x

Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гурилын үнийг буулгана. Хэдэн гурилын үйлдвэрүүд үгсэж байна гэж ярьсан, дараа нь УИХ импортын татварыг тэглэсэн. Үр дүнд нь гурилын үнэ буураагүй гэж эдийн засагчдын дүгнэж буйтай та санал нийлж байна уу?

-Өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ гол хэрэгцээ болсон гурилын үнийг харьцангуй тогтвортой байлгах зорилгоор аж ахуйн нэгжүүдийг дэмжиж нийт 600 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл төрөөс олгосон. Эргээд валютын ханш, үйлдвэрлэл ч юмуу цаг үеийн нөхцөл байдал, өртөг өөрчлөгдсөн гээд олон шалтгаантай холбоотойгоор гурилын үнэ төдийлөн тогтвортой байж чадаагүй. Үнэ нь өссөн.

Гэтэл төр “Бид өнгөрсөн хугацаанд ийм их зээл олгосон байтал яагаад гурилын үнээ эргээд өсгөчихөж байгаа юм бэ” гэдэг асуултыг хувийн секторт тавьчихаж байгаа юм. Хувийн сектор “Бид ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор үнээ тогтоогоод, эрэлт нийлүүлэлтээр нь оролцоод явдаг” гэж хариулж байна. Өөрөөр хэлбэл, төр хөнгөлөлттэй зээлээр үнийг тогтвортой байлгах зорилгоор дэмжсэн гэж бодсон ч аж ахуйн нэгжүүд нь тэгээгүй. Энд ойлголцлын зөрүү гэх үү, агуулгын зөрүү төр, хувийн хэвшил, ард түмний дунд үүсч байна. Ард иргэд гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна гэж ярьж байна. Мэдээж энэ нь төрд дарамт үүсгэж байна. Уг зарчим нь агуулгын зөрүү үүссэнтэй холбоотой.

-Тэгэхээр яг яах ёстой байсан бэ?

-Төр өөрөө нээлттэй хувьцаат компани буюу хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийг дэмжих ёстой байсан. Тэр нээлттэй компанийг иргэд эзэмшиж байгаа шүү дээ. А гэдэг үйлдвэрээр жишээ авъя. А үйлдвэр олон нийтэд нээлттэй болоод, нийтдээ 50 мянган хувьцаа эзэмшигчтэй байна. Гэр бүлийн эзэмшлийнх биш. Олон нийтэд нээлттэй, тодорхой хувиа зах зээлд гаргасан бизнес байлаа гэж бодъё. Тухайн бизнесийг нь төр хөнгөлөлттэй зээлээр дэмжээд явлаа гэхэд бизнес нь сайжирвал эргээд ард иргэдэд гурилын үнээс гадна компанийн үйл ажиллагаа, ашиг, орлого сайжирч, иргэдийн амьжиргаанд давхар нөлөөлж эхэлнэ. Тэгэхээр төр нэг зүйлээр хоёр үр дүн авч чадаж байна. Нэгдүгээрт, хөнгөлөлттэй зээл олгосон. Хоёрдугаарт, нээлттэй компанид олгосноороо тэр компанийн өрсөлдөх чадварыг сайжруулаад, борлуулалт ашгийг нь нэмэгдүүлээд, тэр нь эргээд ногдол ашиг хуваарилах ч юм уу, хувьцааны үнийн өсөлтөөр иргэдийн оруулсан хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа юм. Иймэрхүү санаагаар хожчихож байна.

Миний хэлэх гээд байгаа гол санаа бол гурил ч гэлтгүй манайхан дотоодын хөнгөлөлттэй зээлүүд дээр янз бүрийн аж ахуйн нэгжүүдэд зээл олгохдоо аль болох олон нийтэд хувьцаагаа арилжаалсан компаниудыг сонговол ононо. Санхүүгийн хувьд ил тод байдалтай ийм газруудад хөрөнгө оруулалтууд хийж байж үр нөлөөг нь иргэд хувьцааны үнэ цэнэ зэрэг байдлаар эргээд давхар хүртэнэ. Тэгэхгүйгээр сая хувийн хаалттай компанид өгчихсөн. Нөгөө хэд нь мэдээж бизнесээ л бодно шүү дээ. Тэгээд төр нь хэрвээ та хэд ингэж байгаа бол бид одоо импортын сонголтыг оруулж өгье гээд ийм нэг сонин, хувийн хэвшил, төр хоёрын хооронд үл ойлголцлын асуудал үүсгэчихэв үү дээ гэж би бодож байна.

-Хэрхэн зохицуулах нь зүйтэй вэ?

-Төр хувийн хэвшлээ дэмжих ёстой гэсэн үндсэн концепц дотроо төр хувийн хэвшлийн нээлттэй компанийг дэмжих ёстой гэсэн агуулга гарч ирээд байгаа юм. Яагаад вэ гэвэл энэ чинь Америкаас эхлэлтэй. Portune 500 гэдэг компанийн бараг 495 нь нээлттэй байдаг. Төр нээлттэй хувьцаат компанийг дэмжих ёстой гэдэг агуулга дээр л үндэслэж гарч ирсэн зүйл шүү дээ. Америкийн засгийн газар “Apple”-ийг хөнгөлөлттэй зээлээр дэмжлээ гээд няслаад, тэр компаниудын борлуулалт нэмэгдээд, дэлхийн зах зээл дээр борлуулалт хийгээд явлаа гэхэд Америкийн ард иргэдийн хувьцааны үнэ цэнэ өсч байгаа биз дээ. Тэгэхээр ийм логикоор төрийн дэмжлэг явах ёстой.

-Төр, хувийн хэвшил ойлголцохгүй бол юунд хүргэх вэ?

-Гурилын сектор дээр маш том үл ойлголцол бий болчихов уу гэж хувьдаа бодож байна. Эдийн засгийн суурь онолоороо Засгийн газрын хэрэглээ тэлээд ирэх нь эргээд хувийн хөрөнгө оруулалтыг шахаж гаргадаг. Ингэснээр дотоодын нийт бүтээгдэхүүний боломжит өсөлт буюу жил болгон баялаг бүтээх боломж харьцангуй багасдаг. Тэрний дагуу л үйл явдлууд болоод байна уу даа гэж бодож байна. Аливаа болохгүй, бүтэхгүй байгаа бүхэн рүү төр орно, өөрөө хийнэ. Төр өөрийнхөө мөнгийг оруулна гээд. Олон улсын туршлагаар төр ашгаа хамгийн их байлгаж, үр ашигтай түвшинд хүрэх бүтээгдэхүүнийг гаргаж ирж ажиллах институци биш байхгүй юу. Тэр “сүнс” нь компани гэдэг институци буюу бүтээмжийн том хөдөлгүүр байна шүү дээ. Угаасаа ажиллах зарчим нь бүтээгдэхүүн гаргаад, ашиг олоод явдаг тэр “сүнс” бол төр гэсэн менежерт байхгүй. Иргэд, аж ахуйн нэгжүүдээ татварын бодлогоор дэмжих, мөн хэрэглэгчдэд нөлөөлөх байдлаар нь зохицуулалт хийх оролцоотой төрийн оролцоо бол шөнийн манаачийн үүрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Энэ нь гар, бие оролцоотой гэсэн санаа ер биш юм. Манайх яг түүний эсрэг яваад байна уу даа гэж бодож байна. Би энэ дээр цэвэр чөлөөт зах зээл яриагүй. Ядаж хувийн сектортоо бизнес хийх боломж олгож, татвар, бизнесийн орчин, хууль эрх зүй, эдийн засгийн орчнуудыг бүрдүүлээд өгчихвөл хүссэн хүсээгүй бизнесүүд ажиллаад, татварын орлого нь нэмэгдэж, төр өөрөө мөнгөтэй болох механизмыг бид өөрсдөө ойлгох хэрэгтэй байхгүй юу. Түүнээс төр өөрөө ашиг хийгээд, бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд явдаг байдлаар тооцвол ерөөсөө биш.

-Өнөөдрийн байдлаар 11 үйлдвэрийн долоо нь дампуурсан үзүүлэлттэй байгаа талаар салбарынхан мэдээлсэн. Төр бодлогоор дэмжих биш унагаж, дотоодын жижиг дунд үйлдвэрлэгчдээ үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүргэж байна. Та юу хэлэх вэ?

-Үйлдвэрүүд дампуурсан тухай тоо статистик зөв эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ мэдээж гадны зах зээлийн хямд өртөгтэй гурилтай өрсөлдөж байгаа учраас өрсөлдөх чадварын хувьд давуу тал байна уу, үгүй юу, байхгүй бол зах зээлийн зарчмаараа дампуурна гэдэг нөхцөл байдалтай болж хувирч байна. УИХ-аас гаргасан бодлогын үр дагавар ийм байдлаар үйлчилж байна гэсэн үг. Энд хэлэх зүйл юу байна вэ гэхээр, Монгол Улс хөгжлийнхөө хувьд ямар стратеги барьж байгаа юм бэ. Аль салбараа түлхүү хөгжүүлэх чиглэл барьж байна вэ. Аль салбараа дотоодын бодлогоор тасралтгүй дэмжиж, аль салбараа гадны өрсөлдөөнөөс хамгаалах замаар явах вэ, энэ нь үндэсний аюулгүй байдалд хэр хор хөнөөл учруулах вэ. Дээрээс нь суурь инфляци, иргэдийн амьжиргаанд яаж нөлөөлөх вэ гээд Монгол Улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлого, тэдгээртэй уялдаад богино хугацааны төсөв мөнгөний бодлоготойгоо уялдаад гарч байх ёстой шийдвэрүүд л дээ. Монгол Улс үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтөд хүрнэ. Энэ салбарт ийм ийм салбарууд орно гэж томьёолсон бол мэдээж дотоодын үйлдвэрүүдээ дэмжих, гадны бүтээгдэхүүнийг татвараар хаах зэрэг бодлогууд баримтална шүү дээ.

-Тэр бодлого манайд тодорхой байдаг уу?

-Маш эргэлзээтэй. Олон жил уул уурхайн салбар суурьтай эдийн засгаа солонгоруулна гэж ярьж байна. Гэсэн ч яг солонгорох тэр солонгын өнгүүдэд нь хөдөө аж ахуйн салбар орж байгаа юм уу, IT-гийн салбар орж байгаа юм уу, аялал жуулчлал нь орсон уу гэхээр орчихсон ч юм шиг. Одоо явуулж буй бодлогуудыг нь харахаар ороогүй ч юм шиг. Иймэрхүү нөхцөл байдалтай байгаад байгаа болохоор дахиад л нөгөө үндсэн суурь асуудлаа яримаар байгаа юм. Бид үндсэн сууриараа аль алийг юу гэж тодорхойлсноосоо эхлээд хариултаа авах ёстой. Тэгэхгүйгээр одоо гарч буй янз бүрийн үр дагавар дээр үндэслээд хариултаа авбал богино хугацааны хохирогчид маш их болоод байна гэдгийг л хэлмээр байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (197.211.63.57)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 05 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 18 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 28 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 1 цаг 35 мин З.Ган-Очир: АМНАТ-ийн бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2 цаг 50 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top