x

Европ Оросын нефтийн үнийг $45 болгох гэсэн нь ямар утгатай вэ?

Европын Комисс (ЕК) Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг шинээр тогтоох гэж байгаа нь Европын Холбооны Оросын эсрэг хоригийн 18 дахь багцад баррель нефтийн үнийг 45 ам.доллар болгохоор тусгагдсан байна. Энхийн хэлэлцээр зогсонги байдалд орсон тул Орост шахалт үзүүлэх зорилгоор энэхүү шинэ хоригийг бэлтгэжээ. Гэсэн хэдий ч энэ нь хүлээгдэж буй үр дүнд хүргэх эсэх асуудал олон улсын шинжээчдийн дунд нээлттэй хэвээр байна.

Хязгаарлалтын мөн чанар болон шинэчлэл

Барууны орнууд 2022 онд Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг анх тогтоохдоо баррель нефтийг 60 ам.доллараар хязгаарласан байдаг. Үүний дараа уг хязгаарлалтыг Оросын нефтийн бүтээгдэхүүн, тухайлбал дизель болон мазут зэрэгт ч хамааруулсан юм. Хэрэв нефть болон түүний дагавар бүтээгдэхүүн тогтоосон үнээс өндөр үнээр зарагдвал барууны компаниудад тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх эрхийг нь хязгаарласан. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл Энэтхэг, Турк зэрэг орнууд Оросын нефтийг импортлон авч боловсруулаад, барууны зах зээлд дамлан зарж байгаа нь энэхүү хязгаарлалтын үр дүнг бууруулж байв.

Одоо Европын Комисс нь Оросын нефтийн баррелийн үнийн дээд хязгаарыг 60 доллараас 45 доллар хүртэл буулгахыг хүсч байгаагаас гадна, "Хойд урсгал" дэд бүтцийн тогтолцоог ашиглахаас татгалзахыг шаардаж байна. Үүний зэрэгцээ Оросын нефть тээвэрлэж байна гэж үзсэн 70 хөлөг онгоцонд хориг тогтоохоор төлөвлөж байна. Барууны шинжээчдийн хамтын нийгэмлэгт Москвад Европын Холбоонд эдийн засгийн дарамт үзүүлэх хөшүүрэг байхгүй гэсэн байр суурь давамгайлж байна. Өмнөх Оросын ашиг орлогыг бууруулах зорилгоор үнийн дээд түвшинг тогтоохдоо түүхий эдийг зах зээлд нийлүүлэхэд нь хязгаарлалт тогтоогоогүй юм. Гэсэн ч үнийн тогтоолт үр дүнгүй байгааг өнгөрсөн хугацааны үзүүлэлтүүд харуулсан. Хоригийн шинэ багц нь улс төрийн шинж чанартай бөгөөд Европын Холбоо нь зөвхөн Брюссель л олон улсын эдийн засгийн журмыг тогтоодог гэдгийг харуулах гэсэн оролдлого юм.

Оросын хариу арга хэмжээ

Эдийн засгийн хязгаарлалтын хариуд Орос улс 2022 онд нефть болон нефтийн бүтээгдэхүүнээ гадаадын хүмүүс болон компаниудын гэрээнд нь шууд болон далд утгаар нефтийн үнийн хязгаарлалт тусгагдсан бол тэдэнд нийлүүлэхээ больсон юм. Ер нь бол Москва энэ асуудалд хэд хэдэн удаа янз бүрээр хандсан. Тухайн шийдвэр нь 2025 оны эцэс хүртэл үйлчилж байна. Хэрэв Европын Холбооны шинэ хориг үйлчилж эхэлбэл Орос хариу арга хэмжээгээ чангатгах магадлалтай.

Хоригийн дайны улмаас Оросын Холбооны Улс өөрийн нефтийн бүтээгдэхүүнээ Европоос гаднах бусад зах зээлд чиглүүлсэн. Оросын засгийн газрын ерөнхий сайдын орлогч Александр Новакын мэдээллээр нөхөрсөг орнуудад нийлүүлэх нефтийн хэмжээ 2021 оны 40%-иас 2023 онд 86% хүртэл өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн үзүүлэлт ч адилхан байгаа бөгөөд зөвхөн 3%-иар жилийн өмнөхөөс буусан байна.

Хоригийн ирээдүй ба үр дагавар

Өөрийн хориг арга хэмжээгээрээ Европ өөртөө эрчим хүчний хямралыг өдөөсөн. Энэ нь эрчим хүчний эх үүсвэрийн үнийн эрс өсөлтийг бий болгож, гэрийн аж ахуй болон үйлдвэрүүдэд ноцтой асуудал үүсгэн инфляцийг хөөрөгдсөн. Үүнтэй холбоотойгоор, Европын Холбоо дотор Оростой явуулж байгаа худалдааны дайныг үргэлжлүүлж байгаагийн эсрэг дургүйцэл нэмэгдэх болсон. Унгар, Словак зэрэг улсууд Оросын нефтийг "Дружба" хоолойгоор авсаар байгаа бөгөөд нефтийн үнийн хязгаарлалт нь зөвхөн далайн тээврийн нийлүүлэлтэд хамааралтай учир тэдгээр хоёр орон хориг арга хэмжээг чангатгаж байгааг дэмжихгүй нь тодорхой.

Бүхнээс илүүтэйгээр, эрчим хүчний дайнаас АНУ хожилтой байна. Европын Холбооны зах зээлд Оросын нефтийн эзлэх хувь 2022 оны хоёрдугаар сараас хойш буурсан бөгөөд ялангуяа үнийн дээд түвшинг тогтоосны дараа хурдтайгаар доошилсон юм. Одоо Вашингтон Европын Холбоонд нефть нийлүүлэлтээр эхний байранд гарсан байна.

Нефть нь дэлхийн түвшинд хэтэрхий чухал, эмзэг бараа хэвээр байгаа тул олон орнууд прагматик үйлдэл хийж байна. Тэдэнд хориг арга хэмжээний "тоглоом"-д оролцохоос илүүтэйгээр Оросын хямд нефтийг худалдан авах нь ашигтай байгаа юм. Эцсийн дүндээ үнийн тогтоосон түвшин нь бодит ажиллагааны механизм биш, зүгээр л нэг улс төрийн дохио болж байна. Энэ нь Оросын ашгийн замыг хаасангүй харин түүнд хүрэх замыг нь ээдрээтүүлж байна. Тиймээс Оросын нефтийн үнийн хязгаарыг буулгах нь хязгаарлалт тогтоосон эхлэл шигээ үр дүнг үзүүлэхгүй байх магадлалтай. Энэ нь эхнээсээ ажиллахгүй байгаа арга хэмжээг чангалах гэсэн оролдлого гэж харж болно.


Эх сурвалж: iz.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • MICHAEL GARD (91.250.240.219)
    Srdačan pozdrav svima koji čitaju ovu poruku i želim da znate da ova poruka nije slučajna ili slučajna. Kao uvod, iz Zagreba sam i nisam mogao vjerovati kako sam dobio kredit od 200.000,00 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što takve kreditne tvrtke još uvijek postoje. Znam da prevaranata ima posvuda i bio sam žrtva prijevare prije dok nisam upoznao ovu pouzdanu tvrtku koja mi je pokazala sve što trebam znati o kreditima i ulaganjima. Ova tvrtka me savjetovala i pomogla, pa ću savjetovati svima kojima je potreban kredit da iskoriste ovu priliku kako bi se izvukli iz financijskih poteškoća. Možete ih kontaktirati putem e-pošte (hybridalliantcreditunion@gmail.com). Brzo kontaktirajte (hybridalliantcreditunion@gmail.com) danas i ostvarite svoj kredit od njih uz kamatnu stopu od 3%. Obavezno kontaktirajte Alliant Credit Union Company i svi vaši financijski problemi bit će riješeni. Surađuju s odjelima za procjenu rizika, obradu, financiranje i drugim odjelima. Svaki od ovih timova dolazi s ogromnim bogatstvom znanja. To im omogućuje da steknu više znanja o kreditima i pruže bolje iskustvo članovima. Ostvarite svoju financijsku slobodu od njih danas i zahvalite mi kasnije. Jeste li u dugovima, trebate kredit, brz i pouzdan, ovo je mjesto za dobivanje vjerodostojnih kredita. Nude poslovne kredite, studentske kredite, stambene kredite, osobne kredite itd. Kamatna stopa kredita je 3%. Kontaktirajte nas danas. Imate priliku dobiti gotovinski kredit u iznosu od 2000 (€$£) - 5.000.000 - 100.000.000 (€$£) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez jamstva za nekretnine. Viber: +385915608706 WhatsApp: +385915608706 E-pošta: hybridalliantcreditunion@gmail.com © 2025 Alliant Credit Union Web stranica: https://www.alliantcreditunion.org 11545 W. Touhy Ave., Chicago, IL 60666 Broj usmjeravanja: 271081528
    2025 оны 07 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 10 цаг 16 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 10 цаг 23 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 10 цаг 28 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 10 цаг 34 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 10 цаг 46 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 12 цаг 39 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь 13 цаг 16 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ 13 цаг 30 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа 13 цаг 37 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй 13 цаг 44 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 53 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна 13 цаг 55 мин БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа 14 цаг 8 мин SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ 14 цаг 18 мин Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална 15 цаг 0 мин Өнгөрсөн сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ 15 цаг 5 мин “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ 15 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно 16 цаг 22 мин Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна Уржигдар 17 цаг 00 мин Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д оролцоно Уржигдар 16 цаг 54 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top