НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Б.Пүрэвдагвыг Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Хотын даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжжээ.
Үргэлжлүүлээд НИТХ-ын 12 дугаар хуралдаан эхэлж, уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна. Хуралдааны эхэнд төлөөлөгчид нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч байна. Хуралдааны төгсгөлд төлөөлөгчид санал хураалт явуулах бөгөөд олонхийн саналаар дэмжигдсэн тохиолдолд Б.Пүрэвдагвыг НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчид томилуулахаар Ерөнхий сайдад уламжилна. Хуулийн дагуу Ерөнхий сайд хотын даргыг батламжилахаас нэг удаа татгалзах эрхтэй.



