x

СЗХ, ОУВС-ийн ажлын хэсэгтэй санхүүгийн зах зээлийн бодлогын талаар уулзлаа

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц өнөөдөр Олон улсын валютын сангийн (ОУВС) Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд дарга Т.Жамбаажамц санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, бэхжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.

Хоёр талын уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, тэр дундаа хөрөнгийн зах зээлийн хөгжил, банк бус санхүүгийн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний өргөжилтийн асуудлуудыг хэлэлцэв. СЗХ-ноос хөрөнгийн зах зээлийн дүрэм журмын орчныг олон улсын жишигт нийцүүлэх, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, хяналт зохицуулалтын арга хэмжээг сайжруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.

Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагуудаас олгож буй зээлийн чанаргүй багцын өсөлтийг хязгаарлах, зээлийн өр, орлогын харьцааг сайжруулах, эрсдэлийг бууруулах зорилттой зохицуулалтыг авч хэрэгжүүлж байгаа талаар ярилцсан байна. Энэ хүрээнд зээлийн нөхцөл, шалгуур үзүүлэлтийн стандартуудыг шинэчлэх, зөрүүг бууруулах замаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж, зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг танилцуулжээ.

ОУВС-ийн төлөөлөгчдийг Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик ахалж, Монгол дахь суурин төлөөлөгч Тигран Покхосян, салбар хариуцсан ахлах эдийн засагч И Үй болон бусад албаныхан багтсан байна. Эдгээр төлөөлөгчид Монгол Улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд жил бүрийн төлөвлөгөөт ажлын хүрээнд уулзалт хийж, бодлогын зөвлөмж бүхий тайлан бэлтгэн танилцуулдаг юм.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top