Эдийн засаг

Гол нэрийн барааны үнэ Улаанбаатар хот болон аймгуудад харилцан адилгүй өөрчлөгджээ
Улаанбаатар хотод 2025 оны зургаадугаар сарын 9-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувь, өмнөх сараас 1.6 хувиар өссөн байна.
2025-06-11

СЗХ, ОУВС-ийн ажлын хэсэгтэй санхүүгийн зах зээлийн бодлогын талаар уулзлаа
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц өнөөдөр Олон улсын валютын сангийн (ОУВС) Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд дарга Т.Жамбаажамц санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, бэхжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.
2025-06-09

2025 оны эхний 5 сарын экспорт 14.5 хувиар буурчээ
Монгол Улс 2025 оны эхний таван сарын байдлаар нийт 5.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар буурсан үзүүлэлт болохыг Гаалийн ерөнхий газар мэдээлсэн байна.
2025-06-09

Ханын материал орчмын 3000 айлын орон сууцны төсөл 2025 оноос хэрэгжинэ
Улаанбаатар хотыг 2025-2028 онд хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах Ханын материал орчимд 3000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү төсөл нь нийслэлийн баруун бүсийн дахин төлөвлөлтийн нэг чухал хэсэг бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг юм.
2025-06-09

Даатгалын салбарын нийт хураамж, хөрөнгө, ашиг нэмэгдэв
Монгол Улсын даатгалын салбар 2025 оны нэгдүгээр улиралд өсөлттэй үзүүлэлттэй байлаа. Ердийн болон урт хугацааны нийт 23 төрлийн даатгалын хэлбэрээс жолоочийн хариуцлагын даатгал нь албан журмын даатгалд тооцогддог бөгөөд энэ төрлийн даатгалын хураамж 12.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 8.6 хувиар өсжээ. Ингэснээр нийт даатгалын хураамжийн 11.7 хувийг эзэлж байна.
2025-06-09

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зургаадугаар сарын 13 хүртэл үргэлжилнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлснээр, 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдрийг дуустал нийслэлийн 8 дүүргийн 38 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдаж байна. Тус худалдааг "Өргөтгөсөн худалдаа" хэлбэрээр зохион байгуулж буй бөгөөд иргэд хямдралтай үнээр мах худалдан авах боломжтой.
2025-06-09

Сайнцагаан омгийн хонинд хаврын ангилалт хийж, үржил-сэлгээний зөвлөгөө өгчээ
Сайнцагаан суманд хаврын үзлэг, ангилалтын ажлыг “Уудам жаргалант” ХХК-ийн мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгжтэй хамтран зохион байгуулж, Далай, Тэвш, Үйзэн багийн нийт 3200 хээлтэгч, хээлтүүлэгч хонийг хамрууллаа.
2025-06-09

АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ
Азийн хөгжлийн банк (АХБ)-аас “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд уур амьсгалд тэсвэртэй ногоон болон дижитал эдийн засгийг дэмжих нь” нэртэй буцалтгүй тусламжийн төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж эхэллээ. Энэхүү төсөл нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн тогтвортой хөгжлийг дэмжихийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, байгальд ээлтэй, дижитал шийдэлд суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээний экосистемийг бий болгох зорилготой юм.
2025-06-06

Трамп, Маск нарын маргаан “Tesla”-гийн хувьцаанд хүчтэй нөлөөлж, Илон Маск 34 тэрбум долларын алдагдал хүлээв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск нарын хооронд үүссэн маргаан ширүүсч, үүний улмаас “Tesla”-гийн хувьцааны ханш 14 хувиар унаж, компанийн зах зээлийн үнэлгээ 150 тэрбум доллароор багаслаа.
2025-06-06

Өвөрхангай аймагт хаврын тариалалт цаг агаарын нөхцлөөс шалтгаалж оройтож байна
Өвөрхангай аймаг 2025 онд нийт 18820 га талбайд тариалалт хийх зорилт дэвшүүлсэн ч зургаадугаар сарын 6-ны байдлаар 4961 га талбайд л тариалалт хийж, зорилтын 26.3 хувийг гүйцэтгээд байна.
2025-06-06