x

Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцсэн билээ. Энэ үеэр хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

-Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь сэтгүүлчдийн эрхийг хэрхэн зөрчиж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь ямар хүндрэл учруулдаг вэ?

-Эрүүгийн хуульд 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр 13.14 гэх зүйл заалт батлагдсан. Үүнээс хойш үндсэндээ зургаан жил өнгөрсөн байна. Тоон мэдээллийг аваад үзвэл 2024 оны хагас жилийн байдлаар нийт 2260 хүн дээрх зүйл заалтаар шалгагдсан байх жишээтэй. Нөгөө талд ийм тооны хүмүүс гомдол гаргасан. Үүнээс 82 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Магадгүй 2260-аас 82 гэхээр бага тоо шиг сонсогдож болно. Ерөнхийдөө дөрөв орчим хувь нь гэсэн үг. Гэхдээ үүний цаана эрүүгийн гэмт хэргийг шалгах, шийдвэрлэх процесс гэж бий. Өөрөөр хэлбэл, мөрдөгч гомдлыг хүлээж аваад, тухайн сэтгүүлчийг дуудаж, мэдүүлэг авдаг. Нотлох баримт бий эсэхийг нь тодруулна. Түүнчлэн мөрдөгчийн дуудсан цагт очоогүй бол хуулийн дагуу арга хэмжээ авахуулах эрсдэлтэй. Хуулиараа эрүүгийн хэрэг дээр заавал өмгөөлөгчтэй оролцох шаардлага тавьдаг. Сэтгүүлч нарын хувьд алдаатай нийтлэл бичсэн эсэхээсээ үл хамаараад нэгэнт гомдол ирсэн бол заавал очиж мэдүүлэг өгөх ёстой.

Тиймээс нэгдүгээрт, тухайн сэтгүүлч цаг хугацаагаа хамгийн их алддаг. Өмгөөллийн хөлс гэх мэтчилэн санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Зөвхөн цагдаад мэдүүлэг өгөөд энэ асуудал дуусахгүй. Прокурорын хяналтад очно. Прокуророос хэргийг шүүх рүү шилжүүлбэл шүүх дээр очно гээд асар олон процесс бий. Хамгийн гол нь тухайн сэтгүүлч эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа учраас тодорхой айдастай болдог. Дээрх хүндрэл бэрхшээлээс илүү ял авчих вий гэсэн айдас төрж эхэлнэ.

-Таны бодлоор хэрэг шүүх дээр очсон ч үнэн зөвөөр шийдвэрлүүлж чаддаг уу?

-Шүүхэд хандсан ч шүүх үнэн зөв шийдвэр гаргах уу гэдэг нь өөрөө эргэлзээтэй. Сая Үндсэн хуулийн Цэц дээр гомдол гаргасан хүмүүсийн судалгааг сонсож байхад шүүх алдаатай шийдвэр гаргасан тохиолдол байна. Тухайлбал, 2024 онд Улсын дээд шүүх Эрүүгийн хуулийн 13.14 холбоотой хоёр хэрэг шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй байсан. Эрүүгийн хуулийн 13.14 гэх заалтыг жинхэнэ агуулгаас нь өөрөөр ашигласан гэх дүгнэлт хийсэн байгаа юм. Нэгдүгээрт, хэргийг шалгах, шийдвэрлэх процесс нь ганцхан сэтгүүлч гэлтгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн иргэн бүрд халтай. Гэмт хэргийг шалгах процесс хүний эрхийг хязгаарлахыг зөвшөөрсөн байдаг. Жишээ нь, эд зүйлс, ажлын багаж хэрэгслийг нь хураана. Мөн санхүүгийнх нь мэдээллийг шалгана. Тухайн хүний дансыг царцаах гэх мэт олон бэрхшээлтэй. Хэрэв шүүх гэм буруутай гэж үзвэл 450 мянгаас нэг сая 300 мянган төгрөг хүртэлх торгууль төлнө.Мөн зорчих эрхээ хязгаарлуулах ял авчихвал маш хүндрэлтэй. Тодорхой нутаг дэвсгэр заачихдаг юм.

-Дээрх зүйл заалтын хамгийн том сөрөг үр дагавар нь юу вэ?

-Сэтгүүлчдийн хувьд өөрсдийгөө баримттай гэж үзэж байгаа шүү дээ. Гэхдээ дээр дурдсанчлан хэрэв би ийм сэдвээр мэдээ, нийтлэл бэлтгэвэл цагдаа, шүүх дээр дуудагдах юм байна гэсэн айдас, түгшүүртэй болдог. Зөвхөн эрүүгийн хэргээр цагдаад гомдол өгөхгүй. Иргэний хэргийн шүүхээр ч давхар гомдол, нэхэмжлэл өгдөг. Ингэхдээ маш өндөр дүнтэй нэхэмжлэл гаргадаг юм билээ. Өмнө нь 10 сая төгрөг байсан бол одоо 100 саяас нэг тэрбум хүртэлх төгрөгийг нэхэмжилдэг болсон. Ялаас гадна их хэмжээний мөнгөний өрөнд орчих вий гэсэн айдастай болно. Энэ бүх процесс эцсийн дүндээ тухайн сэтгүүлч өөрөө өөрийгөө цагдан хянах эрсдэлийг бий болгож байдаг. Би энэ сэдвийн талаар бичээд хэрэггүй гээд өөрөө өөрийгөө цагдаж эхэлнэ. Ялангуяа эрэн сурвалжлах чиглэлийн сэтгүүлч өөрийгөө хянаж, цагдаж, нийтлэл бүтээл туурвихаа боливол үүний цаана иргэд үнэн зөв мэдээлэл олж авах, мэдээллийн хүртээмж буурах гэх мэт сөрөг үр дагавартай.

-Сэтгүүлчдийг илт худал мэдээлэл тарааж, гүтгэдэг гээд байгаа шүү дээ. Тэгвэл гүтгэлэг гэж юу юм бэ?

-Улсын дээд шүүх 2007 онд тухайн үеийн Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйл ангийг тайлбарласан байдаг. Товчоор хэлбэл, тухайн хүний талаар илт худал гүжирдлэг тараахыг хэлнэ гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ор үндэслэлгүй мэдээлэл тараахыг хэлээд байгаа юм. Хээл хахууль аваагүй байхад авсан гэвэл энэ нь ор үндэсгүй мэдээлэл шүү дээ.

Харин зуун хувь худал мэдээлэл үү гэдгийг шүүх шалгаж, шийдвэрлэнэ. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 13.14 дэх зүйл заалт Үндсэн хуульд нийцэхгүй байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж байна хэмээн үзэж байгаагийн цаана хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах зүйл заалтыг огт үгүйсгээгүй. Хүн бүр нэр төр, алдар хүндтэй. Тиймээс үүнийг Эрүүгийн бус Иргэний хуулиар шийдэх бүрэн боломжтой. Эрүүгийн гэмт хэрэг болгож шалган шийдвэрлэхэд дээр дурдсан хүндрэл, бэрхшээл үүсдэг. Тэгэхээр гүтгэлэг бол зуун хувь худал буюу ор үндэслэлгүй байх ёстой.

-Тэгвэл дээрх зүйл заалтыг Эрүүгийн хуульд байх ёсгүй гэж үзэж байна уу?

-Миний хувьд гүтгэх гэмт хэргийг Эрүүгийн хуульд огт байх ёсгүй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн гурван зүйлээр үүнийг зохицуулж өгсөн байгаа. Хэрэв хүний нэр төр, алдар хүндийг гутаасан гэж үзэж байгаа бол Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад, хоёр тал харилцан мэтгэлцэх боломж байдаг. Энэ процесс байхад Эрүүгийн хуулиар давхардуулж буй нь цаанаа өөр зорилготой. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулиар хохирогч буюу нэр төр, алдар хүнд нь гутаагдсан гэж тогтоогдсон хүмүүсийн талаас илүү хувь нь төрийн албан хаагч байдаг. Улс төрд нөлөө бүхий этгээдүүд, төрийн өндөр алба хашдаг хүмүүс гэсэн үг. Үндсэндээ хоёр иргэн хоорондоо нэгнээ гүтгэсэн үү, үгүй юу гэх асуудлыг шийдэх бус төрийн албан хаагч, улстөрчдийн эсрэг шүүмжлэлийг зогсоох зорилгоор ашигладаг зүйл заалт, зэвсэг болчхоод байгаа юм.

-Та Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг юу гэж харж байна вэ?

-Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл дэх Худал мэдээлэл тараах гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, 16.16, 16.17, 19.1, 70.1 заалтуудыг зөрчсөн гэх гомдлыг гаргасан. Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтуудыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргав. Үндсэн хуулийн Цэц хүний эрхийн шүүх гэж хэлж болохуйц ач холбогдолтой шийдвэр гаргалаа гэж харж байгаа. Одоогийн байдлаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалтыг түдгэлзүүлээд, УИХ руу шилжүүлсэн. УИХ-аас зөвшөөрөх үү, үгүй юу гэдгээ чуулганаараа хэлэлцэнэ. Эцсийн шийдвэр гарах хүртэл энэ зүйл заалтыг Эрүүгийн хуульд хэрэглэхийг зогсоосон. Одоо энэхүү заалтаар хэн нэгнийг шийтгэж, яллаж болохгүй. Хэрэв УИХ-аас өнөөдрийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрвөл Эрүүгийн хуулийн 13.14 гэсэн зүйл заалт хүчингүй болно. Харин хүлээн зөвшөөрөхгүй бол Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаараа дахин хэлэлцэнэ. Одоо бол эхний байдлаар амжилттай байна. Гэхдээ эцсийн шийдвэр гарах дараагийн процессууд үргэлжилнэ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 1 цаг 29 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 22 цаг 21 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top