x

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдын дийлэнх нь залуус байна

Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах” гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн судалгааг танилцууллаа. 2025 оны эхний таван сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт нийт 208 хүн холбогдон, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан байна.

Эдгээр хүмүүсийн 79.8 хувь нь 18-35 насныхан байгааг анхаарах хэрэгтэй. Мөн 75.9 хувь нь эрэгтэйчүүд байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгт хамгийн өртөмтгий бүлэг бол залуу эрчүүд гэдгийг харуулж байна. Анхан шатны шүүхээс 76 шүүгдэгчид хорих ял оноосон бол 31 шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулжээ. Энэ нь мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүдийн хор уршгийг зөөлөн хандаж болохгүйг илтгэнэ.

Хуулийн хүрээнд авч үзвэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд мансууруулах бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгөх, авах үйлдлийг 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оноохоор заасан байдаг. Харин худалдаалах зорилгоор ийм бодисыг олж авах, хадгалах, тээвэрлэх, борлуулах зэрэг үйлдэл илэрсэн тохиолдолд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Эл гэмт хэргийг байнга үйлдсэн, улсын хилээр нэвтрүүлсэн бол 5-12 жил, зохион байгуулалттай гэмт бүлгээр үйлдсэн бол 12-20 жил, зарим тохиолдолд бүх насаар нь хорих хүртэл шийтгэл оноодог.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсний дараа хүний сэтгэцэд гаж өөрчлөлт илэрдэг бөгөөд сэтгэл санааны тэнцвэргүй байдал, хий зүйл харах, хэт сэрэмж алдах, үсрэх, амиа хорлох зэрэг эрсдэлтэй үйлдэл гаргах магадлал нэмэгддэг. Энэ нь зөвхөн хэрэглэгчийн амь нас, эрүүл мэндэд төдийгүй гэр бүл, найз нөхөд, олон нийт, цаашлаад нийгмийн аюулгүй байдал, Монгол хүний генетикийн санд хүртэл сөрөг үр дагавар дагуулдаг.

Тиймээс иргэд энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэлтэй болбол цагдаагийн байгууллагад хандаж, өөрийгөө болон бусдыг хамгаалах үүрэгтэй юм. Мансууруулах бодисоос ангид, эрүүл мэнд, амьдралаа хамгаалсан нийгмийг хамтдаа бүтээхийн төлөө иргэн бүрийн оролцоо чухал байна.

Эх сурвалж: Нийслэлийн Прокурорын газар

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 4 цаг 57 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 5 цаг 5 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 5 цаг 15 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 21 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 25 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 29 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 22 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 7 цаг 56 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 25 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 30 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 33 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 8 цаг 37 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 9 цаг 42 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 9 цаг 51 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 10 цаг 13 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 10 цаг 44 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 11 цаг 6 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 11 цаг 12 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 27 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 11 цаг 38 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top