x

Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 24-ний хоорондох нийт 1433 хүн зөвхөн халтирч унаж гэмтсэний улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

Энэ нь шинээр сольсон явган хүний зам гөлгөр, халтиргаа ихтэй байснаас болсон бөгөөд гэмтэл бэртлийн дийлэнх хувийг мөчдийн хугарал буюу гар сарвуу, дунд чөмгийн хугарал, зөөлөн эдийн бэртэл эзэлж байна. Түүнчлэн хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нурууны бэртэл багтаж байна.

Өнгөрсөн аравдугаар сард ГССҮТ-д хүргэгдэж ирсэн нийт иргэдээс халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 3563 хүн тусламж үйлчилгээ авсан байдаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэдийн дийлэнх нь насанд хүрсэн буюу 21-ээс дээш насныхан байна.

Иргэд халтирч унах үедээ гарын тохой, сарвуугаар хүчтэй тулах, хөлийн байрлал ташуу болон хавсарч унах, аарцаг нуруугаар суун тусах, арагш хүчтэй савж унах зэргээс үүдэлтэй бэртэл гэмтэлд илүү өртөж байгаа тул Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс өгч буй дараах зөвлөмжийг сайтар дагаж мөрдөнө үү.

ЗӨВЛӨМЖ:

  • Резинэн ултай буюу зөөлөн ултай гутал өмсөх, мөн халтирдаггүй гутлын хадаас хэрэглэх
  • Таяг болон тулгуур болох зүйлс хэрэглэх
  • Халтирах үед авах гэмтлээс сэргийлэх үүднээс малгай, бээлий өмсөх
  • Гараа халаасандаа хийхгүй явах
  • Явган зорчих хэсгийн зам талбайд гялгар гадаргуутай хавтан, хатуурч хөлдсөн цас, мөсний тогтоц байгаа эсэхийг анзаарах
  • Авто замаас зайтай зорчих, явган хүний гарцаар гарахдаа гүйх, халтирч унах, хурдтай яваа автомашинаас болгоомжлох
  • Бага насны хүүхэд, өндөр настнуудыг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх
  • Үзэгдэх орчин хязгаарлагдмал буюу орой үдшийн цагаар гэрэлтүүлэгтэй газраар явах, хувийн гэрэлтүүлэх хэрэгсэл ашиглах.

2024 онд цана, чаргаар гулгах үедээ гэмтэж бэртсэн нийт 1619 тохиолдол бүртгэгдэж байсан бол, 2025 оны эхний 10 сарын байдлаар, 1582 хүн энэ төрлийн бэртэл гэмтлийн улмаас тусламж үйлчилгээ авчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 11 цаг 49 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 11 цаг 54 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цаг 58 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 12 цаг 5 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 12 цаг 8 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 12 цаг 12 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 12 цаг 16 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 12 цаг 19 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 17 цаг 36 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 17 цаг 50 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 17 цаг 54 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 17 цаг 57 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 18 цаг 11 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 18 цаг 16 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 18 цаг 18 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цаг 23 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цаг 25 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 18 цаг 31 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 18 цаг 38 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top