x

З.Энхболдыг гэмт хэргийн “хатгагч” гэж үзэн ялласан нь эргэлзээ төрүүлж байна

УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболдыг Зам тээврийн хөгжлийн яамны сайд асан Б.Энх-Амгалангийн хэрэгт хатгагчаар оролцсон гэж үзэн Монгол Улсын шүүхээс хоёр жилийн ялаар яллаж шийтгэсэн.

Тэгвэл хатгагч гэж хэн бэ. Яавал хатгагч болдог талаар УИХ-ын Тамгын газрын дэд дарга, хуульч Г.Эрдэнэбат “Өдрийн сонин”-ы 2026 оны тавдугаар сарын 16-ны өдрийн дугаарт тайлбарлаж ярьжээ. Энэ эрхэм Монгол Улсын орлогч прокурор байсан гэдгийг та бид мэдэх билээ. Тэрбээр хэлэхдээ “Энэ хэрэг эргэлзээ төрүүлж байна. Маргаан мэтгэлцээнтэй хийж байж үнэн мөнийг нь тогтоох нь зөв” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Хуульч Г.Эрдэнэбат ярихдаа хатгагч гэдэг нь: “Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлд гэмт хэргийн хатгагч гэдгийг тодорхойлж, хуульчилсан. Хатгагч гэдэг нь тухайлан хэн нэгэн хүнийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг хэлнэ.

Энэ нь зөвхөн гэмт хэрэг үйлдэх санааг хэн нэгэнд хэлээд өгч байгаа үйлдэл огт биш. Тухайн хүнийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэхүйц санаа бодол төрүүлэх, уриалах хүсэх, гуйх, ятгах, ямар нэг зүйл амлах, зөвлөгөө өгөх, итгүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх зэрэг аргыг хэрэглэсэн этгээдийг хэлж байгаа юм.

Харин энэ зүйлээр буруутгахдаа гэмт хэрэг үйлдэхэд ямар арга хэлбэрээр татан оруулсан бэ гэдгийг тогтоох ёстой ба тухайн хатгасан этгээдийн үйлдлээс хамаарч гэмт хэрэг үйлдэхээс өөр аргагүй байдалд орсон нөхцөл байдал тогтоогдвол гэмт хэргийн хатгагч гэж үздэг. Энэ тодорхойлолт нь тухайн хүний үг, үйлдэл шууд гэмт хэрэг үйлдэх шийдвэрийг бий болгосон байхыг шаардана.

Гэвч дээрх хэрэгт ашиглагдсан нотолгооны бүтэц нь гол төлөв шууд бус шинжтэй байна. Хамаарал бүхий этгээдийн бизнесийн холбоо, улс төрийн албан тушаал, гэрчүүдийн “сонссон”, “ойлгосон” шинжтэй мөн хэвлэл мэдээллийн мэдээлэл зэрэг нь шүүхийн дүгнэлтийн суурь болсон нь харагддаг. Харин Эрүүгийн эрх зүйн суурь зарчмаар бол гэм бурууг “эргэлзээгүй нотлогдсон байх” түвшинд хүргэх шаардлагатай бөгөөд зөвхөн нөхцөл байдлын давхцал дээр тулгуурласан дүгнэлт хангалттай эсэх нь эргэлзээтэй асуудал юм” гэжээ.

Энэ бүгдээс харахад иргэн З.Энхболдыг яллахдаа “Эргэлзээгүй, нотлогдсон байх” түвшинд биш хэн нэгний “захиалгаар” шүүж шийдвэр гаргасан мэт харагдаж байна. З.Энхболд хэлэхдээ “Би Б.Энх-Амгаланг танихгүй, утсаар ярьж байгаагүй, мессэж ч бичиж үзээгүй” гэж удаа дараа мэдэгдэж байв. Танихгүй, дээрээс нь хоорондоо ярьж ч үзээгүй хүмүүс яаж гэмт хэргийг хатгаж, гэмт хэрэг үйлдүүлэх билээ. Тийм учраас л З.Энхболдыг “хатгагч” гэж үзэж ял өгсөн нь эргэлзээ төрүүлж байна гээд байгаа юм.

Шударга энэрэнгүй шүүх гэж бид хэзээнээс ярьсаар ирсэн. З.Энхболдыг шударгаар шүүж цагаатгах байх гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна. “Нэг үхрийн эврийг цохивол мянган үхрийн эвэр доргино” гэж зүгээр ч нэг хэлээгүй байх. Шүүх шударга захиалгагүй байвал ард олны итгэл сэргэхэд тун хэрэгтэй сэн.

Ж.САНДАГДОРЖ /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 3 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top