x

УИХ-ын дарга С.Бямбацогт Европын Холбооны Элчин сайд нартай уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт энэ сарын 25-нд Европын Холбооны 21 гишүүн орноос Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүн намын зөвлөлийн гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн гишүүн Б.Мөнхсоёл нар оролцов.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Элчин сайд нартай энэ удаад хууль тогтоох дээд байгууллагын даргын хувиар уулзаж байгаадаа талархалтай байгаагаа илэрхийлээд, жил бүр тавдугаар сард зохион байгуулагддаг Европын Холбооны өдрүүд энэ жил анх удаа орон нутагт Дархан-Уул аймагт зохион байгуулагдсанд баяр хүргэв. Тэрбээр хоёр талын харилцааг бүх салбарт иж бүрэн өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал хэмээгээд, УИХ-д Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцах 19 бүлэг идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэв.

УИХ-ын даргын хувьд “Сайн парламент”-ыг цогцлоох зорилт тавин ажиллаж байна. Парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл явцад олон нийтийн оролцоог хангаж, итгэлцлийг сэргээхэд анхаарлаа хандуулж ажиллаж байгаагаа танилцуулсан. Энэ хүрээнд парламентын засаглалыг бэхжүүлэх, хууль тогтоох үе шат бүрд нээлттэй, иргэдийн оролцоог хангаж ажиллахад Европын Холбоо болон түүний гишүүн орнуудын парламент арвин их туршлагатай учраас илүү нягт, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав. Мөн УИХ-ын дарга дэлхийн улс орнуудын өмнө тулгамдсан асуудал болоод буй илт худал мэдээлэл тараах асуудалд Европын Холбоо санаачилгатай ажиллаж байгааг дурдаад, хууль тогтоох чиглэлд туршлага судалж, хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Европын Холбооны улсуудад өнөөдрийн байдлаар манай улсын 65 мянга орчим иргэн сурч, ажиллаж, амьдарч байна. Эдгээр иргэдийн бизнес хийх болон визийн нөхцөлийг хөнгөвчлөх, талуудын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааны тэнцвэрт байдлыг хангах зэрэг асуудалд анхаарлаа хандуулахыг хүсэж, УИХ-ын зүгээс шаардлагатай арга хэмжээ авч ажиллах болно хэмээв.

УИХ-ын даргыг ийнхүү байр сууриа илэрхийлсний дараа Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните үг хэлсэн. Тэрбээр Европын Холбооны улсуудтай ирэх жил болох сонгуультай холбоотойгоор илт худал мэдээлэл тараах болон кибер халдлагын эрсдэлээс хамгаалах хүрээнд дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр санал солилцож буйгаа дурдав. Үүнээс гадна ойн түншлэлийн хүрээнд Ойн тухай хуулийн төсөлд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д энэ асуудлаар тодорхой үр дүнд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаагаа хэлж байлаа. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн орчныг бүрдүүлэхэд зарим нэг сорилт тулгарч байгааг дурдав. Тухайлбал, олон улсын арбитрыг хүлээн зөвшөөрөх тал дээр асуудал тулгардаг зэрэг нь хөрөнгө оруулалтыг тодорхой эрсдэлд оруулдаг гэж байлаа. Зөвхөн Европын Холбоо төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд Хөрөнгө оруулалтын тухай хууль чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа байр сууриа илэрхийллээ.

Түүнчлэн Бүгд Найрамдах Хорват Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Дарио Михелин, Шведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Пер Августссон нар үг хэлсэн. Тухайлбал Хорват Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Дарио Михелин, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа үр дүнтэй хэрэгжиж байгааг тэмдэглээд, УИХ-ын даргын дурдсан “Сайн парламент”-ыг төлөвшүүлэх, нээлттэй, ил тод хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог хангах чиглэлээр харилцан туршлага солилцож, ажиллахад бэлэн байгаагаа хэлэв.

Үүнээс гадна УИХ-д суудалтай таван намын оролцоог хэрхэн хангаж байгаа талаар асуусан асуултад УИХ дахь АН-ын бүлгийн дарга Х.Тэмүүжин хариулт өгсөн. Тэрбээр 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олон намын төлөөлөл бүхий парламентын тогтолцоо бий болох эрх зүйн орчин бий болсон. Түүнчлэн УИХ-ын дарга намаасаа татгалзах агуулга бүхий хуулийн төсөл санаачлаад байгаагаа дурдаад, УИХ-ын дарга С.Бямбацогтын хувьд парламентад харилцан тэнцвэртэй ажил хэрэгч мэтгэлцээн өрнөх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 3 цаг 21 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top