x

Хууль зүйн байнгын хороо замын хөдөлгөөний хууль болон хүний эрхийн илтгэлийг хэлэлцэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.05.26/ Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан" танхимд 12 цагт 57.1 хувийн ирцтэй хуралдаж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хуулийн төслийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн УИХ-д өргөн мэдүүлж, улмаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болон УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн.

Хүн амын хэт төвлөрөл, хотын автозамын түгжрэлээс улбаалан Улаанбаатар хотод нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, скүүтер түрээсийн шинэ төрлийн үйлчилгээ бий болж, иргэдийн хэрэглээ нэмэгдэж байгаа, мөн замын хөдөлгөөнөөс үүдэлтэй бэртэл гэмтэл, хүний амь хохирох асуудал үүсэх болсон зэрэг нь уг хуулийн төслийг хэрэгцээ, шаардлагыг илтгэх ажээ. Тиймээс ес дэх удаагийн парламент байгуулагдсан даруйдаа л хэд хэдэн ажлын хэсэг байгуулан ажиллуулсан онцлогтой. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсэг олонтаа хуралдаж, саналууд боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Уянгахишиг илтгэсэн. Байнгын хороонд ирүүлсэн санал, хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэн санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуралдаанаар үргэлжлүүлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хийж, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг асууж, үг хэлэв. Хууль зүйн байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж, Хүний эрхийн дэд хорооноос хүүхэд хамгааллын чиглэлээр орон нутагт хэлэлцүүлэг зохион байгуулсан талаарх мэдээллийг сонсов.

Харин дараа нь Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д хүргүүлсэн "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл"-ийг хэлэлцлээ. Энэ жилийн илтгэлийг зургаан бүлэг сэдвийн хүрээнд бэлтгэж, хүний эрхийн асуудлаар шийдвэр гаргуулахаар 60 саналыг ирүүлсэн тухай Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор Д.Сүнжид танилцуулсан юм. Зөвхөн хүний эрхийн зөрчил төдийгүй хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, ажил хэрэгч бүтээлчээр хандсан байна хэмээн Байнгын хорооны гишүүд дүгнэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, бүгд аман дээрээ гоё ярьдаг мөртлөө хүний эрхийн илтгэлийг хэлэлцэх үед танхимд дөрөвхөн гишүүн сууж байгааг шүүмжилж, цаашид ХЭҮК-ын илтгэлийг үнэ цэнэтэй мэдээлэл, эх сурвалж гэдгийг чухалчлан үзэж, илтгэлийг хэлэлцэхдээ Засгийн газрын холбогдох яамд, байгууллагаас төлөөлөл байлцуулах, чуулганы хуралдааны дэгээ өөрчилж, хүний эрхийн илтгэл хэлэлцэж хугацааг тавиу болгож сунгах, хэрэгжилтийг хангуулахад хариуцлагын тогтолцоог чангатгах шаардлагатай гэв. Харин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Хүний эрхийн Үндэсний Комисс тулгамдсан чухал асуудлыг илтгэлдээ тусгаж, Байнгын хороонд танилцуулахдаа ихэд бэлтгэж, хүндэтгэлтэй хандаж ирсэн байна гэж сайшаав.

Тэрбээр, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг тодруулж асуусан. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, энэ жилийн илтгэлийн мэдээлэл эрэмбэ дараатай, эмх цэгцтэй, үр дүнтэй болжээ. Одоо УИХ-ын гишүүд бид асуудалд нухацтай хандах нь чухал байна гэв. Шүүхийн шинжилгээний асуудлаар Хүний эрхийн дэд хороо хаалттай хуралдаж, нөхцөл байдлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг Хүний эрхийн дэд хорооны даргын хувиар гаргалаа. Ийнхүү 25 дахь илтгэлийг хэлэлцээд, Байнгын хорооны санал, дүгнэлтийг хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Мөн энэ өдөр УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл"-ийг эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцээд, хүүхдийн эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай асуудлаар санал, дүгнэлтээ ирүүлснийг хуралдаан даргалагч танилцуулсан.

Байнгын хороо "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, хүүхэд хамгааллын чиглэлээр Хүний эрхийн дэд хорооноос ирүүлсэн саналыг төсөлд тусгуулахыг 52.6 хувийн саналаар дэмжлээ. Уг тогтоолын төсөлд үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох асуудлыг нэмж тусгахыг гишүүдийн олонх дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол-Японы дэвшилтэт анагаах ухааны хамтын ажиллагааны семинар боллоо 51 мин АТГ хууль бусаар хувьчлагдсан хүүхдийн зуслангуудын эрхийг цуцлуулахаар ажиллаж байна 53 мин Хууль зүйн байнгын хороо замын хөдөлгөөний хууль болон хүний эрхийн илтгэлийг хэлэлцэв 53 мин Хан-Уул дүүргийн гурван байрны гадна фасадыг шинэчиллээ 54 мин Б.Пүрэвдагвыг Улаанбаатар хотын Захирагчаар батламжиллаа 55 мин Жилд 8 тэрбум төгрөг хэмнэх Цахилгаан машины цех ашиглалтад орлоо 56 мин УИХ-ын дарга ББСБ-ын холбооны төлөөлөлтэй уулзаж, зээлийн хүүг бууруулах асуудлаар санал солилцов 58 мин Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай дэд бүтэцтэй боллоо 4 цаг 8 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрчээ 4 цаг 11 мин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 4 цаг 14 мин Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг даргаар томилохыг 92.3 хувийн саналаар дэмжлээ 4 цаг 19 мин Монгол, Чехийн цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хэлэлцээрийг батлах хуулийн төслийг өргөн мэдүүлэв 4 цаг 19 мин Дархлаажуулалтын 10 хоногийн аян зохион байгуулагдана 4 цаг 22 мин Сэлэнгэ мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 4 цаг 23 мин Баян-Өлгий аймагт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо 6 цаг 21 мин Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн ховор олдворууд илрүүллээ 6 цаг 24 мин "Сувилахуйн боловсрол ба тусламж үйлчилгээний шинэчлэл–2026" олон улсын симпозиум боллоо 6 цаг 27 мин УИХ-ын дарга С.Бямбацогт парламентын сэтгүүлчдийн сургалтыг нээлээ 6 цаг 28 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа 6 цаг 29 мин Спортын хутга шидэлтийн анхдугаар УАШТ болно 6 цаг 30 мин
iИх уншсан
Нийслэлийг удирдах хүн сайн “намчин” биш, сайн менежер байх ... Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Э.Бат-Үүл: Нийслэлийн бүх хариуцлагыг улаанбаатарчууд Н.Учра... Парламент өөрсдийнхөө тухай хуулийг хэлэлцэж эхэллээ А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улаанбаатар марафон 2026-ын үеэр зам хаах мэдээлэл Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Нью-Йоркчууд хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг 50 доллароор а... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ
Top