x

Ч.Өнөржаргал: Өөрийгөө хамгаалах зорилгоор зэвсэг өмчлөх, эзэмших эрх иргэнд байхгүй

Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Ч.Өнөржаргалтай аргагүй хамгаалалтын талаарх эрх зүйн зохицуулалтын тухай ярилцлаа.

-Аргагүй хамгаалалт гэдэгт ямар, ямар үйлдлийг ойлгох вэ. Ер нь тэдгээр үйлдлийг ямар тохиолдолд хийхийг хуулиар зөвшөөрдөг вэ?

-Монгол Улсын Эрүүгийн хуулиар аливаа хүн өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх талаар зохицуулсан байдаг. Гэхдээ аргагүй хамгаалалт гэж тухайлсан үйлдлүүдийг тооцохоор зохицуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, бусдын хууль бус халдлага ямар нэг байдлаар эхлэхэд, эсхүл эхлэх нь тодорхой болсон үед тэр хууль бус үйлдлийн эсрэг довтолгоо хийхийг аргагүй хамгаалалт гэх ойлголтод хамааруулна. Харин бусдын хууль бус довтолгоо дууссан хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй.

Бусдын хууль бус довтолгооны үед ямар ч хүний сэтгэл санааны байдал цочрон давчиддаг. Харин хууль бус довтолгоон дууссаны дараа сэтгэл санаа цочрон давчидсаны улмаас бусдын биед халдах тохиолдол их байдаг. Тэдгээр тохиолдол нь аргагүй хамгаалалт болохгүй гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Тухайлбал, саяхан Жим молл худалдааны төвд эмэгтэй хүний амь нас, эрүүл мэндэд халдаж байгаа үйлдлийг таслан зогсоохын тулд гэмт хэрэг үйлдэгч этгээдийг цохиж ухаан алдуулснаар гэмт үйлдлийг нь таслан зогсоосон тухай мэдээллийг үзэхэд аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл мөн гэж үзэхээр байгаа юм. Гэхдээ энэ нь мэдээж хуулийн байгууллагын л тогтоох асуудал юм.

-Аргагүй хамгаалалт хийсэн гэдгээ ямар нэгэн баримтаар баталгаажуулах ёстой юу?

-Бусдын хууль бус довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийж байгаа хүн түүнийг баталгаажуулах талаар бодох боломж хязгаарлагдмал л даа. Гэхдээ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний газрууд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг камержуулах ажлыг хийдэг. Камержуулахын сацуу камер хэвийн ажиллаж байгаа эсэхэд анхаарах хэрэгтэй. Камержуулалтын асуудал шийдвэрлэгдчихвэл гэмт хэрэг, зөрчил гарахаас сэргийлэхээс гадна гэмт хэрэг зөрчил гарсан тохиолдолд хэний буруутай үйлдлийн улмаас хэрэг, зөрчил гарсныг тогтоон буруутай этгээдэд хариуцлага тооцох болон аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл байсан эсэхийг тогтоох боломж бүрдэх юм.

-Ямарваа нэгэн аюулд өртвөл өөрийгөө болон өрөөлийг хамгаалах зорилгоор цахилгаан бороохой, нулимс асгаруулагч хий зэргийг ашиглаж болох уу. Хэрэв ашиглавал хуулийн хариуцлага хүлээх үү. Ер нь юу, юу ашиглахыг зөвшөөрдөг юм бол?

-Цахилгаан бороохой, гав, нулимс асгаруулагч зэргийг хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын ажилтан болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын ажилтнууд хуульд заасан тохиолдол үүссэн үед хэрэглэх эрхийг хуулиар олгосон байдаг. Түүнчлэн Хувийн хамгаалалтын тухай хууль болон Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2003 оны 12/05 тоот тушаалаар “Бие хамгаалагч нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, ашиглах заавар”-ын дагуу хэрэглэхээр заасан.

Тухайлбал, цахилгаан бороохойг хүний биед хувцасны гадна талаас хүргэн долгион нэг газар 10 секундээс илүүгүй хугацаагаар үйлчилж байхаар байрлалыг сольж ажиллуулах бөгөөд түүгээр гуядаж ороолгож болохгүй, мөн хүний нүүр, биеийн ил хэсэгт хэрэглэхийг хориглодог. Гавыг хүний эрүүл мэндэд хохирол учруулахгүй байхаар, хүйтэн нөхцөлд гар хайрагдахаас сэргийлэн хэрэглэх, маханд шигдэхээс сэргийлэн 10 минут тутамд шалгах зэргээр тодорхой хяналт тавьж ашигладаг.

-Иргэн өөрийгөө болон өрөөлийг хамгаалах зорилгоор цахилгаан бороохой, нулимс асгаруулагч хий зэргийг ашиглахыг зөвшөөрдөггүй гэсэн үг үү. Үүнийг зөвшөөрөх шаардлага бий юу?

-Зөрчлийн тухай хуулийн 5.6.1-д “Хууль бусаар тусгай хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, агсамжийг биедээ авч явсан, хадгалсан бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг 100 мянган төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, иргэн цахилгаан бороохой, нулимс асгаруулагч хий зэргийг биедээ авч явах нь зөрчил болно. Харин түүнийг аргагүй хамгаалалтын зорилгоор ашигласан эсэх нь мөрдөгчийн шалгах асуудал болоод явчихна. Иргэдэд цахилгаан бороохой, нулимс асгаруулагч ашиглах зөвшөөрөл өгөх нь эргээд эрсдэл үүсэх аюултай байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ бол нарийвчлан судлах асуудал.

Энэ асуултын хүрээнд иргэний буу өмчлөх, эзэмших эрхийн талаар хэлэх зүйл байна. Галт зэвсгийн тухай хуулиар иргэний зориулалтаар галт зэвсэг өмчлөх, эзэмших эрх иргэнд байдаг. Иргэний зориулалтаар галт зэвсэг буюу буу өмчлөх, эзэмших гэдгийг ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгын хүрээнд ойлгох юм. Өөрөөр хэлбэл, өөрийгөө хамгаалах үүднээс зэвсэг өмчлөх, эзэмших эрх иргэнд байхгүй. Харин аливаа довтолгооны эсрэг өөрийн өмчлөл, эзэмшилд байсан галт зэвсгийг аргагүй хамгаалалтын зорилгоор хэрэглэсэн эсэх нь хуулийн байгууллагын тогтоох асуудал болдог талаар иргэд мэдээлэлтэй байх хэрэгтэй.

-Манай улс аргагүй хамгаалалтын талаар хууль тогтоомждоо нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай юу?

-Эрүүгийн хуульд заасан аргагүй хамгаалалтын зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрх, уг эрхэд халдсан хууль бус довтолгооныг няцаахыг зөвшөөрсөн хуулийн хамгаалалт юм. Судлаачид Эрүүгийн хуульд заасан зохицуулалтыг дэлгэрүүлэн хуульчлах шаардлагатай гэж үздэг. Орчин үед сэтгэл санааны эсрэг, мэргэжлийн болон албаны үүргээ биелүүлэх үед, албаны үүргээ биелүүлэх үйл ажиллагааны хүрээнд хууль бус үйлдлийн эсрэг хийсэн аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх талаар нарийвчлан зохицуулах шаардлагатай.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.126.89.198)
    Манай улсад иргэн бүрийн орон байр, эд хогшил ,амь нас халдашгүй дархан байх тухай хууль хэрэгтэй нь өнөөгийн нийгэмийн онцлогоос урган гарч байна шүү ???
    2025 оны 07 сарын 18 | Хариулах
  • Jay Williams (156.146.63.69)
    A FIRST CLASS RECOVERY HACKER THAT IS TRUSTWORTHY AND RELIABLE. THE HACK ANGELS I suffered in the hands of scammers losing my crypto assets worth $380,000 to a binary option site online with so much debt on me. I seriously needed the help of a legitimate hacking firm to assist in my case. I went searching for a hacker through the Internet seeking for a possible solution to my predicament and I saw comments about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I had to trust the reviews and contacted them to inquire about their recovery services and what it takes to hire them, they laid down their working terms and conditions which I accepted before they commenced with the recovery. I can’t thank THE HACK ANGELS RECOVERY EXPERT enough for retrieving back my funds from these heartless scammers, My sincere gratitude goes to the woman who commented on how she used THE HACK ANGELS RECOVERY EXPERT to recover her Bitcoin and return it to her wallet. If you ever find yourself in a similar predicament, I highly recommend reaching out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They are truly a Godsend, and their services can make a significant difference. Thank you once again, THE HACK ANGELS RECOVERY EXPERT, for restoring my lost funds. Get in touch with the team through the info below. Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. Don’t hesitate to reach out if you need help!
    2025 оны 07 сарын 07 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.16)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 04 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.16)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top