x

Ханын материал орчмын 3000 айлын орон сууцны төсөл 2025 оноос хэрэгжинэ

Улаанбаатар хотыг 2025-2028 онд хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах Ханын материал орчимд 3000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү төсөл нь нийслэлийн баруун бүсийн дахин төлөвлөлтийн нэг чухал хэсэг бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг юм.

Төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Эхний ээлжид 9.7 га талбайд 1800 айлын орон сууц барих бол, хоёрдугаар ээлжид 6.7 га газарт 1200 айлын орон сууцны барилга барихаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар нийт 232 нэгж талбараас 80 гаруй хувийг чөлөөлөөд байгаа бөгөөд 154 өрхтэй гэрээ байгуулснаас 127 иргэн газраа чөлөөлж, нөхөн олговороо хүлээн аваад байна.

Уг төслийн түүхэн талаар дурдахад, НИТХ-ын 2013 оны тогтоолоор Ханын материал орчмын 130 га газрыг дахин төлөвлөлтийн бүсэд хамруулж, “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд эрхийг нь цуцалсан байдаг. Үүний улмаас хохирсон иргэдийг орон сууцанд оруулах ажлыг нийслэлийн зүгээс 2023 онд дахин зохион байгуулж, Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн оролцоотойгоор зохицуулалт хийжээ.

Төслийн хэрэгжилт үргэлжилж байгаа бөгөөд газраа чөлөөлөөгүй үлдсэн иргэдтэй уулзалт, тохиролцоо хийх ажил үргэлжилж байна. Нийслэл хотын авто замын ачааллыг бууруулах, дэд бүтцийг тэлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн тус мега төслийн хэрэгжилт нь олон нийтийн хүлээлт дагуулсан чухал үйл явц болж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Орон сууцны корпораци ХК.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top