x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ҮБХИС болон ДХИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр мянга мянган чадварлаг боловсон хүчин бэлтгэсэн үе үеийн багш, ажилтнуудад төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Их сургуулиуд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн алба хаагч бэлтгэх, шинжлэх ухаан, технологи, сургалт-үйлдвэрлэлийн материаллаг баазаа улам бэхжүүлэх, Сургалтын болон Судалгааны их сургууль болоход нь бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэллээ. Мөн эрдэмтэн багш, ажилтнууд улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг ямагт дээдэлж байхыг захиж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд нь амжилт хүслээ.

Тэрбээр төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болсноос хойш хийсэн ажил, тэр дундаа батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний салбарт хийсэн шинэчлэл, дэмжлэг, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа. Хууль зүй, дотоод хэргийн салбар дахь шинэчлэл болон илүү шударга, нээлттэй, хариуцлагатай, ёс зүйтэй, айдасгүй, аюулгүй тогтолцоо бий болгоход бүх талын дэмжлэг үзүүлж байгаа Ерөнхийлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан талархал илэрхийллээ. ХЗДХЯ салбар хоорондын мэдээллийн нэгдсэн сан бүхий сүлжээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хуулийн давхардал, хийдлийг арилгах, шинэ эрсдэл, сорилтыг урьдчилан харж бодлогоо тодорхойлох зэрэг шинэчлэлийг үе шаттай хийж эхэлжээ.

Батлан хамгаалах яам энэ оныг “Хүн төвтэй хөгжил-шинэчлэлт”-ийн жил болгон зарлаж, алба хаагчдаа чадавхжуулах, нийгмийн хамгааллыг нь сайжруулах, Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд чадварлаг офицер, ахлагч бэлтгэх оновчтой тогтолцоо бүрдүүлэх, аюулгүй байдал, батлан хамгаалах судлалаар үндэсний хэмжээнд тэргүүлэх, чанартай сургалт, эрдэм шинжилгээ явуулах, шинжлэх ухаан, технологийн сургалт, судалгааг шинэ шатанд гаргахыг зорьжээ.

Салбарын яам өнгөрсөн нэг жилд ҮБХИС-д 4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж, багш ажилчдын цалин хангамжийг нэмэгдүүлэн, бүтэц, орон тоог боловсронгуй болгожээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу сургуулийн хөгжлийг эрчимжүүлэх стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулсан байна.

Ерөнхийлөгчийн санаачилгаар ҮБХИС-д дэлхийн жишигт нийцсэн “Олон улс судлалын төв” байгуулах гэж байгааг Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэллээ. Энэ төв улс орны аюулгүй байдал, цэрэг-улс төрийн харилцаа, бодлогын шинжилгээг олон улсын түвшинд хүргэж, шинжлэх ухаанч, судалгаанд суурилсан бодлого тодорхойлох, Монгол Улсын гадаад дахь байр суурийг улам бататган бэхжүүлэх зорилготой юм. ҮБХИС цаашид олон улсын жишигт нийцсэн цэргийн боловсрол, сургалт, судалгаа-инновацын тогтолцоотой, өндөр ёс зүйтэй, мэргэжлийн ур чадвар бүхий офицер, ахлагч бэлтгэж, “Сургалтын их сургууль” болох зорилт дэвшүүлжээ.

Батлан хамгаалах болон Хууль зүй, дотоод хэргийн салбарынхан Ерөнхийлөгчийн санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрт нэгдэн хувь нэмрээ оруулж байна. Цаашид үндэсний аюулгүй байдал, иргэдийн ээлтэй орчин, шударга ёс, эрх зүйн шинэчлэлийн төлөөх төрийн тэргүүний бодлого, зорилтыг тууштай дэмжихээ илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын судалгааны арга зүйч багш, доктор, профессор, цагдаагийн хурандаа Чойжилын Нямсүрэнд Гавьяат хуульч, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Эрдмийн сургуулийн Батлан хамгаалах судлалын тэнхимийн дарга, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Лхүндэвийн Батцэнгэлд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 9 цаг 33 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 9 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 9 цаг 44 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 9 цаг 49 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 10 цаг 0 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 10 цаг 38 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 42 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 11 цаг 20 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 11 цаг 21 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 11 цаг 26 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 11 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 13 цаг 17 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 13 цаг 20 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 13 цаг 20 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 13 цаг 23 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 13 цаг 26 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 13 цаг 27 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 14 цаг 4 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 15 цаг 20 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 15 цаг 30 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top