x

Нүүдлийн шувуудын хамгаалалд чиглэсэн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар өчигдөр “BirdLife International” байгууллагын гүйцэтгэх захирал Мартин Харпертай уулзаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол Улсын биологийн олон янз байдал, шувууд, тэдгээрийн амьдрах орчин, нүүдлийн замыг цогцоор хамгаалах, олон улсын конвенцын хүрээнд хүлээсэн амлалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мөн уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэж байна.

Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцжээ. Үүнд:

  • Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг хамтран хангах

  • нүүдлийн болон усны шувуудын хамгаалал, менежментийн төсөл, хөтөлбөрийг хамтран боловсруулах, хэрэгжүүлэх

  • бүс нутгийн нүүдлийн замын санаачилга хөтөлбөр, биологийн олон янз байдлын түлхүүр нутгийг тодорхойлох, ус намгархаг газрын судалгаа, хамгаалал, нөхөн сэргээлтийн ажлыг дэмжих

  • хөгжлийн томоохон төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалтын үед байгальд ээлтэй төлөвлөлт, замын зураглал хийх, шаардлагатай арга зүйг хамтран боловсруулах, мэдээлэл солилцох

  • олон улсын стандартыг нутагшуулах, онцгой ач холбогдол бүхий шувуудын хамгааллын төлөвлөгөө боловсруулах, улаан дансны үнэлгээг шинэчлэх, хамтарсан судалгаа, сургалт, боловсон хүчин бэлтгэх, техникийн туслалцаа үзүүлэх

  • нүүдлийн шувуудын үржлийн үед нутгийн иргэдийг соён гэгээрүүлэх, сургалт зохион байгуулах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх

Мөн хамтын ажиллагааны хүрээнд олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, мониторингийн үр дүнг тогтмол танилцуулах, хамтарсан ажлын хэсэг байгуулан арга зүй, мэдлэг, олон улсын туршлага солилцох зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр болсон талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 35 мин “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ 6 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 10 цаг 2 мин Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ 10 цаг 2 мин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 10 цаг 7 мин Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ 10 цаг 8 мин Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг 2026 онд нээнэ 10 цаг 11 мин Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна 12 цаг 33 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа 12 цаг 39 мин Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 12 цаг 40 мин Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв 12 цаг 41 мин Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна 12 цаг 42 мин Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал 12 цаг 47 мин Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн мэдүүллээ 14 цаг 21 мин Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулахаар тохиролцлоо 14 цаг 21 мин Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ 14 цаг 21 мин Үндэсний бөхийн энэ улирлын сүүлийн барилдаанууд болно 14 цаг 22 мин Монгол Улсын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна 14 цаг 22 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-ын Элчин сайдтай уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 14 цаг 25 мин Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай орчмын зарим замыг хаана 14 цаг 25 мин
iИх уншсан
А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Цэцийн үнэтэй Ерөнхий шүүгч, парламентын үнэтэй Ерөнхийлөгчт... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан...
Top