x

Сэрэмжлүүлэг

Сүүлийн үед Япон Улсад зорчигч монгол иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр монгол иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол олширч, улмаар Япон Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж, нийгмийн сүлжээгээр тархаж, Монгол Улсын нэр хүндийг унагах болов.

Нөгөөтөйгүүр Япон Улсад зорчиж байхдаа монгол иргэн түрийвчтэй мөнгө, эд зүйлсээ хулгайд алдсан тохиолдол ч нэмэгдэв.

Дэлгүүрээс бараа хулгайлах, мөнгө түрийвч суйлах, орон байрны хулгай хийх зэрэг нь Япон Улсын Эрүүгийн хуулийн 235 дугаар зүйлд заасан хулгайн гэмт хэрэгт тооцогддог бөгөөд 10 жил хүртэлх хорих ял эсвэл 500 000 иен хүртэл торгууль гэсэн хүнд ялтай хэрэг юм. Японы дотоодод сэкьюрити камерын болон дохиолол, энгийн хувцастай цагдаа нарын хяналт, аж ахуйн нэгж, иргэдээс тавих хяналт өндөр байдаг тул хулгай хийвэл заавал баригдах бөгөөд тухайн үедээ баригдалгүй өнгөрсөн ч гэсэн хувь хүнийг ёс зүйн доройтолд оруулж, илүү хүнд хэрэгт унагаах аюултай билээ.

Иймд иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хулгайд өртөхгүй байх үүднээс биеэ зөв сайн авч явах, өөрийн эд зүйлсээ сайтар хамгаалж, хянах, гэмт хэргээс сэргийлэх мэдлэг, ухамсараа дээшлүүлэх, сэжигтэй үйлдэл, нөхцөл байдлыг анзаарсан тохиолдолд яаралтай цагдаа болон холбогдох байгууллагад мэдэгдэх, хууль дүрэм, аюулгүй байдлыг чандлан сахихыг уриалж байна.

Бидний уриалгыг зөвөөр ойлгон, өөрийн болон эх орныхоо нэр төрийг хамгаалан, хууль журмыг хатуу сахин биелүүлэх тал дээр хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Токио хотын Цагдаагийн газраас монгол хэл дээр гаргасан гэмт хэргээс сэргийлэх тухай гарын авлага:

https://wls-jp.com/img/file8.pdf

https://www.keishicho.metro.tokyo.lg.jp/.../relations.html

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
КОНСУЛЫН ХЭЛТЭС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 11 цаг 30 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 11 цаг 38 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 11 цаг 48 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 11 цаг 54 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 11 цаг 58 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 12 цаг 2 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 12 цаг 56 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 14 цаг 29 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 14 цаг 58 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 15 цаг 3 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 15 цаг 6 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 15 цаг 10 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 16 цаг 15 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 16 цаг 24 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 16 цаг 46 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 17 цаг 17 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 17 цаг 39 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 17 цаг 45 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 18 цаг 0 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 18 цаг 11 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top