x

Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байгаа нь бидний утаатай байгаа хамгийн том шалтгаан

“Хайбрид Хаус”-ийн гүйцэтгэх захирал, инженер Ц.Бат-Эрдэнэтэй түлш, утааны асуудлаар ярилцлаа.

-Улаанбаатарчууд ирэх өвөл юу түлэх вэ гэдэг асуулт хариултгүй үлдээд байна. Хотын удирдлагууд Хятадаас хагас коксжих нүүрс худалдаж авч түлнэ гэж мэдэгдээд байгаа. Энэ шийдвэрийн талаар та байр сууриа илэрхийлнэ үү?

-Өвлийн хүйтэн өдрүүд эхлэхэд хэдхэн сар үлдсэн байхад ирэх өвөл юу түлэх вэ гэдэг асуулт хариултгүй байгаа нь өөрөө маш хариуцлагагүй үйлдэл. Дээрээс нь асар их хөрөнгөөр барьж босгосон баруун, зүүн гээд маш том хоёр сайжруулсан түлшний үйлдвэр, түүний тоног төхөөрөмжүүд, ажиллаж буй хүмүүс бүгд хэрэгцээгүй болж байгаа хэрэг үү. Медлинг авч чадахгүй болсон гэдэг шалтгаанаар шууд хэрэг цээгүй болгоно гэдэг нь хоёр, гурван жилийн өмнөөс л Хятадаас хагас коксжих нүүрс оруулж ирнэ гэсэн яриа одоо болтол амь бөхтэй явсаар байгаа юм байна гэж хардахад хүргэж байна. Тэгэхээр Хятадаас 226 тэрбумаар авах энэ нүүрс нь бүтэн жилийн хэрэглээ биш. Энэ бол хэдхэн сарын л хэрэглээ. Хэрэглээ өвлийн турш хоёроос гурав дахин нэмэгдэнэ. Тэгэхээр нийтдээ 400-600 тэрбумын нүүрсийг Хятадаас оруулж ирнэ гэсэн үг. Түүнийгээ буцаад иргэддээ борлуулахад хамгийн ихдээ 150.000 төгрөгөөр зарна.

Дээрх үнэ нь Хятадаас авах үнийн 30-40 хувь болно. Үлдсэнийг нь татвар төлөгчид төлнө. Ийм их хэмжээний үргүй зардал гаргаж байхын оронд зүгээр зах зээлийнхээ зарчмаар сайн чанарын нүүрсийг бутлаад, уутлаад зарах эрхийг нь хувь иргэд, хувийн компаниуддаа олговол илүү хурдан шийдлээ олно. Ингээд энэ өвлөө түүхий нүүрсээ түлээд, дараа жилээс нүүрснийхээ мөнгийг дулаалга руу оруулах хэрэгтэй.

-Таны хувьд орон байраа дулаалах нь утааны эсрэг хамгийн үр дүнтэй шийдэл гэдэг. Гэхдээ дулаалга бол урт хугацааны шийдэл гэж ойлгож байгаа. Богино хугацааны шийдэл юу байж болох вэ?

-Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байгаа нь бидний утаатай байгаа хамгийн том шалтгаан. Нэг хоёр жилийн дотор маш богинохон хугацаанд энэ бүх айлуудыг дулаалах боломж бий. Тэр тусмаа нэг стандарттай байгаа монгол гэр зэрэг сууцуудаа хамгийн түрүүнд дулаалах боломжтой. Жишээлбэл, та Приус-20 машины өвлийн хучлага хийе гэвэл яг л машиндаа тааруулаад, нэг стандартаар маш олноор нь үйлдвэрт оёулчихсан байхад бүх л приус машиныг хучиж болно шүү дээ. Түүнээс ялгаа байхгүй. Улаанбаатар хотод хамгийн олноороо амьдарч буй нэг стандарттай сууц бол таван ханатай монгол гэр. Өнөөдөр гэр хорооллын 220.000 айлын 40 гаруй хувь буюу 92.000 айл монгол гэрт амьдарч байна. Байшингаа халааж дийлэхгүй өвөлдөө хашаандаа гэр бариад, эсвэл хөдөөнөөс ирээд айлын хашаанд гэр барьж өвөлждөг айлууд зэргээр өвөлдөө энэ тоо байнга өсдөг. Энэ гэрүүдийг дулаалъя гэвэл нэг стандартынх нь дагуу бүгдэд нь таарах хучлага үйлдвэрлээд гэр хорооллыг дулаалах маш амархан. Нэгэнт дулаалсан гэрийг нүүрсээр, газаар алинаар нь ч халаасан хамаагүй бага утаа гарах нь мэдээж шүү дээ. Уг нь бид гацаанд орчихсон юм биш шүү дээ, утаанаас салах шийдэл энэ мэт олон бий.

-Хятадаас 226 тэрбумаар коксжих нүүрс худалдаж авахаар яригдаж байгаа талаар дээр ярилаа. Тэгвэл энэ мөнгөөр хэдэн гэр, байшинг дулаалж болох вэ?

-Ер нь нэг монгол гэрийг дунджаар 1-1.5 сая төгрөгөөр дулаална гэж үзвэл Улаанбаатар хотод байгаа бүх гэрийг дулаалахад ойролцоогоор 130 тэрбум төгрөг шаардлагатай. Харин нэг байшинг ойролцоогоор 4-8 саяар дулаална гэвэл бараг яригдаад байгаа 226 тэрбум төгрөгөөр 50.000 айлын байшин буюу дөрөвний нэгийг нь хангалттай дулаална. Энэ олон айлыг дулаалахад утаа маш богино хугацаанд буурна. Хятадаас хагас коксжих нүүрс авах гэж буй энэ 226 тэрбум нь бүтэн жилийн хэрэглээ биш хэдхэн сарын хэрэглээ гэдгийг дахин хэлмээр байна. Тэгэхээр энэ мөнгө 400-600 тэрбум болж өсөх магадлалтай. Энэ мөнгөөр бараг Улаанбаатар хотын бүх айлыг дулаалж хүрэхээр байгаа. Дээрээс нь энэ мөнгийг айлуудын дулаалгад үнэгүй өгч болохгүй. Зүгээр зээл л олгочих. Энэ коксжих нүүрс чинь өөрөө энэ өвөл шатаад л дуусчих мөнгө. Тэрний дараа өвөл дахиад л шатаана. Харин үүний оронд дулаалга бол хэзээ ч дуусахгүй. 10, 20 жил ч тэр сууц дулаалсан хэвээрээ л байж байна. Энэ хэрээрээ нүүрс, цахилгааны мөнгөө хэмнэнэ. Нэг жилийн хугацаанд 20, 30 мянган айлыг дулаалахад л 10 жилийн хугацаанд бүх айлыг дулаалаад дуусах хугацаа.

-Тэгвэл цахилгааны эх үүсвэрээ яаж шийдэх юм бэ гэдэг асуулт үлдэж байгаа юм биш үү?

-Саяны III цахилгаан станцын дэлбэрэлтээс улбаалаад цахилгааны эрчим хүч 50 МВт-аар багасаж байгаа. Дулааны эрчим хүч бүр асар ихээр багасаж байгаа. Цахилгаан хэдий 50 МВт-аар буурч байгаа ч энэ жил Бөөрөлжүүтийн цахилгаан станц нэмэлтээр 150 МВт-ыг нийлүүлж эхэлнэ. Өнгөрсөн жил ч мөн энэ хэмжээний цахилгаан нийлүүлж эхэлсэн. Тэгэхээр цахилгааны хувьд тэгтлээ айхтар доголдохгүй. Харин дулаан дээр доголдол үүснэ. Гол нь манай улс дулааны цахилгаан станцуудтай. Тэгэхээр шөнө хүмүүс цахилгаан хэрэглэхгүй үед ч цахилгаан үйлдвэрлэж л байдаг. Энэ цахилгааныг агуулж, хадгалах хүчин чадалтай хураагуур одоохондоо манай улсад Эмээлтэд 80 мгв, сүүлд Багануурт 50 МВт-ыг барьсан. Тэгэхээр нийтдээ 130 МВт-т л байгаа. Дахиад хэрэглэлгүй илүү үлдэж буй эрчим хүч 100-200 орчим МВт байгаа. Тэгэхээр энэ их эрчим хүчийг шөнөдөө нөөгүүртэй халаагуурт хадгалж аваад буцаад өдрийн нь оргил ачааллын үеэр халаах бүрэн боломжтой.

-2018 оноос шахмал түлшийг хэрэглэснээс хойш 779 иргэн угаартаж нас барсан талаар мэдээлэл утааны сонсголын үеэр ил болсон. Энэ бол маш харамсалтай их тоо. Төр бүгдийг зохицуулж хийнэ гэснээс болж энэ асуудал эцэстээ тулсан гэдэгтэй та санал нэгдэх үү. Хувийн хэвшлийн оролцоо утааг бууруулах нэг шийдэл байж чадах уу?

-Сайжруулсан түлшийг 2018 онд хэрэглэж эхлэхээс өмнө манай улсад хувийн маш олон сайжруулсан түлшний жижиг үйлдвэрүүд байсан. Энэ үйлдвэрүүдээс айлууд өөрсдөө сонгож хэрэглэдэг байсан. 100-200 мянган төгрөгийн хооронд тухайн үеийн нүүрстэйгээ өрсөлдөхүйц үнэтэй байлаа. Хамгийн гол нь энэ бүх түлшний үйлдвэрийн бүтээгдэхүүнээс болж нэг ч хүн угаартаж, нас барж байгаагүй.

Харин одоо байгаа сайжруулсан түлшийг 1 тныг 832 мянгаар үйлдвэрлэж байгаа гэж ярьж байна. Энэ дотоодын хувийн хэвшлийн үйлдвэрүүдийн үнээс даруй 4,5 дахин өндөр, үүгээр ч зогсохгүй 779 хүн угаартаж нас барна гэдэг бол аймшигтай тоо. Хэрвээ хувийн хэвшлийн үйлдвэрлэж байсан түлшнээс нэг хүн угаартаж нас барсан бол тэр компанийн захирал өдийд шоронд орсон байгаа. Тэр үед хувийн хэвшлийн компаниуд 200 орчим мянган төгрөгөөр үйлдвэрлэж болж байсан түлшийг төр одоогийн нөхцөлд 832 мянган төгрөгөөр үйлдвэрлэнэ гэдэг өөрөө асар их хулгай нүүрлэсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн зах зээлийн жамаараа хийж болж байсан зүйлсийг төр өөрөө дээрэмдэж, мөнгө хулгайлах арга хэрэгслээ болгосон гэсэн үг. Төр бүгдийг хийнэ гэж зах зээлийг боомилсноос үүдэн энэ их мөнгөний хулгай явж байна.

Тухайн үед хувийн хэвшлийн компаниудын үйлдвэрлэж байсан үнээс хамаагүй хямд үнээр улс нь өөрөө сайжруулсан түлш татаастай нийлүүлж эхэлснээр дотоодын тэр бүх үйлдвэр дампуурсан. Хэрвээ зах зээлийн зарчмаараа явж байсан бол өдийд сайжруулсан түлш хамаагүй хямд, хамгийн гол нь нэг ч хүн угаартаж нас барахгүй байсан. Тэгэхээр үнэтэй болоод эхлэхээр хүмүүс юу руу төвлөрөх вэ гэвэл дулаалга руу төвлөрнө. Ингэснээр заавал гал түлж гэрээ халаах биш цахилгаанаар халаая гэдэг шийдэл рүү өөрсдөө тэмүүлнэ. Үр дүнд нь заавал гал түлж дулаацах биш илүү бага зардлаар, илүү дулаахан амьдарна. Хүмүүсийн амьдрах тав тух орчин ч тэр хэрээрээ сайжраад явах боломжтой байсан.

-Ер нь гэр хороололд энэ их хэмжээний хөрөнгө оруулах хэрэг байсан уу. Яваандаа орон сууцжуулах бодлого руу чиглэх нь зөв гэх байр суурь нэлээд хүчтэй явдаг. Энэ үнэхээр боломжтой юу?

-Орон сууцжуулах хөрөнгөө яаж шийдэх вэ гэдэг хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, 10 мянган айлын орон сууцны зөвхөн дулааныг нь л шийдэхийн тулд бараг 100 сая ам.доллар, дээрээс нь шугам хоолойг нь татахын тулд 50 сая ам.доллар, гэр хорооллын станцууд руу нүүрс тээвэрлэхийн тулд төмөр зам тавих уу, эсвэл ачааны машинаар зөөх үү гээд л энэ бүгд шийдэгдэх боломжгүй. Асар өндөр өртөгтэй. Үүнийг дагаад дулааны үнэ маш өндөр болно. Ингээд үнэ өндөр болоод эхлэхээр буцаагаад татвар төлөгчдийн мөнгөөр татаастайгаар нийлүүлэх үү. Энэ чинь өөрөө дахиад л дулааны станцуудыг дампууруулах эрсдэл рүү түлхэнэ. Нөгөө талдаа тэр бүх газруудыг бас яаж чөлөөлөх үү. Нэг айлын газрыг 200-300 саяар татвар төлөгчдийн мөнгөөр төсвөөс чөлөөлөөд яваад байх уу гэх мэт асуудал их. Мөн тэр их орон сууцыг босгох санхүүжилтийг хаанаас олох уу, дахиад бонд босгоод, машин эзэмшигчдийн татварыг нэмэнгүүтээ тэр мөнгөөр нь бондынхоо хүүг төлөөд явах уу. Энэ жишгээр урт хугацаанд явах боломжгүй. Угаасаа дэд бүтцийн хувьд ч ханачихсан. Төмөр замгүй гэр хорооллын уулархаг, өндөр бүсүүдэд дулааны станц бариад байх боломжгүй.

Тэгэхээр гаргалгаа нь өөрсдийнх нь хашаанд бие даасан бохир, дулаанаа шийдээд амьдрах бололцоог төр бүрдүүлэх хэрэгтэй. Энэ нь хамгийн бага зардалтай бөгөөд хамгийн боломжит хувилбар. Үүний тулд, амины орон сууцанд ипотекийн зээл гаргадаг болох, төрийн хийх ёстой дэд бүтэц буюу бохир цэвэр, дулаанаа иргэн өөрөө шийдчихсэн бол тэрэнд нөхөн олговор олгох, байшингийн эрчим хүчний хэмнэлтээс хамаараад т одорхой хэмжээнд татвараас чөлөөлдөг болох хэрэгтэй. Байшин эрчим хүчний хэмнэлттэй байна гэдэг өөрөө нарны юм уу сэргээгдэх эрчим хүч хэрэглэж байна гэсэн үг. Ийм эрхзүйн орчин бүрдүүлчихвэл Улаанбаатар хотын утаа, хөрсний бохирдол, орон сууцны асуудлыг цогцоор нь шийдэх боломж бий.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Deirdre Carter (62.169.135.5)
    I used my daughter’s college fund to purchase Ethereum (ETH) after falling for what appeared to be a legitimate Coinbase promotion promising to double your money. The offer seemed real and too good to pass up, so I quickly invested without thinking it through. Soon after, I realized I had been tricked the so-called Coinbase promotion was a clever phishing scam designed to steal cryptocurrency from people like me. Filled with guilt and fear, I felt completely lost and hopeless. That’s when I found PROFICIENT EXPERT CONSULTANT, a service known for helping people get back crypto stolen by scammers. Unlike other recovery services, PROFICIENT EXPERT CONSULTANT uses smart social engineering methods to communicate directly with the scammers. The team at PROFICIENT EXPERT CONSULTANT carefully persuaded the fraudsters that returning all the stolen ETH would help them avoid getting caught or facing legal trouble. At first, I wasn’t sure this would work, but I decided to trust PROFICIENT EXPERT CONSULTANT to handle the negotiations. After several stressful weeks, PROFICIENT EXPERT CONSULTANT’s persistence paid off. The scammers agreed to give back 100% of the stolen funds. Thanks to their efforts, I was able to recover every penny of my daughter’s college fund. This painful ordeal showed me just how dangerous crypto scams can be, especially when it involves money meant for important things like education. PROFICIENT EXPERT CONSULTANT didn’t just help me get my funds back they gave me hope when I thought all was lost. I’m sharing my story as a warning to others: always be careful with offers that sound too good to be true. And if you ever get scammed, don’t give up. PROFICIENT EXPERT CONSULTANT’s clever approach can sometimes turn things around and get your money back. I’m deeply thankful to PROFICIENT EXPERT CONSULTANT for their skill and support during one of the hardest times of my life. PROFICIENTEXPERT@CONSULTANT.COM telegram: PROFICINEXPERT
    2025 оны 07 сарын 09 | Хариулах
  • Jay Williams (156.146.63.69)
    A FIRST CLASS RECOVERY HACKER THAT IS TRUSTWORTHY AND RELIABLE. THE HACK ANGELS I suffered in the hands of scammers losing my crypto assets worth $380,000 to a binary option site online with so much debt on me. I seriously needed the help of a legitimate hacking firm to assist in my case. I went searching for a hacker through the Internet seeking for a possible solution to my predicament and I saw comments about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I had to trust the reviews and contacted them to inquire about their recovery services and what it takes to hire them, they laid down their working terms and conditions which I accepted before they commenced with the recovery. I can’t thank THE HACK ANGELS RECOVERY EXPERT enough for retrieving back my funds from these heartless scammers, My sincere gratitude goes to the woman who commented on how she used THE HACK ANGELS RECOVERY EXPERT to recover her Bitcoin and return it to her wallet. If you ever find yourself in a similar predicament, I highly recommend reaching out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They are truly a Godsend, and their services can make a significant difference. Thank you once again, THE HACK ANGELS RECOVERY EXPERT, for restoring my lost funds. Get in touch with the team through the info below. Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. Don’t hesitate to reach out if you need help!
    2025 оны 07 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоолоо Өчигдөр 11 цаг 22 мин Монгол-Японы харилцаа1990-1998 Өчигдөр 09 цаг 31 мин Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг Их Британи улс нийлүүлнэ Өчигдөр 09 цаг 02 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг Өчигдөр 08 цаг 54 мин Монгол Улсын төрийн далбааны өдөр тохиож байна Өчигдөр 08 цаг 44 мин Такамүра: Бидний хувьд үүрдийн дурсамж үлдээх аялал байлаа Өчигдөр 08 цаг 41 мин Ж.Золжаргал: Эдийн засгаа өсгөхийн тулд төсөв тэлэх биш хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих хэрэгтэй Өчигдөр 08 цаг 33 мин Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа Өчигдөр 08 цаг 29 мин Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын утасны дугаар Өчигдөр 08 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан Өчигдөр 08 цаг 22 мин Эзэн Хаан Нарүхито "Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо Уржигдар 16 цаг 20 мин Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11.5 тэрбум төгрөг хэмнэнэ Уржигдар 16 цаг 16 мин Х.Булгантуяа: Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш Уржигдар 16 цаг 13 мин Улсын Их Хурал өнгөрөгч долоо хоногт (2025.06.30-07.06) Уржигдар 16 цаг 06 мин Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ Уржигдар 15 цаг 49 мин Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецийг хүлээн авч уулзлаа Уржигдар 15 цаг 45 мин ӨБХ-ны даргад гишүүн О.Номинчимэгийн нэрийг дэвшүүлэв Уржигдар 13 цаг 32 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв Уржигдар 11 цаг 52 мин Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна Уржигдар 11 цаг 30 мин Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ Уржигдар 11 цаг 17 мин
iИх уншсан
Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Boom boom-гоо зүй дэлхийг эзэлж эхлэв Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар... Хөгжимчин Боб Дилан өөрийн зурсан зурагтай ном гаргана Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав Такамүра: Бидний хувьд үүрдийн дурсамж үлдээх аялал байлаа Ц.Дөчинесөнжил: Тэдний хүссэн үнээр газраа зарвал миний амьд... "Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын... Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатг... Монгол-Японы харилцаа1990-1998 Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баярт... Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ... ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан ... Ж.Золжаргал: Эдийн засгаа өсгөхийн тулд төсөв тэлэх биш хөрө... “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай”... Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирда... Эзэн Хаан Нарүхито "Монгол Коосэн технологийн коллеж”-ид зоч... Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, х...
Top