x

Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар болон нэр бүхий гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон энэ өөрчлөлттэй холбогдон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг өнөөдөр УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ.

Үндэсний баяр наадмын тухай хуульд допингийн зохицуулалтыг олон улсын шаардлагад нийцүүлэх шаардлагатайг хуулийн төсөл санаачлагчид онцлов. Одоогийн хуульд допингийг хориглосон заалт байгаа ч хяналт, хариуцлагын механизм нь олон улсын стандартад нийцээгүйгээс шүүх дээр салбар хороодын шийдвэрүүд хүчингүй болох тохиолдол гарч байгаа аж. Иймээс бөх, морь, сур харваа зэрэг төрлүүдэд улсын цолыг шинжилгээний хариу гарсны дараа олгодог байх зохицуулалт тусгагджээ.

Мөн хурдан морь унадаг хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах асуудлыг бодлогоор дэмжихээр тусгасан байна. Хүүхдийн амь нас, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахын зэрэгцээ унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлж, улс, аймаг, сумын шилдэг унаач цол олгох эрх зүйн боломжийг хуульд нэмэхээр тусгажээ.

Харин Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуультай холбоотой өөрчлөлтөд төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг агентлагуудын орон нутаг дахь байгууллагын удирдлага, захирлыг томилох, чөлөөлөх эрхийг аймгийн Засаг даргад олгохоор тусгасан байна. Энэ нь орон нутгийн удирдлагын бие даасан байдлыг нэмэгдүүлэх, нутгийн хэрэгцээнд нийцсэн удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын хоёр мянга хорин тавдугаар оны нэгдүгээр сарын хорин есний өдрийн гурван зуун долоон дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хорин зургаан газар, хэлтсийг тогтоосон болохыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 5 цаг 43 мин “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ 5 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 9 цаг 10 мин Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ 9 цаг 10 мин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 9 цаг 15 мин Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ 9 цаг 16 мин Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг 2026 онд нээнэ 9 цаг 19 мин Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна 11 цаг 41 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа 11 цаг 47 мин Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 11 цаг 48 мин Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв 11 цаг 49 мин Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна 11 цаг 50 мин Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал 11 цаг 55 мин Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн мэдүүллээ 13 цаг 29 мин Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулахаар тохиролцлоо 13 цаг 29 мин Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ 13 цаг 29 мин Үндэсний бөхийн энэ улирлын сүүлийн барилдаанууд болно 13 цаг 30 мин Монгол Улсын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна 13 цаг 30 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-ын Элчин сайдтай уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 13 цаг 33 мин Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай орчмын зарим замыг хаана 13 цаг 33 мин
iИх уншсан
А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Цэцийн үнэтэй Ерөнхий шүүгч, парламентын үнэтэй Ерөнхийлөгчт... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан...
Top