x

Н.Учрал: Нийслэлийн хуучин захиргааны барилгыг Хүүхэд хөгжлийн ордон болгоно

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж, хуралдааны эхэнд Ерөнхий сайд Н.Учрал хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлэх зарим ажлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Сүхбаатарын талбайн баруун талд байрлах, нийслэлийн хуучин захиргааны барилгыг Хүүхэд хөгжлийн ордон болгох шийдвэр гаргаснаа танилцуулав. Тус барилга нь Улаанбаатар хотын төв цэгт байрладаг бөгөөд цаашид хүүхдийн хөгжил, авьяас чадвар, чөлөөт цагийн үйл ажиллагаанд чиглэсэн цогц орчин болгон ашиглах аж.

Ерөнхий сайд Н.Учрал: 

-“Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн энэ удаагийн хуралдаан Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн  зохион байгуулагдаж байна. Хүүхдийн баяраа хүүхдийн төлөө чөлөөлж тэмдэглэнэ. Эцэг эхчүүд бид хүүхэд бүхэн өдөр бүр инээж байхын төлөө бүхнийг хийх үүргээ биелүүлж чадаж байна уу. Монгол бол хүүхэд, залуусын орон. Гурван монгол хүн тутмын нэг нь хүүхэд. Харин Монгол хүүхдүүддээ ээлтэй орон мөн үү? гэвэл Тийм гэж хэлэх хүн олдохгүй. Хүүхдийн асуудал бол улс орны асуудал. Хүүхдийн асуудал бол Монголын илүү сайхан ирээдүйн төлөөх өнөөдрийн асуудал. Хүн болж өсөж торних ээлтэй орчин нөхцөл, орон зай дутагдаж байна.  

Сүүлийн жилүүдэд төрөлт буурч, эх, хүүхдийн эндэгдэл өсөж байна. 2025 онд  2025 онд 53,716 эх амаржсан нь өмнөх оныхоосоо 3,603-аар бага. Эхийн эндэгдэл 2025 онд 31.4 промил,  5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1.7 промилээр өссөн байна. Өсвөр насны охидын төрөлт Номхон далайн баруун эргийн бүсийн дунджаас 12.5 хувиар өндөр байна. Эрт илрүүлгээр монгол хүүхдүүдийн дийлэнх нь шүдний өвчтэй, харааны өөрчлөлттэй, жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдал нэмэгдсээр байна. Өсвөр насны 2 хүүхдийн нэгийнх нь эрх цахим орчинд зөрчигдөж, дарамт, гадуурхал, үе тэнгийн дээрэлхэлтэнд өртөж хохирсон судалгааны дүнг бид уншиж байна.  Охидын жирэмслэлт, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэвчишгүй хөдөлмөр өсөж, нэг жилд 50 гаруй буюу танхим дүүрэн багачууд зам тээврийн ослоор амиа алдаж байна. Энэ бүх тоо юу хэлэв. Энэ бүх тооны ард монгол хүүхдийн амьдрал, монгол айлын хувь заяа бий. Энэ тоо бүрийн ард Монгол Улсын ирээдүй бий.

Энэ бол статистикийн тоо гэхээс илүү Та бид хүүхдүүдийнхээ төлөө За гэж хэлэх хангалтгүй, заавал хийх ёстойг сануулсан түгшүүрийн дохио юм. Монгол Улсын Засгийн газрын Чөлөөлье бодлого бол хүүхдэд халтай чөдөр тушааг тайлж, хүүхдэд ээлтэй чөлөөлөлт явуулах зам юм. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд ээ, Өнөөдөр Та бид Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2025, 2026 онд баталсан шийдвэр, ажлын үр дүнг дүгнэнэ. Өнөөдөр Та бид хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн эрх, хамгааллын ажлын үнэн бодит байдлыг илэн далангүй хэлэлцэнэ. Өнөөдөр Та бид Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дүрмийг өөрчлөх, Хүүхэд хамгааллын бодлогыг шинэчлэн батлах, Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө мөнгийг хүүхдүүддээ хэрэгцээтэй юунд зарцуулах талаар шийдвэрлэнэ. Өнөөдөр хүүхдийн төлөө хэлж яриад тарах ээлжит нэгэн хурал биш дорвитой шийдсэн хурал байхыг хүсэж байна.  

Монголчууд  олуулаа болж, монгол залуу хосууд хүүхэд төрүүлэх хүсэл сонирхол буурч байгаагийн нэг том шалтгаан нь хүүхэд өсөж хөгжих орчин нөхцөл муу байгаагаас болж байна. Өмнөх нийгэм, өмнөх зуунд хүүхдийн төлөө бүтээсэн бүхнийг хүүхдүүдээсээ булааж авсан. Нийгмийн шилжилтийн үе бол хүүхдэд зориулсан бүхнийг булаасан үе байсан. Өмч хувьчлал  хүүхдийн ирээдүйг булаасан сүүдэр дагуулсан. Хүүхдийн кино театр бирж болсон, Хүүхдийн зуслангууд томчуудын амралтын газар болсон, Хүүхдийн паркын цэнгэлдэхийг нураасан, Хүүхдийн номын сан, Хүүхэд, залуучуудын театр банк болсон. Хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэр, Хүүхдийн хэвлэлийн газар дурсамж болсон. Хүнсний зах, шашны сүм хийд болсон. Энэ бүхэн зөвхөн өмч хөрөнгө биш хүүхэд хөгжих, сурах, бүтээх алдагдсан орон зай, булаагдсан орчин нөхцөл юм.

Өнөөдөр сая хүүхэд өсөж өндийж байгаа Улаанбаатар хот ердөө ганцхан Хүүхдийн ордонтой. Авьяас чадвараа нээж хөгжүүлье, бүтээе, суръя гэсэн хүүхдүүд багтахгүй, сургалт, дугуйландаа зай талбай нь хүрэхгүй, хонгил подвалаа хүртэл ашиглаж байна. Хумигдсан орон зайд монгол хүүхдүүд хүн болох гэж хичээж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд ч, дөрвөн хүүхдийн эцэг хүний хувьд ч хурлын эхэнд ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДОН нэгийг нэмж байгаагаа байгаагаа танилцуулж байна. Сүхбаатарын талбайн баруун талд, Улаанбаатар хотын төв цэгт, хуучин хотын захиргаа байсан, олны хэлдгээр ногоон дээвэртэй барилгыг ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДОН болгож байна.

Хүүхдийн төлөө санд байгаа, энэ онд зарцуулах 7 тэрбум төгрөгийг засвар, тохижуулалтанд нь зориулна. Хүүхдүүдийнхээ шинжлэх ухаан, гадаад хэл, урлаг, соёл, технологи, инновацийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэг, чадварт суралцаж, дэлхийн Монгол хүнийг бэлтгэх шинэ орон зайг нээж байна. Монголын “Хүүхдийн ордон-2”-ын өдөр тутмын үйл ажиллагааг нь Монголын Хүүхдийн ордны захиргаа хариуцна. Захирал, дарга биш зай, талбай нэмэгдэнэ. Энэ дашрамд, үндэсний компаниуд, баялаг бүтээгчдээ нийгмийн хариуцлагынхаа дагуу сайн санааны үйлс өрнүүлж, ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДОНД сургалтын өрөө танхим тохижуулж, өөрсдийн нэрэмжит болгож, орчин нөхцлийг бүрдүүлэхэд оролцохыг урьж, уриалж байна. Энэ бол алдсан боломжоо буцаан авах шийдвэр. Энэ бол Хүүхдийн баярыг угтсан шийдэл. Хүүхдээ хамгаалж чаддаг, хүүхдээ хөгжүүлэх орон зай, орчин нөхцөл бүрдүүлж улс оронд л илүү сайхан ирээдүй бий” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баян-Өлгий аймагт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо 14 мин Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн ховор олдворууд илрүүллээ 17 мин "Сувилахуйн боловсрол ба тусламж үйлчилгээний шинэчлэл–2026" олон улсын симпозиум боллоо 20 мин УИХ-ын дарга С.Бямбацогт парламентын сэтгүүлчдийн сургалтыг нээлээ 21 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа 22 мин Спортын хутга шидэлтийн анхдугаар УАШТ болно 23 мин Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар алтан медаль хүртлээ 24 мин Н.Учрал: Нийслэлийн хуучин захиргааны барилгыг Хүүхэд хөгжлийн ордон болгоно 53 мин АТГ-т шалгагдаж буй хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр ажлаа өгчээ 1 цаг 19 мин НИТХ хуралдаж хотын даргад нэр дэвшигчийг хэлэлцэж байна 1 цаг 34 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн хөгжлийг дэмжих сургалт зохион байгууллаа 2 цаг 1 мин Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан “Давлагаа” богино өгүүллэгийн наадам боллоо 2 цаг 2 мин Европын холбооны Элчин сайд нар Монголд болох СОР17 хурлыг дэмжинэ 2 цаг 3 мин Шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод эхэлнэ 2 цаг 4 мин БНСУ-ын гоо сайхны салбарын ашиг 10 тэрбум ам.доллароос давжээ 2 цаг 4 мин Г.Болор-Эрдэнэ пара таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ 2 цаг 5 мин БНАКонго улсад эбола вирусний халдвар дэгдэж, 204 хүн нас баржээ 2 цаг 5 мин Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 20 гаруй хувьд сайн байна 2 цаг 6 мин Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ын нэг ч тоглогч багтсангүй 2 цаг 6 мин ПСЖ Аваргуудын лигт түрүүлсэн ч Елисейн талбайд баяр тэмдэглэхийг хориглов 2 цаг 8 мин
iИх уншсан
Нийслэлийг удирдах хүн сайн “намчин” биш, сайн менежер байх ... Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Э.Бат-Үүл: Нийслэлийн бүх хариуцлагыг улаанбаатарчууд Н.Учра... Парламент өөрсдийнхөө тухай хуулийг хэлэлцэж эхэллээ Улаанбаатар марафон 2026-ын үеэр зам хаах мэдээлэл Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Нью-Йоркчууд хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг 50 доллароор а... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Лондоны “Арсенал” клуб 22 жилийн дараа Английн аварга боллоо... Эрчим хүчний бодлогын зөвлөл хуралдаж, шилжилтийн стратегийн... Европын хөрөнгө оруулалтын банкнаас ойн салбарт 100 сая евро...
Top