x

Монгол, Монтенегро улсын Гадаад харилцааны яамд хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Монтенегро Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 7-нд цахимаар болов.

Зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааны өргөн боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн шинжлэх ухаан, соёл, спортын салбарын харилцааг хөгжүүлэх боломжийг эрэлхийлэх, хувийн хэвшил хоорондын шууд хамтын ажиллагааг дэмжих, хамтарсан бизнес форум зохион байгуулах асуудлаар хэлэлцэв.

Монгол Улс, Монтенегро Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан өндөр, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны суурь баримт бичгүүдийг байгуулах, дипломат харилцаа тогтоосны тэмдэглэлт ойд зориулсан шуудангийн марк гаргах зэрэг арга хэмжээг энэ онд багтаан хэрэгжүүлэхээр санал солилцов.

Түүнчлэн талууд НҮБ болон олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхээ харилцан нотолж, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Монтенегро Улсаас төлөөлөгч оролцуулах хүсэлтийг Монголын тал уламжлав.

Монтенегро Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 20 жилийн ой мөн энэ онд тохиож буйд баяр хүргэж, Европын Холбооноос Монтенегро Улсыг гишүүнээр элсүүлэх албан ёсны яриа хэлцлийг эхлүүлэх тухай шийдвэр гарсныг онцлон тэмдэглэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top