x

О.Цогтгэрэл: Цэц улс төрийн захиалга гүйцэтгэдэг байгууллага болж хувирлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2026.05.25/ болж, хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 

–УИХ дахь Ардчилсан намаас дөрвөн асуудал хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нарын хуулийн мэдээллийг сонслоо. Хоёрдугаарт, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх Хүний эрх, эрх чөлөөний 25 дугаар илтгэлийн тухай Хүний эрхийн үндэсний комиссын баг бүрэлдэхүүнээс сонссон. Гуравдугаарт, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улираан томилох тухайн хууль, эрх зүйн хувьд Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болох гэж байна. Энэхүү хуралтай холбогдуулан АН-ын бүлэг Ерөнхий шүүгчийн томилгоо болон ойрын үед гарч байгаа Цэцийн шийдвэрүүд улс төрийн захилгатай байж болох, энэ сарын 27-ны өдөр гарах шийдвэр ямар утга учиртай шийдвэр байх, Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалангийн хугацаа нь дуусч жил гаруй болж байгаатай холбогдуулан Үндсэн хуулийн Цэцээс гарч байгаа шийдвэр хүчин төгөлдөр эсэх сэдвийн хүрээнд мэдээлэл сонсч, байр сууриа нэгтгэлээ. Дөрөвдүгээрт, Баянхонгор аймагт цэргийн амь эрсэдсэн тухайн мэдээллийг сонсож өөрсдийн байр суурийг нэгтгэсэн. Энэ сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хурал болох гэж байна. Энэ нь Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг нэг удаа зургаан жилээр томилдог байсныг улираан томилох буюу улс төрийн шинж агуулсан гэж АН-ын бүлэг үзэж байна.

Сүүлийн үед болж буй томилгоонуудыг харахад Улсын Ерөнхий прокурорыг зургаан жилээр улираан томилсон. Авлигатай тэмцэх газрын даргыг мөн адил улираан томилсон. Одоо Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг бас дахин улираан томилох ажил үргэлжилж байна. Эдгээр нь эрх зүй, хуульд хэр нийцэж байна вэ. Хуульд байхгүй заалтыг тайлбарлах, давуу байдал олгох замаар асуудлыг шийдвэрлэж байна. Тэр тусмаа Үндсэн хуулийн Цэц улс төрийн захиалгын байгууллага болж хувирсан байж магадгүй олон шийдвэрүүд гарч байна. Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүний нэг чөлөөлөгдсөн, мөн даргынх нь бүрэн эрхийн хугацаа нь дууссан. Нэг талаараа Цэцийн дарга ирж байгаа асуудал, хэрэг маргааныг гишүүдэд хуваарилдаг. Нөгөөтэйгүүр, хугацаа нь дууссан Цэцийн даргын асуудалд АН тодорхой байр суурь илэрхийлж УИХ-ын дарга С.Бямбацогтод Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний томилгоог яаралтай оруулж ирэх, хуулийн хүрээнд бүрэн маргаангүй даргатай болтол Цэцийн гишүүд гарч буй шийдвэрүүдийг таслан зогсоох,  УИХ-ын дарга С.Бямбацогт болон Төрийн байгуулалтын байнгын хороонд яаралтайгаар Цэцийн гишүүдийн нөхөн томилоогоог хэлэлцэх зарчмын байр суурийг илэрхийлж байна.

Мөн хугацаат цэргийн алба хаагчид эх орноо манах гэж ирсэн атал амь нас, эрүүл мэндээрээ хохирох үйл явц хэвийн болж хувирсан байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд 144 цэрэг эрүүл мэндээрээ ноцтой хохирлол амссанбайна. Мөн энэ хугацаанд 46 цэргийн албан хаагч амь эрсэдсэн байна. Үндсэндээ, ажлын байр, цэргийн анги дээрээ үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа болсон байна. Уг асуудлын хүрээнд Батлан хамгаалах сайдын түвшинд нэг ч удаа хариуцлага хүлээж байгаагүй. Иймд, Батлан хамгаалахын сайдыг огцруулж, улс төрийн хариуцлага хүлээлгэх ёстой. Батлан хамгаалахын сайдыг огцруулж хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Хариуцлага хүлээлгэхгүй бол цэргүүд олноор амь нас, эрүүл мэндээрээ  хохирч байна.

УИХ-ын С.Одонтуяа:

–Цэргийн байгууллагад хүний амь нас эрсдэж байгаа асуудалтай холбоотойгоор хэрэг гарсны дараа сенсацилах биш, хуулийн эрх зүйн орчныг  заашгүй өөрчлөх шаардлага тулгарсан. УИХ-ын гишүүд энэ Мягмар гаригт Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барих гэж байна. Энэхүү хуулийн ач тус нь одоо мөрдөгдөж байгаа хуулиар цэргийн анги байгууллагуудад эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажил үргэлжлэхгүй байна. Яагаад гэвэл, цэргийн анги нь өөрсдөө нууцын объект учир хэрэгжих боломжгүй. Иймээс бид бүхэн хуулийн гаргалгааг нээж өгч байгаа. Нэг үгээр хэлбэл, цэргийн байгууллагууд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Үндэсний ажиллагааг хэрэгжүүлэх хуулийн заалтыг нэмж оруулж байгаараа чухал ач холбогдолтой.

Хамгийн гол нь бид бүхэн урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажлыг шат шатанд нь сайн хийснээр хүний амь нас эрсдэхгүй, эрүүл мэндээрээ хохирохгүй. Мөн Нэгдсэн Үндэстний байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос ирүүлсэн зөвлөмжөөр цэргийн анги нэгтгэлийн байгууллагуудад эрүүдэн шүүх ажил явагдаад байгаа учир онцгой анхаарч өгөх зөвлөмжийг ирүүлсэн байдаг. Уг хуулийн төсөл өргөн баригдаж, батлагдсанаар дүрмийн бус харилцаа, хүний эрхийн зөрчил, цэргийн байгууллагуудын урьдчилсан сэргийлэх ажлууд тогтвортой болно гэж үзэж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 58 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top