x

УИХ-ын гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй эрүүл хоол тэжээл, чихэрлэг ундааны татварын асуудлаар уулзлаа

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун нар энэ сарын 13-нд Дэлхийн банкны зөвлөх, ноён Эван Харолд Блечер, хатагтай Либби Хаттерсли, Кейт Мандевилл нарыг хүлээн авч уулзан, тэдний хийсэн Монгол Улсад эрүүл хоол тэжээлийн талаар хэрэгжиж байгаа хууль, эрх зүйн зохицуулалтыг олон улсын сайн туршлагатай харьцуулан судалсан судалгааны тайланг хүлээн авлаа.

Судалгааны тайланг Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн Бүсийн эрүүл мэнд, хүнс тэжээл, хүн амын газрын зөвлөх Либби Хаттерсли танилцууллаа. Манай улсын иргэдийн өвчний ачаалалд эрүүл бус хооллолт голчлон нөлөөлж байгааг тэрбээр 1990 ба 2023 оны үзүүлэлтээр харьцуулан дурдаж, хүн амын таргалалтын түвшин дэлхийн дунджаас илүү хурдтайгаар нэмэгдэж байгааг онцолсон юм. Хүүхдийн хоол тэжээлийн дутагдлыг бууруулах Монгол Улсын зорилт тодорхой хэмжээнд үр дүнтэй хэрэгжиж байгаа боловч нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн цус багадалтын тархалтыг бууруулах, хүүхдийг эхийн сүүгээр хооллох түвшинг ахиулах, хүүхдийн илүүдэл жин, таргалалтын тархалтыг багасгах, насанд хүрэгчдийн чихрийн шижингийн тархалтыг зогсоох, хүн амын давсны хэрэглээг бууруулах зэрэг зорилтын хэрэгжилт хангалтгүй байгааг тэрбээр анхааруулав.

Эрүүл хооллолтод зайлшгүй чухал шим тэжээл хангалттай байх, илчлэг авах эх үүсвэр тэнцвэртэй байх, хүнс, хүнсний бүлгүүд олон янз байх, эрүүл мэндэд нөлөөлөх хүнс зохистой хэмжээнд байх гэсэн үндсэн зарчмыг баримтлах ёстойг зөвлөх Либби Хаттерсли онцолж, нийгэм болон хүнсний орчныг өөрчлөх, аж ахуйн үйл ажиллагааны нөлөөллийг шийдвэрлэхийн тулд стратегид тулгуурлан боловсруулсан бодлогын багц арга хэрэгслийг батлан хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөв. Үүний хүрээнд Монгол Улс хүнсний бүтээгдэхүүний орц, найрлагыг шинэчлэх, хоол тэжээлийн шошгололтыг иж бүрэн болгох, хүнсний маркетингийн халгаатай нөлөөллөөс хүүхдийг хамгаалах бодлогыг боловсруулж батлах, зан үйлийн талаарх мэдээлэл харилцаа ба олон нийтийн мэдээллийн хэрэгслийн кампанит ажил, аяныг зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгааг тайланд дурдсан байна. Мөн эрүүл хооллолтыг дэмжих төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, хүн амын хоол тэжээлийн тогтолцоонд тогтмол хяналт тавьж, үнэлгээ, дүгнэлт хийж ажиллах нь зүйтэй гэлээ.

Зөвлөх Эван Харолд Блечер манай улсын татварын тогтолцоон дахь чихэрлэг ундааны албан татвар, түүний хэрэгжилтэд хийсэн үнэлгээг танилцуулсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас эрүүл хооллолтыг дэмжих төсвийн бодлогын хүрээнд чихэрлэг ундаанд ногдуулах албан татварыг санал болгодог бөгөөд жимс, ногоо зэрэг эрүүл хүнсэнд татаас олгохыг зөвлөдөг байна.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг УИХ 2024 онд баталж, ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр тогтоосон. Үүнд 100 мл-т агуулагдах чихэр, чихэр орлуулагч 5 гр-аас дээш ус, ундаанд литр тутамд 2027 онд 500 төгрөг, 2028 онд 525 төгрөг, 2029 онд 550 төгрөг байхаар тусгасан. Энэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хэрхэн хангаж, үр дүнд хүрэх талаар зөвлөх Эван Харолд Блечер Их Британи болон Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ)-ын жишээгээр танилцууллаа.

Хуулийн нөлөөллийг илтгэн харуулах хяналт-шинжилгээ, үнэлгээг урьдчилан сайтар хийхгүй бол чихэрлэг ундаанд ногдуулах татвар эсэргүүцэлтэй тулгарч, цуцлагдах эрсдэлтэй байдгийг тэрбээр дээрх улсуудын жишээнд тулгуурлан дүгнэсэн юм. Татварын бодлогыг хэрэгжүүлснээр Их Британийн 10-11 насны охидын таргалалт 8.0-аас дээш хувиар буурч, 18 хүртэл насны хүүхдүүдийн шүд цоорох өвчлөл 12.0 хувиар, хүүхдийн астма өвчний тохиолдол 21.0 хувиар багассан бол ӨАБНУ-д чихэрлэг ундааны худалдан авалт 29.0 хувь, татвар ногдуулсан ундаанаас авдаг илчлэгийн хэмжээ 52.0 хувь, сахар 51.0 хувь, хүн амын ядуу, орлого багатай бүлгийн хэрэглээ 57.0 хувиар тус тус буурчээ.

УИХ-ын гишүүд Дэлхийн банкны зөвлөхүүдтэй дээрх судалгаа, дүгнэлтийн талаар болон Монгол Улсын эрүүл хоол тэжээлийн талаарх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох тухай ярилцаж, олон улсын туршлага, түүний алдаа, оноо, болзошгүй эрсдлийг бууруулсан арга, хэрэгслийн талаар санал солилцлоо гэж УИХ-ыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 27 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top