x

Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ

Японы нийслэл Токио хотод болсон дифлимпын зуны XXV наадам өндөрлөж, Монголын баг тамирчид хоёр хүрэл медальтай эх орондоо ирж байна. Арван нэгэн өдрийн турш спортын хорин нэгэн төрлөөр өрсөлдсөн дэлхийн шилдгүүд өнөөдрөөс төрөлх нутгийн зүг мордож буй бөгөөд энэ удаагийн тэмцээнд наян нэгэн орны гурван мянга хоёр зуун тамирчин ур чадвараа сорьсон юм. Монгол Улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрлүүдэд арван дөрвөн тамирчин оролцож, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаараа багийн нийлбэр дүнгээр дөч долоодугаар байрт эрэмбэлэгджээ.

Чөлөөт бөхийн тавцанд Н.Эрхэмбаяр, Д.Чинзориг нар манлайлж, тус бүр Арменийн тамирчдыг оноогоор цэвэр ялснаар 65 болон 74 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн нь монгол багийн энэ удаагийн гол амжилт байлаа. Харин “Токио-2025” наадмыг Украины баг зуу медиалийн эзэн болж тэргүүлсэн бөгөөд тэдний ард зохион байгуулагч Японы баг нийт тавин нэгэн медаль хүртсэн үзүүлэлттэй багийн дүнг манлайлсныг тэмдэглэх хэрэгтэй. Нийт тавин дөрвөн орон медаль хүртсэнээс гучин зургаа нь алтан медалийн эзэд болсноор тэмцээний өрсөлдөөн хичнээн ширүүн болсныг харуулж байна.

Дифлимп бол зөвхөн спортын ялалт, өрсөлдөөнөөр хэмжигдэхгүй, харин сонсголын бэрхшээлтэй иргэдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, соёлыг нь дэлхийд түгээх онцгой хөдөлгөөн юм. Анхдугаар дифлимпын тэмцээн 1924 онд Францын нийслэл Парис хотод “International Silent Games” нэртэйгээр зохион байгуулагдаж, өнөөдрийг хүртэл дэлхийн олон орны сонсголгүй тамирчдыг нэгтгэсээр ирсэн уламжлалтай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top