x

Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ

Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан гадаад улс орнуудын элчин сайд, олон улсын байгууллага, донор, хандивлагч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, бүсчилсэн хөгжлийн бодлого болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулан санал солилцлоо.

Уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг анх 2001 онд УИХ-аас баталж, 24 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ч Улаанбаатар хотод хүн ам, эдийн засаг, боловсрол, үйлчилгээний хэт төвлөрөл үүссэн нь бүсчилсэн хөгжлийн бодлогын ач холбогдлыг улам тодотгож байна хэмээн онцолсон. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь буюу 1.7 сая хүн нийслэлд амьдарч, ДНБ-ий 63 хувь нь энд үйлдвэрлэгдэж, их дээд сургуулийн 96 хувь нь төвлөрсөн байна.

Шинэ шатны бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжсэнээр дараах өөрчлөлт, боломжууд бүрдэнэ:

  • Бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлох

  • Байгалийн нөөц баялгийг зохистой, үр өгөөжтэй ашиглах, нөхөн сэргээх

  • Үйлдвэр, үйлчилгээний төрөлжилт, хоршил, кластерын бодлогыг дэмжих

  • Өндөр технологи, инновацыг орон нутагт нэвтрүүлэх

  • Бүс дамнасан стратегийн төслүүдийг хэрэгжүүлэх

  • Хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах (улсын төсөв, зээл, тусламж, ТХХТ г.м)

  • Санхүү, татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэх

  • Оролцогч талуудын хамтын ажиллагааг өрнүүлэх

  • Тээвэр, логистик, дэд бүтцийн нэгдсэн сүлжээ хөгжүүлэх

  • Шинэ суурьшлын бүс, хотууд байгуулах

  • Бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэх, зах зээл тэлэх

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах

  • Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлсэн бүсүүдийг бий болгох

Энэхүү уулзалт нь бүсчилсэн хөгжлийн бодлогыг олон улсын түншүүдтэй уялдуулах, гадаадын хөрөнгө оруулалт, техник туслалцааг оновчтой чиглүүлэх, хамтран ажиллах шинэ боломжуудыг бүрдүүлэх алхам боллоо.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top