x

Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах, Улаанбаатарын ууган хийдүүдийн нэг болох Данбадаржайлин хийдийг үеийнх нь хэв загварт нийцүүлэн сэргээн засварлаж, шашин, соёлын цогцолбор болгон хөгжүүлэх шийдвэрийг НЗДТГ мэдээллээ. Одоогоор нийслэлийн өмчид бүртгэлтэй энэ хийд нь хоёр зуу жаран жилийн түүхтэй ч өнөөг хүртэл бүрэн сэргээгдээгүй байгаа юм.

Хотын дарга Х.Нямбаатар хийдийн газрыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу Гандантэгчэнлин хийдийн жишгээр тохижуулж, шашны байгууллага хурал номын үйл ажиллагаагаа хэвийн явуулах орчин бүрдүүлэхийн зэрэгцээ сэргээн засварын ажил нь соёлын биет, биет бус өвийг хамгаалах томоохон ач холбогдолтойг онцлов. Газар чөлөөлөлт болон эхний шатны ТЭЗҮ-г ирэх онд боловсруулж, тухайн орчныг хэрхэн, ямар загвараар хуучин төрхөөр нь сэргээн босгох шийдлийг нарийвчлан гаргахаар төлөвлөжээ.

Данбадаржайлин хийд нь XVIII зуунд байгуулагдаж, хэлмэгдүүлэлтийн өмнөх оргил үедээ хоёр мянга гаруй лам хурал номоо айлтгадаг, халхын шашны томоохон төв байсан хэмээн хийдийн цорж лам О.Лхагвасүрэн дурдав. Түүхэн баримтаар хийд нь цогчин дуган, олон аймаг, дацан, сүм дуганаас бүрдсэн өргөн бүтцийг агуулж, II Богд Жибзундамба хутагтын дурсгалд зориулан байгуулсан бөгөөд II, III, V Богдын лагшин эрдэнийг хадгалж ирсэн байдлаараа халхын дундах хүндтэй хийдүүдийн нэг байжээ.

Сэргээн засварын төслийн хүрээнд хийд орчмын байгалийн тогтоц, түүхэн дурсгал, ногоон байгууламжийг хамгаалж, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, авто болон дугуйн зам, авто зогсоол зэрэг дэд бүтцийг цогцоор нь хөгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнтэй зэрэгцэн тус бүсэд Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт өрнөж, гучин гурван мегаваттын хүчин чадалтай дулааны станцыг хоёр мянга хорин зургаан оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж буйг мэдээлэв.

Улаанбаатар хотын түүхэн үнэт өвийг сэргээн хамгаалах энэхүү төсөл ирэх оноос бодит ажил болон урагшлах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 1 цаг 2 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 1 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 1 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Өчигдөр 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Өчигдөр 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Өчигдөр 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Өчигдөр 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Өчигдөр 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Өчигдөр 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Өчигдөр 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ Уржигдар 19 цаг 37 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна Уржигдар 19 цаг 37 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Уржигдар 19 цаг 26 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Уржигдар 18 цаг 57 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 38 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Уржигдар 15 цаг 36 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ Уржигдар 15 цаг 35 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 15 цаг 26 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ...
Top