Эдийн засаг

Гадаад худалдаа оны эхний 5 сард: 10 тэрбум ам.долларт хүрч, 142 улстай худалдаа хийжээ
Монгол Улс оны эхний таван сарын байдлаар дэлхийн 142 улстай худалдаа хийсэн нь эдийн засгийн идэвхтэй харилцааг харуулж байна. Энэ хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт нийт 10 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.5 тэрбум ам.доллар болж, худалдааны тэнцэл 884.5 сая ам.долларын ашигтай гарчээ.
2025-06-18

Европ Оросын нефтийн үнийг $45 болгох гэсэн нь ямар утгатай вэ?
Европын Комисс (ЕК) Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг шинээр тогтоох гэж байгаа нь Европын Холбооны Оросын эсрэг хоригийн 18 дахь багцад баррель нефтийн үнийг 45 ам.доллар болгохоор тусгагдсан байна. Энхийн хэлэлцээр зогсонги байдалд орсон тул Орост шахалт үзүүлэх зорилгоор энэхүү шинэ хоригийг бэлтгэжээ. Гэсэн хэдий ч энэ нь хүлээгдэж буй үр дүнд хүргэх эсэх асуудал олон улсын шинжээчдийн дунд нээлттэй хэвээр байна.
2025-06-18

Ухань хот хил дамнасан цахим худалдааны төв болон хөгжиж байна
Хятад улсын төв хэсэгт байрлах, 20 гаруй сая хүн амтай Ухань хот нь өнөөдөр тус улсын бизнес, эдийн засаг, аялал жуулчлалын голлох төвүүдийн нэг болон хөгжиж байна. Жилээс жилд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон аялагчдын тоо нэмэгдэж буй нь Уханийн эдийн засагт томоохон түлхэц өгчээ. Үүний зэрэгцээ Хятадын төрийн өмчит байгууллагууд Уханьд “Хил дамнасан цахим худалдаа, аж үйлдвэрийн парк” байгуулж, олон улсын ачаа тээврийн зориулалттай онгоцны буудал болон цахим худалдааны цогц бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
2025-06-17

Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын жагсаалтад 65 дугаар байрт эрэмбэлэгдлээ
Улаанбаатар хотод энэ сарын 17-нд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс мэдээлснээр, Монгол Улс 2025 оны дэлхийн өрсөлдөх чадварын тайланд хамрагдсан 69 улсын дунд 65 дугаар байрт жагсжээ. Манай улс нийт 100 онооноос 40 оноо авч, өмнөх оныхоос таван оноогоор буурсан нь дөрвөн байр ухрах шалтгаан болжээ.
2025-06-17

Орон сууцны үнэ нэг жилийн дотор 14.3 хувиар өсжээ
Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан 2025 оны тавдугаар сарын орон сууцны үнийн индексийн тайланд дурдсанаар, орон сууцны нийт үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувиар, харин өмнөх сараас 1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь сүүлийн нэг жилийн хугацаанд орон сууцны үнэ тогтвортой өсөлттэй байсныг илтгэж байна.
2025-06-17

2025 оны эхний улиралд НДШ төлөгчдийн тоо өсөж, цалингийн дундаж 2.6 сая төгрөгт хүрэв
Нийгмийн даатгалын шимтгэлийн 2025 оны нэгдүгээр улиралд нийт 53.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-аас 811.6 мянган ажиллагч хамрагджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад шимтгэл төлсөн ААНБ 4400-аар, ажиллагчид 58.2 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.
2025-06-17

Тариалалтын явц 66.3 хувийн гүйцэтгэлтэй байна
Монгол Улс 2025 оны тариалалтын жилд нийт 650.1 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж, улаанбуудайн 310.1 мянган га, төмсний 17.1 мянган га, хүнсний ногооны 16.5 мянган га, малын тэжээлийн 144.1 мянган га, тосны ургамлын 103.7 мянган га, жимс жимсгэнэ 7.9 мянган га талбайд тус тус тариална гэсэн зорилго тавиад байна.
2025-06-16

Нийтийн тээврийн орлого 9 тэрбум төгрөгөөр өсөж, зорчигчдын тоо 7.6 саяар нэмэгджээ
Улаанбаатар хот 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийсний үр дүнд нийтийн тээврийн орлого түүхэндээ анх удаа огцом өсөлттэй гарлаа. Тодруулбал, нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо, зорчилтын давтамж нэмэгдэж, зохион байгуулалт, хяналт сайжирснаар 2025 оны эхний таван сарын байдлаар нийт орлого 22 тэрбум төгрөгөөс давсан байна.
2025-06-16

“Хааны эрэлд-2025” сургуулийн хүрээнд төр, хувийн хэвшлийн оролцоог уриалсан олон улсын уулзалт боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд төр, хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт олон улсын санаачилга уулзалт Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж байна. Энэхүү уулзалт нь “Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд болж буйгаараа онцлог бөгөөд цэргийн алба хаагчид болон үндэсний үйлдвэрлэл, олон улсын хамтын ажиллагааны холбогч гүүр болж байна.
2025-06-16

Ойн хөнөөлт шавжтай дроноор тэмцэх ажлыг Хотонт, Цэнхэр суманд эхлүүллээ
Архангай аймгийн Хотонт, Цэнхэр сумын нийт 3000 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг “Гранд форест” ХХК улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж эхэлжээ. Энэхүү ажил зургадугаар сарын 13-наас албан ёсоор эхэлсэн бөгөөд дрон технологи ашиглан ойн сангийн эрүүл мэндийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг хязгаарлах зорилготой юм.
2025-06-16