x

Гэр хороолол, орон сууцны бүсэд авто зогсоол шинээр төлөвлөн барина

Нийслэлийн хэмжээнд авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд ил болон далд зогсоолуудыг шинээр байгуулахаар төлөвлөж, эхний ээлжид 90 байршилд зураг төсөл, төлөвлөлт хийж байна. Үүнээс иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан 40 байршилд ажил эхлүүлэхээр дүүрэг тус бүрд шат дараатай зохион байгуулж буйг албаныхан мэдээллээ.

Тухайлбал, нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр өнөөдөр Сүхбаатар, Хан-Уул дүүргийн холбогдох албаныхантай хамтран шаардлагатай байршлуудад ажилласан байна. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Чонон бүрт төв” орчимд нэгдсэн, цэгцтэй зогсоол байхгүйн улмаас явган зорчигч, тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчих нөхцөл хязгаарлагдаж, түгжрэлийг нэмэгдүүлдэг гэж үзжээ. Иймд 1800 ам метр талбайд ил авто зогсоол барьж, зохион байгуулалттайгаар ашиглах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Мөн “Чонон бүрт төв”-ийн урд талын зам дагуух зогсоолыг өөр зохион байгуулалтаар шийдэх шаардлагатай гэдгийг нийслэлийн Ерөнхий архитектор онцолсон байна.

Харин Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Лавай зах орчимд байрлах орон сууцны хотхонуудын дунд авто зогсоол хүрэлцээгүй, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайн зай багатай байдаг тул одоогийн зогсоолуудыг нэгтгэн, тус захын хойд талд байрлах нийтийн эзэмшлийн талбай руу шилжүүлж, илүү багтаамжтай зогсоол барих нь зүйтэй хэмээн үзжээ. Ингэснээр орон сууцны хорооллын дунд тоглоомын талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх боломжтой болохыг архитектор Ч.Төгсдэлгэр тодотгож, энэ талаар оршин суугчдын саналыг нэгтгэн шийдвэр гаргахыг хариуцсан албаныханд даалгасан байна.

Нийслэлд өнөөдрийн байдлаар ил зогсоолуудын долоон хувь нь л төлбөртэй байдаг гэсэн судалгаа гарсан бөгөөд авто зогсоолын хүрэлцээ муугаас үүдэн замын хөдөлгөөнд сөргөөр нөлөөлөх, замбараагүй байдал бий болдог тул шинээр төлөвлөж буй зогсоолуудыг цэгцтэй, журмын дагуу ашиглах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг холбогдох байгууллагууд мөн онцолж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Ерөнхий Архитекторын алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top