x

Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ

Монгол, Турк хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрсөн 2024 онд тохиосон бөгөөд энэ оны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийж, энэ үеэр харилцааны түвшинг ахилж, Стратегийн түншлэл тогтоосон билээ.

Турк Улстай олон талаар, тэр тундаа эрүүл мэндийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байна.

Өнгөрсөн есдүгээр сард Туркийн эрүүл мэндийн сайдын айлчлалаас хойш хоёр улсын эрүүл мэндийн салбарын гурав дахь уулзалт өнгөрсөн өдрүүдэд боллоо. Улмаар дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр талууд тохиролцов.

  1. Монголын талаас эмч сувилагч нарыг сургах ба хамгийн түрүүнд өрх, сумын эрүүл мэндийн төвөөс хамруулна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манай улсаас 100 гаруй эмч, сувилагч тус улсад мэргэжил дээшлүүлжээ.
  2. Нярайн эндэгдлийг бууруулах эмч, эх баригч нярайн сувилагчийн ур чадвар сайжруулах сургалтыг зургаадугаар сард Улаанбаатар хотод хийхээр тохирцлоо.
  3. Зүрхний шигдээсийн эндэгдэлгүй болсон Турк улсын сайн туршлагыг өөрийн улсдаа нэвтрүүлэн ажиллахаар болов.
  4. Эмийн салбарт Турк улстай хамтран ажиллах маш өргөн боломж бий бөгөөд хамтарч ажиллах талаар санал солилцов. Турк улсын эрүүл мэндийн салбар нь сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж байгаа ба хавдрыг эмчлэх дархлааны эмийг 2026 онд бүтээхээр ажиллаж буй юм. Мөн эмийн хэрэгцээнийхээ 92 хувийг Европ стандартын дагуу үйлдвэрлэдэг улс юм.
  5. Даатгалын тогтолцоо үр дүн өгөөжтэй болгох чиглэлд мэргэжилтэн ирүүлэхээр урьлаа.

Түүнчлэн Турк Улсад эмчилгээ үйлчилгээ авч байгаа монгол иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн бүтцэд өөрчлөлтийг оруулан Гадаад эмчилгээний асуудал хариуцсан нэгжийг энэ оны хоёрдугаар сард шинээр байгуулсан. Тус нэгжийн хувьд БНТУ-ын Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний корпорацтай (USHAS)-тай хамтран ажиллах Санамж бичгийг байгуулж тус улсын эмнэлгүүдэд тусламж, үйлчилгээ авч буй монгол иргэдэд тусламж, үйлчилгээг элдэв эрсдэлгүй, найдвартай авах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоонд хүрлээ.

Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 55 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 1 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 1 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Өчигдөр 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Өчигдөр 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Өчигдөр 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Өчигдөр 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Өчигдөр 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Өчигдөр 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Өчигдөр 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ Уржигдар 19 цаг 37 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна Уржигдар 19 цаг 37 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Уржигдар 19 цаг 26 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Уржигдар 18 цаг 57 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 38 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Уржигдар 15 цаг 36 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ Уржигдар 15 цаг 35 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 15 цаг 26 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ...
Top