x

Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль эхэллээ

2025 оны зургаадугаар сарын 26-ны өдөр “Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт хамтарсан дадлага сургууль албан ёсоор эхэллээ. Энэхүү сургуулийг БНСУ-ын Үндэсний аврах бригад болон Монгол Улсын Аврах анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид хамтран зохион байгуулж байна.

Сургуулийн гол зорилго нь аврагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн арга зүй, дадлагыг харилцан солилцох, улмаар хамтарсан ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэж байна. Дадлага сургуульд БНСУ-ын 119 дүгээр ангийн усчин аврагчид ч оролцож байгаа нь туршлага солилцох боломжийг бүрдүүлж буй онцлогтой.

Дадлагын хүрээнд дараах сэдвийн дагуу сургалт, дадлага явагдаж байна. Үүнд:

  • Урсгал устай орчинд эрэн хайх маршрут төлөвлөлт

  • Түргэн урсгалд тандалт хийх арга зүй

  • Усанд осолдсон хүний байршлыг тогтоох

  • Усны гүний чиглэл болон аюулгүй байдлын үнэлгээ хийх аргачлал

Жил бүрийн дулааны улиралд гол, мөрөн, нуурын эрэг орчимд иргэдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх нь ихэсдэг. Иймд урьдчилан сэргийлэх мэдлэг олгохоос гадна, аврагчдыг шуурхай, мэргэжлийн түвшинд ажиллах чадвартай байлгах зорилгоор энэ төрлийн дадлага сургуулиудыг тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн хамтын ажиллагаа нь олон улсын түвшинд илүү өргөн хүрээтэй болсноороо онцлог юм.

Хамтарсан сургуулиар дамжуулан усны ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг түгээх, аврах ажиллагааны шуурхай зохион байгуулалт, зохицуулалтыг сайжруулах, улмаар алба хаагчдын мэргэжлийн бэлэн байдлыг хангах чухал ач холбогдолтой гэж холбогдох албаныхан онцолж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав 1 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв 10 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна 15 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 22 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ 26 мин Хөгжих үү, хоцрох уу? 33 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй 50 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 19 цаг 20 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 19 цаг 20 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 19 цаг 31 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 20 цаг 0 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 23 цаг 19 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 23 цаг 21 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 23 цаг 22 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 31 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна 23 цаг 33 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна Өчигдөр 14 цаг 44 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр 14 цаг 43 мин Олон улсын болон үндэсний томоохон компаниуд Ханбогд суманд салбараа байгуулж байна Өчигдөр 13 цаг 19 мин Гадаадын иргэдэд виз олгох үйлчилгээг цахимжуулж, ангиллыг 54 болгон нэмэгдүүлэв Өчигдөр 13 цаг 04 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур... "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэл...
Top