Улс төр

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсэг
Монгол Улсын Их Хурлын байнгын хороо, ажлын хэсгийн өнөөдрийн /2026.05.15/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
2026-05-15

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль зүйн салбарын төлөөлөлтэй уулзаж, төрийн дээд шагнал гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль зүйн салбарын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, эрх зүйн шинэчлэл болон цаашдын зорилтын талаар хэлэлцлээ. Мөн энэ үеэр салбартаа үр бүтээлтэй ажилласан алба хаагчдад төрийн дээд цол, одон медаль гардуулав.
2026-05-14

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Уг хуулиар хот төлөвлөлтийн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулахыг зорьж байгаа бөгөөд салбарын төлөөллүүдтэй хэлэлцүүлэг өрнүүлжээ.
2026-05-14

Дунд хугацааны төсвийн бодлогын баримт бичгийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ
Ж.Энхбаяр: Олон улсын эдийн засгийн орчин тогтворгүй, геополитикийн хурцадмал байдал үүссэн, түүхий эдийн үнийн хэлбэлзэл зэрэг нь манай улсын эдийн засаг, төсвийн орлогод нөлөөлж эхэлсэн.
2026-05-14

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финландын парламентын гишүүдийг хүлээн авч уулзлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финландын парламентын төлөөлөгчидтэй уулзаж, хоёр орны эдийн засаг, боловсрол, ногоон хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Мөн Финландын компаниудын амжилттай үйл ажиллагаанд тулгуурлан бизнес, соёлын харилцааг эрчимжүүлэхээр ярилцлаа.
2026-05-14

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг өргөн мэдүүлэв
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, П.Сайнзориг нар захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг байгууллагын дотоод бүтцийн нэгжид олгохыг хориглох зорилготой хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
2026-05-14

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ
УИХ-ын нэр бүхий гишүүд сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх, санал өгөх боломжийг өргөжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв.
2026-05-14

УИХ-ын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ
УИХ-ын гишүүдийн хариуцлага, бүтээмжийг дээшлүүлэх, парламентын хяналт шалгалтыг сайжруулах зорилгоор УИХ-ын тухай, Чуулганы хуралдааны дэгийн тухай болон Хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлэв.
2026-05-14

Шадар сайд Н.Номтойбаяр ХБНГУ-ын Элчин сайдтай уулзлаа
Шадар сайд Н.Номтойбаяр ХБНГУ-ын Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзан, бүсчилсэн хөгжил, чөлөөт бүс болон онцгой байдлын салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.
2026-05-14

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ҮБХИС болон ДХИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Дотоод хэргийн их сургуулийн багш, ажилтнуудтай уулзаж, салбарын бодлого, шинэчлэлийн талаар танилцууллаа. Мөн энэ үеэр нэр бүхий эрдэмтэн багш нарт төрийн дээд цол, одон медаль гардуулав.
2026-05-14

УИХ-ын гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй эрүүл хоол тэжээл, чихэрлэг ундааны татварын асуудлаар уулзлаа
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны зөвлөхүүдтэй уулзаж, эрүүл хоол тэжээлийн хууль эрх зүйн зохицуулалт болон чихэрлэг ундааны татварын хэрэгжилтийн талаар санал солилцов.
2026-05-14

ОХУ-аас онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийг батлах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын хуралдаанаар ОХУ-аас агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр онгоцны түлшний хангамж тогтворжиж, аж ахуйн нэгжүүдэд хямд үнээр нийлүүлэх боломж бүрдэх юм.
2026-05-13

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн эрдэмтэн багш нартай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС болон ХААИС-ийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзаж, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Мөн энэ үеэр боловсрол, шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан зарим багш нарт төрийн дээд одон, медаль гардуулав.
2026-05-13

ОХУ-аас агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ОХУ-аас агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Ингэснээр онгоцны түлшний нийлүүлэлт тогтворжиж, хямд үнээр авах боломж бүрдэнэ.
2026-05-13

Монгол, Монтенегро улсын Гадаад харилцааны яамд хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт болов
Монгол, Монтенегро улсын Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт цахимаар болж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ. Мөн дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэхээр санал солилцов.
2026-05-13

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүллээ
УИХ-ын нэр бүхий гишүүд хороог хэсэгт хуваах нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн холбогдох хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ. Уг хуулийн төсөл батлагдвал 2027 оноос хэрэгжиж эхлэх юм.
2026-05-13

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар ногоон дата төв, ипотекийн зээл, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцэж байна.
2026-05-13

Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлэн танилцууллаа
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Т.Өсөхбаярын танилцуулгыг сонсож, гишүүд асуулт асууж үг хэллээ. Тэрбээр шүүгчийн сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч тэнцсэн бөгөөд шүүхийн байгууллагад 20 гаруй жил ажилласан туршлагатай юм.
2026-05-13

Олон хүүхэдтэй эхийг урамшуулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын байнгын хороогоор Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ. Уг өөрчлөлтөөр "бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх" шалгуурыг хасаж, хуулийг 2027 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
2026-05-13

Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээх асуудлыг хэлэлцлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Австралийн Сидней, Германы Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах саналыг хэлэлцэв. Ингэснээр тухайн улсуудад оршин сууж буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдэх юм.
2026-05-13
