x

Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль бус бизнесийн хэргээр шалгаж байна

Армени улсын ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль авсан, хууль бусаар бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн хэрэгт холбогдуулан тус улсын Авлигатай тэмцэх хороо шалгаж байгаа талаар Armenpress агентлаг мэдээллээ. Саргсян 2000-2008 онд Батлан хамгаалахын сайд, Ерөнхий сайд, улмаар Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан итгэмжит хүмүүсээрээ дамжуулан арилжааны компаниуд байгуулж, удирдалцаж байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна.

Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалт татах нэрийн дор өөрийн сайн танил М.Б болон түүний удирддаг компанийн оролцоотойгоор Арарат мужийн Суренаван тосгонд битумын үйлдвэр байгуулжээ. Энэхүү компанийг 2006 онд байгуулахад хувьцааны тавин хувийг М.Б, үлдсэн хэсгийг Кипрт бүртгэлтэй Оросын хоёр компани эзэмшихээр тохирсон байв. Гэвч удалгүй Саргсян хувьцааны 22,5 хувийг өөрийн хамаатан болон Арменийн хоёр дахь ерөнхийлөгч Левон Кочаряны хүүгийн хамтран байгуулсан компанид шилжүүлэхийг М.Б-д шаардсан бөгөөд 2008 онд уг хувьцааг шилжүүлсэн байна. Дараа нь Саргсян хоёр дахь ерөнхийлөгчийн хүүд зургаан сая доллар шилжүүлэхийг шаардсан бөгөөд энэ мөнгийг хуурамч зээлийн гэрээгээр дамжуулан шилжүүлсэн гэжээ.

Урьдчилсан мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, Саргсяны хэргийг Авилгын хэрэг хянан шийдвэрлэх дагнасан шүүхэд шилжүүлээд байгаа талаар Newsarmenia.am цахим хуудас мэдээлсэн байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2 цаг 9 мин Монтенегро улсын түүхийн товч 2 цаг 18 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 29 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 34 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 37 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 32 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 23 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 27 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 50 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 57 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 18 цаг 19 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 27 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 50 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ...
Top