Улс төр

УИХ-ын байнгын хорооны дарга П.Ганзориг НҮБХАС-гийн тэргүүнтэй уулзлаа
УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Ганзориг НҮБХАС-гийн тэргүүн Халид Шарифитай уулзаж, хүн ам зүй, залуучуудын хөгжил болон нийгмийн бодлогын асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцов.
2026-05-27

Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчит компанийг татан буулгах, орон сууцжуулалтын хуулийн төсөл болон бусад 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна.
2026-05-27

З.Энхболдыг гэмт хэргийн “хатгагч” гэж үзэн ялласан нь эргэлзээ төрүүлж байна
З.Энхболд хэлэхдээ “Би Б.Энх-Амгаланг танихгүй, утсаар ярьж байгаагүй, мессэж ч бичиж үзээгүй” гэж удаа дараа мэдэгдэж байв. Танихгүй, дээрээс нь хоорондоо ярьж ч үзээгүй хүмүүс яаж гэмт хэргийг хатгаж, гэмт хэрэг үйлдүүлэх билээ.
2026-05-27

Хууль зүйн байнгын хороо замын хөдөлгөөний хууль болон хүний эрхийн илтгэлийг хэлэлцэв
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон ХЭҮК-ын 25 дахь илтгэлийг хэлэлцлээ. Мөн хүний эрхийн байдалтай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг дэмжсэн байна.
2026-05-26

УИХ-ын дарга ББСБ-ын холбооны төлөөлөлтэй уулзаж, зээлийн хүүг бууруулах асуудлаар санал солилцов
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөлтэй уулзаж, зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх гарц шийдлийн талаар ярилцлаа. Тэрээр ББСБ-ын зээлийн хүүг арилжааны банкны түвшинд хүргэж бууруулахын тулд УИХ-аас шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллахаа илэрхийлэв.
2026-05-26

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Уг төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг багасгах, чухал ашигт малтмалын бодлогыг тодорхойлох болон орон нутагт хуваарилах орлогыг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтыг тусгажээ.
2026-05-26

Монгол, Чехийн цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хэлэлцээрийг батлах хуулийн төслийг өргөн мэдүүлэв
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Монгол, Чех улсын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Уг хэлэлцээр нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон Чех улсад амьдарч буй 10 мянга гаруй монголчуудын эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
2026-05-26

Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг даргаар томилохыг 92.3 хувийн саналаар дэмжлээ
Нэр дэвшигч Б.Пүрэвдагвыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 92.3 хувь нь дэмжжээ. Хотын шинэ даргын нэрийг Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.
2026-05-26

УИХ-ын дарга С.Бямбацогт парламентын сэтгүүлчдийн сургалтыг нээлээ
УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж буй "Парламент ба хэвлэл мэдээлэл" сургалт эхэллээ. УИХ-ын дарга С.Бямбацогт сургалтыг нээж, парламентын шинэчлэл болон сайн парламент төлөвшүүлэхэд сэтгүүлчдийн үүрэг оролцоо чухал болохыг онцлов.
2026-05-26

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-ын Элчин сайдтай уулзаж, өвчтөн шилжүүлэх албан ёсны тогтолцоо бүрдүүлэх болон эмч мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
2026-05-26

Н.Учрал: Нийслэлийн хуучин захиргааны барилгыг Хүүхэд хөгжлийн ордон болгоно
Хүүхдийн төлөө санд байгаа, энэ онд зарцуулах 7 тэрбум төгрөгийг засвар, тохижуулалтанд нь зориулна гэв.
2026-05-26

АТГ-т шалгагдаж буй хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр ажлаа өгчээ
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэх зүйл ангиар шалгаж байна.
2026-05-26

НИТХ хуралдаж хотын даргад нэр дэвшигчийг хэлэлцэж байна
Хуулийн дагуу Ерөнхий сайд хотын даргыг батламжилахаас нэг удаа эрхтэй.
2026-05-26

Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ
Т.Даваадалай нь “Туулын хурдны зам”-ын төслүүдийн сонгон шалгаруулалтын явцад өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон байна.
2026-05-26

Нийслэлийн МАН-ын хороо Б.Пүрэвдагвыг 100 хувийн саналаар дэмжжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэхийг хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар дэмжсэн байна. Өнөөдөр НИТХ-д танилцуулж, санал хураана.
2026-05-26

УИХ-ын дарга С.Бямбацогт Европын Холбооны Элчин сайд нартай уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Европын Холбооны 21 орны Элчин сайд нартай уулзаж, парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх болон хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцлоо.
2026-05-26

Нийслэлийн Засаг даргад П.Пүрэвдагвыг дэмжлээ
Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, Улаанбаатар хотын захирагчид П.Пүрэвдагвыг олонхын саналаар дэмжлээ. Түүнийг НИТХ-аар хэлэлцэн баталбал Ерөнхий сайдад уламжилж батламжлах юм.
2026-05-25

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хүүхэд хамгаалал болон хорих ангийн нөхцөл байдлыг хэлэлцлээ
Тус дэд хорооны хуралдаанаар орон нутагт хийсэн хүүхэд хамгааллын хэлэлцүүлгийн үр дүнг сонсож, холбогдох шийдлийг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж өлсгөлөн зарласан сэтгүүлчийн нөхцөл байдалтай танилцсан тайланг хэлэлцэж, хүний эрхийн стандартад нийцүүлэх шаардлагатайг онцлов.
2026-05-25

О.Цогтгэрэл: Цэц улс төрийн захиалга гүйцэтгэдэг байгууллага болж хувирлаа
Ерөнхий прокурорыг зургаан жилээр улираан томилсон. Авлигатай тэмцэх газрын даргыг мөн адил улираан томилсон. Одоо Ерөнхий шүүгчийг бас дахин улираан томилох ажил үргэлжилж байна. Хуульд байхгүй заалтыг тайлбарлах, давуу байдал олгох замаар асуудлыг шийдвэрлэж байна.
2026-05-25

МАН-ын бүлэг Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжлээ. Уг хуулиар хүүхдийн хичээлээс гадуурх хөгжлийн үйл ажиллагааг төрөөс дэмжиж, сургуулийн орчныг илүү үр дүнтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэхээр тусгажээ.
2026-05-25
