x

Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан нэмэгдэв

“Apple” компанийн “iPhone” ухаалаг гар утасны Хятад дахь борлуулалт энэ оны хоёрдугаар улиралд сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа өссөн талаар CNBC суваг “Counterpoint Research”-ийн судалгаанд үндэслэн мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад найман хувийн өсөлттэй гарсан нь 2023 оны хоёрдугаар улирлаас хойш бүртгэгдсэн анхны өсөлт болж байна.

Энэхүү өсөлтөд тавдугаар сард зохион байгуулсан томоохон хямдралын аян чухал нөлөө үзүүлжээ. Ялангуяа Хятадын цахим худалдааны платформууд “iPhone 16” загваруудыг хямдруулсан бөгөөд хуучин загварын гар утсыг шинэ загвараар солих “trade-in” хөтөлбөрийн хүрээнд хуучин утасны худалдаж авах үнийг өсгөсөн нь хэрэглэгчдийг татсан гэж дүгнэж байна. “618” хэмээх жил бүр болдог цахим худалдааны их хямдралын өмнө ийнхүү үнийг бууруулсан нь маш оновчтой алхам болсон гэж “Counterpoint” компанийн орлогч захирал Итан Ци онцоллоо.

Гэсэн хэдий ч Хятадын ухаалаг гар утасны зах зээлд “Apple” компани байр сууриа “Huawei”-д алдаад байгаа юм. “Huawei”-гийн борлуулалт мөн улиралд өмнөх оны мөн үеэс 12 хувиар өсөж зах зээлд тэргүүлсэн бол хоёрдугаарт “Vivo”, гуравдугаарт “Apple” жагсжээ.

Энэхүү мэдээлэл гарсны дараа “Apple”-ийн хувьцаа 0.9 хувиар нэмэгдэж, 214.35 ам.долларт хүрсэн байна. Харин он гарсаар тус компанийн хувьцаа нийтдээ 15 орчим хувиар буурсан хэвээр байна.

Эх сурвалж: CNBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 2 цаг 12 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 2 цаг 19 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 24 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 4 цаг 4 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 4 цаг 13 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 4 цаг 22 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 4 цаг 27 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 4 цаг 46 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 5 цаг 6 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 5 цаг 11 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 5 цаг 16 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 5 цаг 22 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 5 цаг 42 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 6 цаг 29 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 7 цаг 13 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top