x

Даатгалын салбарын нийт хураамж, хөрөнгө, ашиг нэмэгдэв

Монгол Улсын даатгалын салбар 2025 оны нэгдүгээр улиралд өсөлттэй үзүүлэлттэй байлаа. Ердийн болон урт хугацааны нийт 23 төрлийн даатгалын хэлбэрээс жолоочийн хариуцлагын даатгал нь албан журмын даатгалд тооцогддог бөгөөд энэ төрлийн даатгалын хураамж 12.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 8.6 хувиар өсжээ. Ингэснээр нийт даатгалын хураамжийн 11.7 хувийг эзэлж байна.

Даатгалын зуучлагчдын төвлөрүүлсэн хураамж 37.6 тэрбум төгрөгт хүрч, зуучлагчдын шимтгэлийн орлого 2024 оны мөн үеийн 5.9 тэрбум төгрөгөөс 7 тэрбум төгрөгт өссөн байна. Харин хохирол үнэлэгч компаниуд нийт 11,633 хохирлыг 21.3 тэрбум төгрөгөөр үнэлж, нийт үнэлгээний орлого 3.6 тэрбум төгрөг болсон нь өмнөх оныхоос 1.3 хувиар буурсан үзүүлэлт юм.

Даатгалын компаниудын нийт хөрөнгө 675.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 16 хувиар, 2021 оныхоос 68.4 хувиар өсчээ. Үүний 87.5 хувийг ердийн даатгалын компаниуд эзэлж, хөрөнгөө 19 хувиар өсгөсөн бол урт хугацааны даатгалын компани 18.3 тэрбум, давхар даатгалын компани 66.2 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байна.

Хөрөнгийн бүтцэд хөрөнгө оруулалт 61 хувь, бусад хөрөнгө 27 хувь, үндсэн ба биет бус хөрөнгө 8.5 хувь, мөнгөн хөрөнгө 3.3 хувийг тус тус эзэлжээ. Хувиар нь авч үзвэл нийт хөрөнгийн 9 хувиас дээш эзэлдэг 3 компани, 6–9 хувийг эзэлдэг 5 компани, 3–6 хувийг эзэлдэг 4 компани, 3 хувиас доош хувийг эзэлдэг 8 компани бүртгэгджээ.

Нийт хураамж 108 тэрбум төгрөгт хүрч, үүнээс 106.2 тэрбумыг ердийн даатгалын компаниуд, 1.9 тэрбумыг урт хугацааны даатгалын компаниуд төвлөрүүлсэн байна. Давхар даатгалын хураамж 26.1 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 2 тэрбумыг дотоодын давхар даатгагч бүрдүүлжээ. 2024 оны мөн үетэй харьцуулахад нийт хураамж 2 хувиар, 2021 оныхтой харьцуулахад 1.8 дахин өссөн байна.

Нөхөн төлбөрийн нийт зардал 49.1 тэрбум төгрөгт хүрч, үүнээс 48 тэрбум буюу 97.6 хувийг ердийн даатгалын компаниуд эзэлжээ. Давхар даатгагчийн нөхөн төлбөр 3.7 дахин өсч 11 тэрбум төгрөг болсон байна. Даатгалын салбарын нөөц сан 320.3 тэрбум төгрөгт хүрч, ердийн даатгалын нөөц сан 285.6 тэрбум, урт хугацааны даатгалын нөөц 5.3 тэрбум, давхар даатгалын нөөц 29.4 тэрбум төгрөг байна.

Салбарын нийт өөрийн хөрөнгө 276.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 13.9, 2021 оныхоос 43.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний 83.3 хувийг ердийн, 12.3 хувийг давхар, 4.4 хувийг урт хугацааны даатгалын компаниуд бүрдүүлжээ.

Компаниудын татварын дараах цэвэр ашиг 146 тэрбум төгрөгт хүрч, 2024 оны мөн үеэс 73.4 хувиар, 2021 оныхоос 10.5 хувиар өссөн байна. Ашиг нь 100 хувиас дээш өссөн 5, 50-100 хувиар өссөн 1, 50 хүртэл хувиар өссөн 2, буурсан 11 компани бүртгэгджээ.

Түүнчлэн компаниуд нийт 5.7 тэрбум төгрөгийг нийгмийн даатгал, аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татварт төвлөрүүлжээ.

Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу 2025 оны нэгдүгээр улиралд 17 ердийн, 2 урт хугацааны, 1 давхар даатгалын компани, 62 зуучлагч, 29 хохирол үнэлэгч, 47 аудитын компани, 151 аудитор, 2622 төлөөлөгч ажиллаж байна.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top