x

Шадар сайд Н.Номтойбаяр ХБНГУ-ын Элчин сайдтай уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр (2026.05.13) Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс манай хоёр улсыг ойртуулж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр батжин бэхжиж буйд талууд талархалтай байгаагаа илэрхийллээ.

Шадар сайд Н.Номтойбаяр бүсчилсэн хөгжлийн бодлого, чөлөөт бүс, стандартчилал, онцгой байдлын салбаруудад ХБНГУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа онцоллоо.

Тухайлбал, чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаадын хөрөнгө оруулагчдад эрх зүйн таатай орчныг бүрдүүлэн ажиллахад анхаарал хандуулж буйгаа дурдаж, Онцгой байдлын салбарт алба хаагчдыг сургах, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлын талаар санал солилцлоо.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулитцын зүгээс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн орчныг таатай бөгөөд тодорхой болгох нь нэн чухал буйг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх бүсчилсэн хөгжлийн бодлогоор зам тээврийн холболтыг сайжруулах, онцгой байдлын салбарын алба хаагчдын сургалт болон тоног төхөөрөмжийн шинэчлэлийн асуудлаар судалгаа, шинжилгээ хийхээ тодотгов.

Талууд хоёр улсын хооронд 2024 онд Иж бүрэн түншлэлийн харилцаагаа шат ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт хөгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 9 цаг 36 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 9 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 9 цаг 47 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 9 цаг 52 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 10 цаг 3 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 10 цаг 41 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 45 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 11 цаг 23 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 11 цаг 24 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 11 цаг 29 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 11 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 13 цаг 20 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 13 цаг 23 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 13 цаг 23 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 13 цаг 26 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 13 цаг 29 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 13 цаг 30 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 14 цаг 7 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 15 цаг 23 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 15 цаг 33 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top