АТГ-т шалгагдаж буй хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. Ч.Төгсдэлгэрийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар 2024 оны наймдугаар сард хотын ерөнхий архитектораар томилсон бөгөөд уг албан тушаалд томилогдох үедээ “Z” үеийн төлөөлөл хэмээн онцлогдож байсан.
АТГ-аас мэдээлснээр Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрт хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж байгаа юм байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэх зүйл ангиар шалгаж байгаа бөгөөд одоогоос нэг жилийн өмнө хэрэг бүртгэл нээсэн аж.



