x

УИХ-ын байнгын хорооны дарга П.Ганзориг НҮБХАС-гийн тэргүүнтэй уулзлаа

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Ганзориг Монгол дахь Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан (НҮБХАС)-гийн тэргүүн Халид Шарифитай энэ сарын 26-нд уулзаж, хүний хөгжил, өсвөр үе, залуучуудын болон жендерийн эрх тэгш байдлын талаар санал солилцлоо.

Байнгын хорооны дарга П.Ганзориг уулзалтын эхэнд манай улсын хүн амын өсөлт саарч, гэр бүлийн тогтворгүй байдал, залуучуудын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг олон асуудалтай нүүр тулаад байгааг танилцуулж, эдгээр асуудлаар бодлогын судалгаа хийх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтойг илэрхийлэв.

НҮБХАС-гийн тэргүүн Халид Шарифи Монгол Улсын Их Хурал болон Засгийн газар, холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн суурь судалгаа, мөн залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн болон жендэрт суурилсан хүчирхийллийн төлөв байдлын судалгаа, Говийн бүсийн хүн ам зүйн дүн шинжилгээ зэрэг ажлыг танилцуулж, зарим тайланг гардуулав. Тэрбээр, Монгол Улсын хүн амын бодлого эрхэлсэн төрийн бүтцийг бий болгох, Үндэсний статистикийн хорооноос боловсруулсан 2050 он хүртэлх хүн ам зүйн тооцоололд суурилан бодлогын баримт бичиг боловсруулах, мөн гэр бүлийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход НҮБХАС хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ. Монгол Улсын төрөөс өсвөр үеийнхний жирэмслэлт, үр хөндөлтийг бууруулахад анхаарал хандуулах, гэр бүлийн боловсролыг дэмжих асуудлыг хуульчлах, жендэрт суурилсан хүчирхийллийн хор хохирлыг олон нийтэд ойлгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг зөвлөлөө.

Монгол Улсын хүн ам зүйн тулгамдсан асуудлуудад анхаарч, судалгаа, нотолгоонд суурилан бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж байдагт Байнгын хорооны дарга П.Ганзориг тус сангийнханд талархал илэрхийлээд, үр дүнтэй хамтын ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт болсон таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай өндөрлөлөө 50 мин "Улаанбаатар травэл экспо-2026" аялал жуулчлалын үзэсгэлэн болно 50 мин БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчтэй уулзлаа 51 мин Хоккейн ДАШТ-ий шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо 52 мин Хот байгуулах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 52 мин УИХ-ын байнгын хорооны дарга П.Ганзориг НҮБХАС-гийн тэргүүнтэй уулзлаа 53 мин Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна 54 мин Лондонд тавдугаар сард +35 хэм хүрч, түүхэн дээд амжилт тогтоолоо 54 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орж, салхи шуургатай байна 55 мин З.Энхболдыг гэмт хэргийн “хатгагч” гэж үзэн ялласан нь эргэлзээ төрүүлж байна 1 цаг 4 мин Монгол-Японы дэвшилтэт анагаах ухааны хамтын ажиллагааны семинар боллоо 15 цаг 9 мин АТГ хууль бусаар хувьчлагдсан хүүхдийн зуслангуудын эрхийг цуцлуулахаар ажиллаж байна 15 цаг 11 мин Хууль зүйн байнгын хороо замын хөдөлгөөний хууль болон хүний эрхийн илтгэлийг хэлэлцэв 15 цаг 11 мин Хан-Уул дүүргийн гурван байрны гадна фасадыг шинэчиллээ 15 цаг 12 мин Б.Пүрэвдагвыг Улаанбаатар хотын Захирагчаар батламжиллаа 15 цаг 13 мин Жилд 8 тэрбум төгрөг хэмнэх Цахилгаан машины цех ашиглалтад орлоо 15 цаг 14 мин УИХ-ын дарга ББСБ-ын холбооны төлөөлөлтэй уулзаж, зээлийн хүүг бууруулах асуудлаар санал солилцов 15 цаг 16 мин Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай дэд бүтэцтэй боллоо 18 цаг 26 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрчээ 18 цаг 29 мин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 18 цаг 32 мин
iИх уншсан
Нийслэлийг удирдах хүн сайн “намчин” биш, сайн менежер байх ... Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Э.Бат-Үүл: Нийслэлийн бүх хариуцлагыг улаанбаатарчууд Н.Учра... Парламент өөрсдийнхөө тухай хуулийг хэлэлцэж эхэллээ А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улаанбаатар марафон 2026-ын үеэр зам хаах мэдээлэл Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Нью-Йоркчууд хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг 50 доллароор а... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү...
Top