x

УИХ-ын дарга С.Бямбацогт парламентын сэтгүүлчдийн сургалтыг нээлээ

Улсын Их Хурлын Тамгын газар Парламентын сэтгүүлчдийн холбоо, "Алтангадас" Парламентын сэтгүүлчдийн клубтэй хамтран "Парламент ба хэвлэл мэдээлэл" сэдэвт сургалтыг өнөөдөр /2026.05.26/ эхлүүллээ.

Сэтгүүлч, редакторуудад парламентын бүтэц, үйл ажиллагаа, хууль тогтоох болон хянан шалгах чиг үүрэг, механизмын талаарх ойлголт, мэдлэгийг гүнзгийрүүлэн өгч, мэдээллийг иргэдэд ойлгомжтой, тэнцвэртэй, баримтад тулгуурлан, түргэн шуурхай түгээх, асуудалд агуулгын болон бодлогын дүн шинжилгээ хийх арга зүйн талаар мэдээлэл хүргэх зорилготой сургалтыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нээж, сэтгүүлчдэд парламентын шинэчлэлийн бодлогыг танилцууллаа.

Парламентын нэр хүнд институтийн түвшинд хангалтгүй, сул байгаа нь судалгаанаас тодорхой харагдаж байгаа учраас иргэдийн хүлээлтэд хүрэхгүй байгаа алдааг засахаас ажлаа эхэлсэн гэдгээ Улсын Их Хурлын дарга онцлов. Тиймээс парламентын дархлааг бэхжүүлэхийн тулд парламент өөрийнхөө хууль, дэг, эрх зүйн орчныг илүү сайжруулах ёстой гэж үзэж байгаагаа тэмдэглэв.

Сайн парламентыг цогцлоох эрх зүйн тулгын гурван чулуу болсон Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа юм. Тэгвэл эдгээр хуулиудад ямар өөрчлөлт оруулж, тулгарч буй асуудлуудыг хэрхэн засахаар төлөвлөж буй талаар Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлаа.

Дээр дурьдсан хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар хариуцлага, сахилга баттай, иргэдэд ээлтэй, ил тод, хийдэлгүй хууль баталж, хэрэгжилтэд хяналт тавьдаг сайн парламент төлөвшинө гэж үзэж байна хэмээгээд, цаашдаа парламентын мэдээлэл, батлагдсан хууль, шийдвэрийг энгийн ойлгомжтой байдлаар олон нийтэд хүргэхэд анхааран ажиллаж байгааг танилцуулсан.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт яриандаа, "Сайн парламент"-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал гэдгийг онцлоод, улстөржилт бус хуулийн мөн чанар, ажил хэрэгч мэтгэлцээнийг ард иргэдэд хүргэхэд түлхүү анхаарахыг уриаллаа.

"Парламент ба хэвлэл мэдээлэл" сэтгүүлчдэд зориулсан сургалтад Монгол Улсын Их Хурал, Тамгын газрын удирдлагууд, Улсын Их Хурлын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын албан хаагчид, парламентын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторууд оролцож байна.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү сургалтын эхний өдөр сэтгүүлчид Үндсэн хууль ба төрийн байгууллын суурь ойлголт, хууль тогтоох онол практикийн асуудал гэсэн үндсэн сэдвийн хүрээнд нийт 10 илтгэгчийн илтгэл, мэдээлэлтэй танилцана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 3 цаг 12 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top