x

Хойд нутгаар бороо, бага зэрэг сэрүүсэл хүлээгдэж байна

Долоодугаар сарын 3-ны 08:00 цагаас 20:00 цаг хүртэлх хугацаанд ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, мөн говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцэн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох магадлалтай. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүйг анхааруулах нь зүйтэй.

Өдрийн агаарын хэмийг авч үзвэл:

  • Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр 16-21 хэм

  • говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн голын хөндийгөөр 26-31 хэм

  • говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар 30-35 хэм

  • бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор үүлшинэ, бороо орох ба салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй. Өдөртөө 23-25 хэм дулаан байх урьдчилсан мэдээлэл байна.
Багануур орчмоор мөн үүлэрхэг, бороотой, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, түр зуур ширүүсч болзошгүй, 23-25 хэм орчим байна.
Тэрэлж орчмоор үүлшинэ, бороо орж, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, түр зуур ширүүсч, 21-23 хэм дулаан байна.

Долоодугаар сарын 4-нөөс 8-ныг хүртэлх хугацаанд бороо үргэлжлэх хандлагатай байгаа бөгөөд

  • 4-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн нутгийн ихэнх нутаг, говийн хойд хэсгээр

  • 5-нд баруун аймгуудын зарим хэсэг, төв болон говийн баруун хэсгээр

  • 6-нд баруун, говийн зарим нутгаар, төвийн ихэнх нутагт

  • 7-нд баруун ихэнх нутаг, төв, говь, зүүн нутгийн зарим хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимд 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм орчим дулаан байна. Мөн 6-нд нутгийн баруун өмнөд хэсэг, 7-нд нутгийн зүүн хагаст халалт ажиглагдана.

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top