x

МАН-ын бүлэг Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын 21 гишүүний өргөн мэдүүлсэн Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн үзэл баримтлалтай танилцлаа.

Манай улсын 3.5 сая иргэний 39 хувийг 18хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр өнөөгийн дагаж мөрдөж байгаа эрх зүйн зохицуулалтад 6-18 насны хүүхдэд зориулсан хичээлээс гадуурх хөгжлийн үйл ажиллагааг ерөнхий байдлаар тусгасан, хэрэгжилтийн механизм тодорхойгүй, санхүүжилт, хүний нөөц, орчны бодит боломж бүрэн бүрдээгүй байна.

Иймд хуулийн төсөлд хүүхдийн чөлөөт цаг, авьяас, сонирхолд тулгуурласан бодит үйлчилгээг төрөөс дэмжих, хөгжлийн үйлчилгээний бодлого бий болгох, боловсрол, соёл, спорт, хүүхэд хамгааллын салбар хоорондын уялдааг сайжруулах, орон нутгийн захиргаа, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэхээр тусгасан байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд сургуулийн спорт заал, танхимыг хүүхдийн хөгжилд зориулан хүртээмжтэй ашиглах, сургуулийн орчныг хичээлээс гадуурх дугуйлан, сургалтын үйл ажиллагаанд илүү үр дүнтэй ашиглах, сургуулийг нэг ээлжээр хичээллүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, үдээс хойших цагийг хүүхдийн хөгжлийн үйл ажиллагаанд чиглүүлэх нь чухал талаар санал хэллээ. Мөн бүлгийн гишүүд зуслангийн үйл ажиллагааг нарийвчлан судлах, хуулийн төслийн үзэл баримтлалтай уялдуулах нөхцөлийг судлах хэрэгтэйг ажлын хэллээ.

Түүнчлэн хүүхэд хичээлийн бус цагаар урлаг, спорт, гадаад хэл, хувь хүний хөгжлийн чиглэлээр тасралтгүй хичээллэх боломжтой болсноор бие бялдар, авьяас чадвар, нийгмийн оролцоо, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, дотоод гадаадын уралдаан тэмцээнд амжилттай оролцох боломж бүрдэх ач холбогдолтойг гишүүд онцлов.

Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг ийнхүү хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top