулна. Нэг тал нь бизнесийн нөгөө тал нь үйлчлүүлэгч иргэний асуудлыг энэ хуулиар зохицуулахгүй. Тухайлбал, Үүрэн холбооны оператор болон хэрэглэгч, банк болон банкны харилцагч иргэн гэх мэт харилцааг Иргэний хуулийн зохицуулалтад үлдээнэ. Хоёрдугаарт, энэ хуульд байх нэг зарчим нь “бизнесийн итгэлцэл” юм. Талууд нэгэнт итгэлцэж гэрээ хэлцэл байгуулсан бол одоо үүргээ хүлээ гэдэг зарчим. Гуравдугаарт, харилцан итгэлцэж, гэрээ байгуулах нөгөө талдаа итгэхийн тулд тухайн бизнесийн талуудын нууцаас бусад мэдээллийг нээлттэй болгох асуудал тавигдана. Ингэж байж би хэнтэй, ямар компанитай гэрээ байгуулж байгаа вэ гэдгээ өөрсдөө нягтлаад, итгээд гэрээ байгуулсан бол одоо хариуцлагаа хүлээ л гэдэг зарчим юм байна.

-Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. GS24, CU зэрэг сүлжээ дэлгүүрүүд барааныхаа үнийг долоо хоног тутамд бага багаар иргэдийн худалдан авалтад огцом нөлөөлөхгүйгээр өсгөдөг. Тэгэхээр Арилжааны хуулиар худалдаа эрхлэгчид бүтээгдэхүүний үнийг дур зоргоороо нэмдэг байдлыг яаж зохицуулах вэ. Энэ үнийн өсөлтөд Арилжааны хуулийн ач холбогдол яаж нөлөөлөх юм бол?

-Арилжааны хуулиар үнийг бол зохицуулахгүй. Тийм боломж ч байхгүй. Манай улс чинь зах зээлийн зарчмаар хөгжиж байгаа учраас үнийн зохицуулалтыг хуулиар бол бүр ч зохицуулахгүй. Харин Өрсөлдөөний тухай хуулиар энэ асуудлыг зохицуулна. Гэхдээ дахиад хэлэхэд, үнийг бус шударга өрсөлдөөнийг л зохицуулна. Үнийн өсөлт олон талтай. Дотоод гадаад хүчин зүйлээс хамаарна. Нөгөө талдаа инфляцийн нөлөө их байна шүү дээ. Шударга өрсөлдөөнийг дэмжиж, монополь, картелийг хязгаарласнаар үйлдвэрлэл, худалдаа хөгжиж, өрсөлдөөн бий болсноор зохистой үнэ тогтох учиртай.

-Манайх Евразийн эдийн засгийн холбоонд нэгдэх асуудал яригдаж байгаа. Энд нэгдвэл үндэсний үйлдвэрүүдэд халтай гэдгийг эдийн засагчид, бизнесийнхэн ярьж байна. Тэгвэл Арилжааны хуультай болсноор дотоодын бизнесийн орчноо хамгаалж чадах уу?

-Арилжааны хууль зах зээлийг ч зохицуулахгүй. Энэ тохиолдолд дотоодын зах зээлээ хамгаалах төрийн бодлого тусдаа явах учиртай. Бид далайд гарцгүй, эдийн засгийн болоод геополитикийн нөлөө бүхий хоёр том хөршийн дунд экспорт, импортын их хамааралтай энэ нөхцөлд дөнгөж өндийх гэж байгаа дотоодын үйлдвэрлэлээ хэрхэн хамгаалахаа бодох ёстой байсан юм. Нөгөө талаар эдийн засагт Econ­omy of Scale гэх ойлголт бий. Манай хоёр хөрш масс үйлдвэрлэл сайтай учраас бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртөг маш багатай орнууд. Гэтэл манай улсын хувьд түүхий эд, шатахуун, техник, технологийн хувьд гаднаас хамааралтай учраас үйлдвэрлэлийн өртөг өндөр. Энэ нь үнэ чөлөөлж нээлттэй өрсөлдөх боломж хязгаарлагдмал гэсэн үг. Нөгөө талдаа бид экспорт хийхэд яг үнэндээ бэлэн биш байгаа. Бидэнд зах зээл дутагдаагүй, харин импортлогч орны шаардлагыг хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэл л хангалтгүй байна. Импортлогчдын тавьдаг стандарт, тоо хэмжээ, хүнсний хорио цээрийн хяналтыг бид олон бүтээгдэхүүн дээр одоогоор лав хангахгүй байгаа.

-Сүүлийн үед үүссэн бас нэг асуудал бол ноолуур. Энэхүү зах зээл түгжигдлээ. Арилжааны хуультай болбол энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Түүхий эдээ, ялангуяа малын гаралтай түүхий эдийг дотоодод боловсруулж, нэмүү өртөг шингээх бол манай бодлогын асуудал. Гэхдээ үнийг хүчээр, төрийн шууд зохицуулалтаар шийдэхээр л буруудаад байгаа юм. Аливаа үйлдвэрлэлд “Нэмүү үнэ цэнэ” бүтээх чухал. Үүнийг гинжин хэлхээний тогтолцоо үүсгэх замаар, зах зээлийн зарчмаар нь шийдэх учиртай. Гэтэл бид анхдагч үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явц үндсэндээ хаос байдалтай эмх замбараагүй байсаар байна. Үүнийг олж харангуутаа экспортыг тодорхой хугацаагаар хязгаарлаж байгаад дотооддоо хагас боловсруулчихъя гэхээр нөгөө талдаа түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт дээр эрэлт буураад ирэхээр үнэ нь уначихна. Гэтэл манай оронд мал аж ахуйн салбарт 195 мянган малчин өрх, 310 мянган хөдөлмөрийн насны хүн ам мал аж ахуйн салбараас орлого олж амьдарч байгаа. Энэ хэсгийн орлого буурна гэдэг бол хөдөлмөрийн насны хүн амын 1/4-д нь хүнд цохилт болж байгаа.

Үйлдвэрлэлийг зах зээлийн тогтолцоотой оронд бол төр биш, энэ яриад байгаа Value chain л шийднэ. Энэ нэмүү үнэ цэнийн хэлхээг тогтолцоогоор нь хөгжүүлэхэд л төрийн бодлого чиглэх ёстой. Бүс нутгаар нь кластер үүсгэх. Үүний тулд тухайн нэмүү үнэ цэнийн тогтолцоог үүсгэж байгаа гол “түлхүүр” бизнесийг нь дэмжих бодлого чухал байдаг.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 19 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 29 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 1 цаг 36 мин З.Ган-Очир: АМНАТ-ийн бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2 цаг 51 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top