x

Цагаан зун

Зургаадугаар сарын 28-ны өдөр нь улсын хэмжээнд 14 түймэр асаж байлаа. Гэтэл унтаад сэрэхэд дөрвөн түймэр шинээр нэмэгдээд хоносон байв. Ингээд 18 түймэртэй нүдэлдсээр, өчигдрийн байдлаар тавыг нь унтрааж, тавыг нь цурамд оруулаад байна гэж ОБЕГ-аас мэдээлж байна. 

Монгол нутагт маань ёстой юм юм болж байна. Найр наадам, даншиг, сагсан бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн, хотын дэд бүтцийн засварууд, бас ой хээрийн түймэр дүрэлзэн асаж, газар нутаг маань га га-гаараа шатаж байна. Гамшгийн бүс нутгуудад орон нутгийн Онцгой байдлын ажилчид, цэргийн ангийнхан, нутгийн иргэд ажиллаж байгаа. Манай иргэдийн хувьд түймрийн талаар мэдлэг багатай. Гал гарчээ, унтраажээ гэх төдий ойлгож байгаа нь анзаарагддаг юм. Түймрийг цурамд оруулжээ гэхээр ...за за унтраачихсан юм байна гэх маягаар ойлгодог л гэсэн үг. Үнэндээ ил тачигнан ассан гал нь цохигдож, хөрсөн доогуураа шатах явц нь үргэлжилж байна гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Моддын үндэс , өвс ургамал ёзоороороо шатаж, хөрсөн доогуураа хуйгаараа нурамд идэгдээд, гишгэх төдийд доош цөмрөн нурж байдаг. Энэ нуранги дор үүрээ зассан амьтад аврагдаж чадалгүй шатан үрэгдэж, тэндээс сэтгэл шимшрэм гаслан орь дуу тавин сонсогдож байдаг юм билээ. Түймрийн голомтод хоёр ч удаа сурвалжилгаар ажиллаж байхдаа энэ бүхнийг нүдээр үзэж байв. Гурав хоногийн өмнө эх шувуу хэдэн өндгөө даран нугдайсаар амь эрсэдсэн байхыг аврагчид харуулж байна билээ. Цахим орчноос та бүхэн үзсэн байх. Ямар ч шувуу цурмаас зугтаад гарчхаж дөнгөнө. Гэвч эх шувуу өндгөө хамгаалан дарсаар өөрөө эрсэдсэн байхыг харах ямар аймшигтай юм бэ. Хэвлээр явагч амьтад, шувууд, бусад ан амьтад, ой мод, ургамал жимстэйгээ хамт ийнхүү улаан галд шатаж байна. 

***Энэ удаагийн их түймрийг манайхан зогсоож хүчрээгүй байна. Нэг хэсгийг нь унтраахад нөгөө хэсэгт ахиад шинээр түймэр дэгдэж байна. Хамгийн харамсалтай нь энэ зуны гамшигт 20 гаруй жилийн турш нөхөн сэргээсэн домогт Тужийн нарс өртчихлөө. Одоогоор галыг унтраасан ч хохирлын хэмжээ хараахан гараагүй байна. Ийнхүү монгол орны ойн сан дөрөвдүгээр сараас хойш ээлж дараалан шатаж орон нутгийн удирдлагууд, иргэд аж ахуйн нэгжүүд нөөц боломжоо шавхан хамаг чадлаараа ажиллаж байгаа ч галын гамшгийн өмнө хүчин мөхөстөж байна. Тужийн нарсыг аврах ажиллагаанд ОБЕГ, НОБГ, Сэлэнгэ, Орхон, Дундговь, Баянхонгор, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн 141 алба хаагч, 13 автомашин, орон нутгийн захиргааны болон хувийн хэвшлийн 124 хүн, 22 автомашин, зургаан мотоцикл, нийт 265 хүн, 35 автомашинтай ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажилласан гэж мэдээлжээ. Энэ өгүүлбэрээс уншигч та эл зуны их түймэртэй тэмцэж буй ерөнхий хүчийг багцаалдчих. 

Ер нь техник технологийн энэ зуунд түймэртэй улаан гараараа шахам ингэж нүдэлдэж байгаа улс орон манайхаас өөр байхгүй л дээ. Монголчууд бид л унаж очсон машины жаахан ус, тэрийгээ дуусангуут араас нь бараг хүрмээ тайлж бариад нүдээ аниад л нүдэлддэг хэвээрээ. 

Онцгой байдлын алба маань орон байрны гал дээр ажиллах техникийн хувьд жаахан гайгүй болсон ч ой хээрийн түймэрт бол хуучнаараа л үзэж байх шиг байна. 

Үнэндээ бид юм юмаар дутуу байна. Юм юмтай болох ёстой байдаг. Амьдрал цаанаасаа стандарт шаардаж байна. Гэвч бидэнд мөнгө нь алга. Төслүүд юмаа хөдөлгөе, шууд утгаараа мөнгөтэй болъё гэхээр хөдөлгөдөггүй хар хүч хүлчхээд байдаг. Бид бусдын ид ажиллаж байдаг, ажлаа урагшлуулж байдаг цагаар улсаараа архидан найрлаж, амарч цэнгэдэг. Өвлийн ид тэсгим хүйтнээр бүх газрууд нь, бүр театрууд нь хүртэл ажиллах бөгөөд, хүүхдүүдээ томуу өвчнөөр алдаж, хүнд хэцүүгээ дуудан гасалцгааж байдаг. Манай бүх амьдрал бусдынхаас ийм эсрэг тэсрэг. Бидний амьдралд төлөвлөлт гэж байдаггүй. Цагийнхаа аясанд туугдаж амьдардаг. Бас бид хардлага сэрдлэг, хэрүүл тэмцэлд идэгдэн мунхарч яваа. Бид аливаа мэдээллийг жаахан л лавхан хараад дэнсэлчихийн оронд шууд мэдээллийн дайн дэгдээдэг. Тэр шуурган дотроо суунаг татуулан аж төрцгөөдөг болсон. Өнөөдөр ч бид нарлаг зунаа, найр хуримд гарцгаах цагаа өчүүхэн ч сэтгэлийн түгшүүргүй, сурснаараа хөөрөл хөөсрөл дүүрэн угтаж байна. Гэвч бид үүргийнхээ дагуу анхааруулах ёстой. 

***Энэ сард манай ихэнх нутгаар олон жилийн дунджаас давж халах төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа. Зарим бүс нутгаар хур тунадас ихтэй байх бөгөөд үер усны аюулаас мөн сэрэмжлүүлж байна. 

Зүүн хойд хэсэг буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын зарим сум, мөн баруун өмнөд хэсэгт орших Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгуудын зарим сумд хур тунадас олон жилийн дунджаас их байх төлөвтэй байгаа бол бусад нутгаар хур тунадас дундаж түвшинд орно. Харин агаарын температурын хувьд Дорнодын өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговь аймгийн зүүн хэсгийн нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Түүнчлэн, Хөвсгөлийн зүүн хэсэг, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудад хур тунадас харьцангуй их байх бөгөөд Говь-Алтай, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр ч адил нөхцөл байдалтай байна. Говийн бүс нутагт газар хэт хуурай байгаа учраас гэнэт бороо орвол үер буух эрсдэлтэй тул болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Томоохон гол мөрний хөндийгөөр хүчтэй бороо орвол усны түвшин нэмэгдэж, үер болох магадлалтай боловч нийт нутгийн хэмжээнд үер усны аюул харьцангуй бага байх хандлагатай гэнэ.

Хүчтэй салхи, аянга, мөндөр зэрэг үзэгдлүүдийг нарийвчлан урьдчилан таамаглах боломжгүй тул иргэд, ялангуяа малчид, тариаланчид цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг тогтмол авч байх шаардлагатай учраас мэргэжилтнүүдийн анхааруулгыг мэдээллийн байгууллагын үүргийн дагуу уншигчдадаа ахин хүргэж байна.

*** Энэ их түймрийн араас их халалт залгаж үндсэндээ гандах нь ээ. Гандана гэдэг ган руу орно л гэсэн үг. Агаар хална, дагаад хаталт явагдана. Тэгэхээр энэ их хөлгүй найр наадмаа жаахан хэмжээ дамжаатай өнгөрүүлмээр байна. Мал сүргээ таргалуулж авах, хадлан бордоогоо базаах, газар тариаландаа анхаарах гээд нөр их ажил залгаад хүлээж байгааг мартаж болохгүй. Байгаль дэлхийгээ уншчихаж чаддаг байсан малчдын үе ч дуусаж, нөгөө талаас эх дэлхий өөрөө гарт баригдахаа больсон. Хөгшчүүд энэ зуны шинж тэмдгүүдийг цагаан зун руу эргэчих вий дээ гэж хэлцгээж байна. Магадгүй санагдана. 

Жишээ нь, НҮБ-ын шинжээчид сүүлийн 20 жилд манай гариг дээр тохиож буй ган гачгийн давтамж 29 хувиар нэмэгдсэн болохыг тогтоосноо хэдэн жилийн өмнө мэдээлсэн. 

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх захирлын мэдээлснээр, ган гачгийн үргэлжлэх хугацаа, давтамж, үр дагавар улам нэмэгдэж байна. Дэлхийн дулаарлын томоохон үр дагавруудын нэг нь байгалийн гамшигт үзэгдлүүд юм. Эрдэмтэд үүнд өвөл цагийн онцгой дулаарал, зуны хэт халалт, олон долоо хоногоор үргэлжлэх аадар бороо, ган гачиг зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүдийг нэрлэж байгаа юм. 

Ирэх жилүүдэд ган гачгийн давтамж улам нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байна. 2030 он гэхэд 700 сая хүн “уур амьсгалын дүрвэгч” болж 2050 он гэхэд дэлхийн хүн амын 70 орчим хувь нь байнгын болон үе үе болох ган гачигт нэрвэгдэнэ. Тиймээс хүн төрөлхтөн хамтран ган гачгийн үр дагавартай тэмцэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна гэж дэлхийн эрдэмтэд үзэж байна.

*** Муу амлаж байна гэж зарим хэлэмгий доломгой уншигчид маань аашилж мэдэх юм. Тэгэхээр “Ган” гэдэг ер нь юу юм гэдгийг бяцхаан тайлбарлах гэж оролдъё. 

Ган бол хөрс, ургамал, агаар мандлын чийгийн солилцооны нэлээд төвөгтэй процесс аж. Дулааны улиралд унах хур тунадас хэвийн хэмжээнээс багасаж удаан хугацаанд хэт халуун болж, хөрсний чийг ихээр алдагдан хуурайшсанаас болоод өвс ургамал хатаж, мал аж ахуй, газар тариаланд хохирол учруулдаг үзэгдлийг ган гэнэ хэмээн бичжээ. Ганг агаарын, хөрсний гэж хоёр ангилдаг юм байна. Агаарын ган гэдэг нь удаан хугацаагаар дулаарч, хур тунадас орохгүй байнаас агаарын чийглэг эрс буурахыг хэлнэ. Харин хөрсний ган гэдэг нь хөрсөн дахь чийг их хэмжээгээр ууршиж, хатах үзэгдэл юм байна. Манай оронд бүс нутагт унах хур тунадасны хэмжээ нь өөр өөр байдаг. Хэрвээ тэр хэмжээ 50%-иас бага байвал гантай гэж үздэг юм байна. Ган ойн болон хээрийн түймэр дэгдэх урьдач нөхцөл нь болно. За тэгээд, гангийн давтамж нь өвөл болдог зудтай уялддаг. Өөрөөр хэлбэл зун нь ган болсон бол өвөл нь зуд болох хандлага түгээмэл.

Тэгэхээр амралт зугаалгаа жаахан татаж, араа бодоцгооё. Ашгүй бороо орж байна. Өглөө гэхэд энд тэндгүй асаж буй энэ олон түймэр унтарсан байгаасай.

Б.Ганчимэг, Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 15 цаг 13 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 15 цаг 50 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 16 цаг 16 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 16 цаг 27 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 16 цаг 33 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 16 цаг 39 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 16 цаг 44 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 16 цаг 48 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 20 цаг 20 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 20 цаг 23 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 20 цаг 24 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 20 цаг 29 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 20 цаг 32 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 20 цаг 35 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 21 цаг 46 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 40 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top