x

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаатай ярилцлаа.

-“Алт-3” хөтөлбөрийг яаралтай явуулах шаардлагатай байна уу? Хэрэгжүүлэхэд ямар асуудал тулгарч болох вэ?

-“Алт” хөтөлбөрийг анх 1991 онд санаачлаад, 1992-2010 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн байдаг. Тухайн үед алтны олборлолт бага хэрнээ шороон ордны нөөц сайн байсан. 2010 он хүртэл хэрэгжүүлээд, 2016 оноос дахиад “Алт-2000” гэж хэрэгжсэн. Тэр хооронд юу болсон бэ гэхээр “Урт нэрт” хууль гаргаад, алтны шороо ордны олборлолтын ихэнхийг нь зогсоогоод, хайгуулын ажил хумигдан алтны нөөцийн асуудал хүндрэлтэй болсон. Шороон орд нь улам гүн рүүгээ болоод, олборлоход төвөгтэй ч гэсэн үнэ сайн байгаа учраас үр ашигтай байх шиг байна.

“Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хоёр асуудал тулгарах юм байна гэж харж байна. Нэгдүгээрт, бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ, үйлдвэрлэлийг нь дэмжвэл ямар хэмжээний алтны олборлолтыг нэмэгдүүлэх нөөц байгаа вэ гэдэг асуудал байна. Хоёрдугаарт, орон нутгийн харилцаа. Орон нутагт уул уурхай гэхээр л иргэд нь эсэргүүцдэг болсон байна. Үүнийг Засгийн газар яаж шийдэх юм бол.

Монголын баялаг шүү дээ. Түүнээс аймаг сумдын баялаг ч биш. Төр, засгаас бодлого гаргахаар тэрийг эсэргүүцээд байгаа хүмүүст хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Хуулиар олгогдсон зүйлийг эсэргүүцнэ гэдэг бол төрийнхөө бодлогын эсрэг явж байна гэсэн үг. “Алт-3” хөтөлбөрийн хамгийн гол хүчин зүйл нь хайгуулын ажил. Гэтэл шороон орд хайгуул хийгээд ч нөөц нэмэгдэхээргүй хэмжээнд очсон байна. Жишээ нь, “Алтаннар” ордыг гэхэд 1996 оноос хойш бараг 30 гаруй жил хайж байж орд болсон. Ийм хугацаанд үндсэн ордын хайгуул явагддаг. “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэвэл богино хугацаанд буюу хоёроос дөрвөн жилд бэлтгэлийг нь хангадаг юм уу гэхээс биш алтны олборлолтыг нэмэгдүүлэхэд хүндрэлтэй гэж харж байна. Бололцоо бараг байхгүй ч юм шиг.

-Одоогоор нүүрсний үнэ буурсан байгаа. Энэ нь ямар эрсдэл үүсгэх вэ?

-Нүүрсний үнэ буурвал манай төсвийн орлого 40 хувиар тасарна. Яагаад гэвэл манай Засгийн газар төсвийн орлого төлөвлөхдөө дандаа эергээр, үнэ өссөн чигээр нь төлөвлөдөг. Үүнээс салахгүй бол болохгүй. Яагаад гэвэл эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ эрсдэл өндөртэй, хэдийд унаж, хэдийд өсөх юм гээд таамаглах боломж байдаггүй. Өссөн ч гэсэн эрсдэлийг нь тооцож, ядаж байгаа түвшинд нь төлөвлөж сурмаар байна. Худалдааны дайн, бүс нутгийн хоорондох дайн алтны үнэ өсөхөд шууд нөлөөлж болно. Тийм учраас буурах магадлалтай гэдгийг нь дандаа бодож байх ёстой. Өндөр биш, дундаж хэмжээг нь аваад, дараа жилдээ төсөвлөөд илүү гарсаныг нь олон сангууддаа хуримтлуулаад, ард түмэндээ түгээх ёстой. Тэгэхгүй бол өсгөж төсөвлөөд тасраад, дахиж төсвийн тодотгол зэргээр сохроор тансагладгаа болимоор байна. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын бүтээгдэхүүний үнээс хамааралтай эдийн засгийг орлогын төлөвлөлт дээр эрсдэлийн менежментээ сайн хийх хэрэгтэй гэсэн үг. Тэр нь манайд байхгүй. Миний мэдэхээр дандаа л өсгөж төлөвлөж байсан.

-Зөвхөн алт гэхгүйгээр бусад түүхий эдийнхээ экспортод мөн анхаарч, олборлох хэрэгтэй юү?

-Манай улс бусад орны олон арван алтны үйлдвэрийн нэг сарын олборлолтын хэмжээтэй тэнцэх хэмжээний алттай улс. Тэгэхээр хайхын тулд хайгуул үргэлжилж байх ёстой, зогсож болохгүй. Урамшуулж байх ёстой. Гэтэл одоо хууль, лиценз, тусгай зөвшөөрөл олгохгүй, орон нутагт нь эсэргүүцээд байна. Зөвхөн алт гэхгүйгээр уул уурхайн төсөл хэрэгжихэд маш хүндрэлтэй. Манайх ойрын арван жилд уул уурхайгаас хамааралтай байна. Гэвч солонгоруулах нь дараачийн асуудал. Гэхдээ үнэ өсдөг учраас ганц нүүрс, зэсэнд найдаж болохгүй. Бусад баялгийг олдож байгаа хэмжээгээр нь тэр үед нь хайгаад, олборлоод, ашиглаж байх ёстой. Түүнээс үр хойчдоо хадгална гэж уянгалдгаа зогсоох хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр бололцоотой үед нь олборлож байж баялаг болж эргэлтэд ороод Монголын эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарыг дэмжих хөрөнгө оруулалт гарч ирнэ.

-Цаашдаа алтны үнэ өсөх магадлалтай байна уу?

-Цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэж, ногоон эрчим хүч байгаа тохиолдолд тогтвортой байх, өсөх магадлал байгаа. Нүүрсний хувьд бид ганцхан зах зээлээс хамааралтай байгаа. Хятадын импорт багасчихвал манай үнэ буурна. Эсвэл ойрхон байгаа Орос, Австрали, Индонези улсыг дэмжсэн бодлого Хятадаас гарвал манайх тэр өсөлт дунд л байна гэсэн үг.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top