x

Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа

Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй Монгол-Японы Төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалтын хүрээнд Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Япон Улсын Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай албан уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд дэд сайд Кенжи Ямада Шадар сайд Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томилогдсонд баяр хүргэж, Япон Улсад айлчилж буйд талархал илэрхийлэв. Тэрээр 2016 онд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсанаас хойш хоёр улсын худалдаа бараа материалын эргэлт даруй 5 дахин өссөнийг дурдаад, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын менежментийн хамтын ажиллагаа нь Японы компаниудын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах сонирхлыг нэмэгдүүлж буйг онцоллоо.

Мөн энэ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито, Эрхэм Дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийсэн түүхэн айлчлал нь хоёр улсын найрсаг харилцааны илрэл болсныг онцолсон.

Шадар сайд Х.Ганхуяг Монгол-Японы Тусгай стратегийн түншлэлийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын нэн тэргүүний зорилт болохыг тэмдэглэв. Тэрээр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг сайжруулах, хамтарсан хорооны уулзалтуудыг тогтмолжуулахад Монголын тал идэвхтэй ажиллах болно гэдгээ илэрхийлсэн.

Түүнчлэн Япон Улс хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг сэргээж “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэж байгаад талархлаа илэрхийлсэн бөгөөд газрын тосны нөөц хадгалах байгууламжийн бүтээн байгуулалтын төслийг хамтран хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Монгол Улсаас хэрэгжүүлж буй 14 мега төсөл, түүний дотор гангийн үйлдвэр, зэс боловсруулах үйлдвэр зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар танилцуулж, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Японы туршлага, хамтын ажиллагаа чухал байгааг онцоллоо.

Дэд сайд Ямада дэд бүтцийн менежмент, үерийн эрсдэл, хүний нөөцийн солилцоо, инновацын салбарт хэрэгжүүлж буй Японы төслүүдийн талаар мэдээлж, хоёр талын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Шадар сайд Х.Ганхуяг Монгол-Японы Төр, хувийн хэвшлийн дараагийн зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах санал дэвшүүлж, дэд сайд Ямадаг Монгол Улсад айлчлахыг урив.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 55 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top