x

Т.Бадрал: Герман, Турк улс онгоц хүлээж авахгүй тул иргэдээ татан авах нислэг хийхгүй

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гадаад улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэг хийх талаар мэдээллээ. Манай улс нийт гурван удаагийн нислэгээр 750 гаруй иргэнээ эх оронд нь авчрахад бэлэн болжээ. Бусад улс орнуудын хувьд ч ялгаагүй, гадаад улсаас өөрсдийн иргэдийг татан авах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Мэдээллийн дараа Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Т.Бадрал сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Монгол иргэд тухайн байгаа улсдаа шинжилгээнд хамрагдаж, хариу эерэг гарвал тэндээ үлдэх үү, эсвэл онгоцонд тусгаарлан эх оронд нь авчрах уу?

-Ямар нэгэн шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр хариу нь эерэг гарсан бол онгоцонд суулгахгүй. Тухайн улс нь олон улсын хамтын ажиллагааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу иргэнийг эмчилгээнд авч үлдэнэ.

-Тусгай үүргийн нислэгээр Монголоос Япон, Солонгос руу явах хүсэлтэй байгаа иргэдэд ямар шаардлага тавих вэ?

-Солонгос руу явахаар 300 гаруй хүн хүсэлтээ гаргасан. Тэдэнд тавих ганц шаардлага нь энэ өвчин намдаж, олон улсын нислэгүүд хэвийн горимд ортол тэднийг эргүүлж авахгүй. Тэр хүн өөрөө эрсдлээ үүрэх ёстой.

-Гурван удаагийн тусгай нислэгээр хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ авах уу?

-Маш олон шалтгаантай иргэд бий. Тэднээс ахмад настан, эмчилгээ хийлгэсэн, жирэмсэн зэрэг иргэдээ хамгийн түрүүнд авна.

-Яагаад Герман, Туркээс иргэдээ авахгүй байгаа юм бэ?

-Турк улс 65 орноос онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн тул нислэгийг зогсоосон. Берлин хот руу манайх шууд нислэг үйлддэг ч Берлин нислэг хүлээж авахаа зогсоосон. Хэдийгээр Франкфурт руу онгоц явуулж болох ч хүндрэл байна. Тиймээс энэ удаад Турк, Герман руу тусгай үүргийн онгоц илгээх шийдвэр гаргаагүй.

-Тусгаарлах байрны төлбөрт өөрчлөлт орох уу?

-Гадаад улсаас ирж буй хүмүүсийг өөрийнх нь зардлаар тусгаарлах нь олон улсад хэрэгжүүлж байгаа туршлага. Өмнөх таван удаагийн нислэгээр ирсэн иргэдээ хотын төвийн зочид буудлуудад тусгаарласан. Харин ойрын хугацаанд гурван удаагийн нислэгээр ирэх иргэдийг хотоос зайдуу амралт, сувиллын газарт тусгаарлана. Төлбөр нэмэгдэхгүй, 50 мянган төгрөг хэвээрээ.

-Тусгаарлах хугацааг хэд хоногоор сунгах магадлалтай байна вэ?

-Эрсдэл байгаа учраас тусгаарлах хугацааг сунгана. Тухайлбал, Туркээс ирсэн иргэнээс найм хоногийн дараа халдвар илэрсэн. Тэгэхээр эрсдэл хэзээд бий учир тусгаарлах хугацааг хэд хоногоор сунгах эсэхийг өнөөдөр Улсын онцгой комиссоор шийднэ. Мөн иргэн тусгаарлах байрнаас гараад гэртээ өөрийгөө тусгаарлах ёстой. 

ОХУ-ын ерөнхийлөгч В.И.Путин өчигдөр иргэддээ хандаж "Гэрийн хорионд байгаа иргэн танд гэртээ 14 хоног байх эсвэл Эрүүгийн хуулиар таван жил хоригдох гэх хоёр сонголт байна. Алийг нь сонгохоо та өөрөө шийднэ үү" гэсэн хүчтэй мэдэгдэл хийсэн байсан. Манай улс ч мөн хуультай улс. Гэртээ өөрийгөө тусгаарлах иргэдэд ч ийм сонголт байгааг хэлэхээс аргагүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.246)
    Онгоц хүлээн авахгүй байгаа оронд бгаа хүмүүс тэндээ дэглэмээ сайн сахихаас өөр арга алга даа тэгээд ч ирдэг байж буцахад бүр төвөгтэй болох байхдаа хөөрхийс
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 22 цаг 34 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 22 цаг 43 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 22 цаг 48 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ Өчигдөр 11 цаг 03 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 10 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов Өчигдөр 10 цаг 51 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Хулгайтай тэмцэхээ боль! Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү...
Top