x

Улаанбурханы тохиолдол арван нэгэн мянга давжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр, 2025 оны долдугаар сарын дөрөвний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан нийт тохиолдол арван нэгэн мянга дөрвөн зуун хорин ес хүрсэн байна. Одоогоор эмнэлэгт 554 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний дотор хөнгөн хэлбэрийн өвчтөн 69, дунд зэрэг 446, хүнд 37, нэн хүнд хоёр хүн эмчлүүлж байна.

Энэ хугацаанд нийт 10076 хүн эдгэрсэн бол гэрээр эмчлүүлж буй 792, нас барсан тохиолдол долоон хүн бүртгэгджээ. Мөн хавьтал болсон иргэдийн тоо 89855-д хүрсэн байна. Насны ангиллаар авч үзвэл улаанбурхан өвчний тохиолдол хамгийн өндөр нь 10-14 насныханд бүртгэгдэж, 4591 тохиолдол болсон бол 0-4 насны 2336, 5-9 насны 1464 хүүхэд өвчилсөн нь тогтоогджээ.

Эмнэлзүйн хувьд улаанбурхан нь маш өндөр халдварлах чадвартай ч хоёр тунт вакцинд хамрагдсанаар бүрэн сэргийлэх боломжтой өвчин гэдгийг мэргэжилтнүүд онцолж, бүх нийтийг дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна.

Эх сурвалж: Халдварт өвчин судлалын үндэсний төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top