x

Баянхонгор аймагт салхи шуургатай, сэрүүн өдрүүд үргэлжилнэ

Тавдугаар сарын 4-ний өдөр Баянхонгор аймгийн Богд, Баянцагаан, Жинст сумдын нутгаар салхи 21–26 м/с, зарим үед 28 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурсан бол Галуут, Байдраг, Шинэжинст, Баацагаан, Гурванбулаг, Баян-Өндөр сумдад 12–16 м/с, зарим үед 20 м/с хүрсэн хүчтэй салхи бүртгэгджээ.

Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр, энэ долоо хоногийн туршид ихэнх нутгаар шуургатай, сэрүүн байх төлөвтэй байна. Цаг агаарын тавдугаар сарын 5–9-ний өдрүүдийн урьдчилсан төлөв дараах байдалтай байна:

  • 6–7-ны өдрүүдэд зарим газраар хур тунадас орж,

  • Тал хээр, говийн нутгаар баруун хойноос 14–16 м/с, зарим үед 22–24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

  • Бусад хугацаанд салхи 6–11 м/с байна.

Агаарын температур:

  • Хангайн уулархаг нутгаар: шөнөдөө 0 –5°C хүйтэн, өдөртөө +7 +12°C дулаан

  • Алтайн салбар уулс, тал хээрийн нутгаар: шөнөдөө +3°C дулаанаас -2°C хүйтэн, өдөртөө +10 +15°C дулаан

  • Говийн нутгаар: шөнөдөө +5 +10°C, өдөртөө +14 +19°C дулаан

  • Эхийнголын баянбүрд орчмоор: шөнөдөө +10 +15°C, өдөртөө +21 +26°C дулаан

Онцгой байдлын газар иргэд, малчид, тээвэрчдэд дараах анхааруулгыг хүргэж байна:

  • Цаг агаарын мэдээг цаг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, зааврыг дагах

  • Онцын шаардлагагүй бол замд гарахгүй байх

  • Шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах, шатахуун, дулаан хувцас бэлдэх

  • Баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихоос зайлсхийх

  • Малтайгаа хол бэлчээхгүй, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх

Ирэх өдрүүдэд салхи, шуурга, сэрүүсэлтэй байхаар байгаа тул иргэд, малчид цаг агаарын нөхцөл байдалд нийцүүлэн болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, УЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top