Эдийн засаг

“Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
Голомт банкны кредит карт эзэмшигч та 2026.09.05-ныг дуустал сонгогдсон худалдаа, үйлчилгээний байгууллагаас зээлийн эрхтэй кредит картаараа худалдан авалт хийгээд 20%-ийн буцаан олголт аваарай. Ингэхдээ заавал Голомт банкны ПОС төхөөрөмж дээр картаа уншуулсан байх шаардлагатай.
2026-08-18

Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
Ургацын урьдчилсан балансыг наймдугаар сарын 20-д гаргах ёстой. Салбарын сайдын тушаал, удирдамжийн дагуу энэ ажлыг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрууд зохион байгуулж байна.
2026-08-18

Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай
Голомт банкны бүх төрлийн кредит карт эзэмшигчид Shangri-La Mall-д байрлах худалдаа, үйлчилгээний газруудаас худалдан авалт хийхдээ картаараа Голомт банкны ПОС дээр төлбөрөө төлөөд 20%-ийн буцаан олголт авах боломжтой.
2026-08-14

Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ
Үүнээс экспорт 12.2 тэрбум ам.доллар, импорт 7.2 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 5.0 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
2026-08-14

476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын нийт трассын дагуу есөн байршилд 1200 метр урт төмөр бетон гүүрэн байгууламж, ус, мал амьтны гарц болон 127 төмөр бетон хоолой барихаар төлөвлөгджээ.
2026-08-13

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа
Анхдагч орлогын данс 2.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.5 тэрбум ам доллароор нэмэгдсэн. Энэ үзүүлэлтэд гадаадын хөрөнгө оруулагчдын орлогын төлбөр 1.6 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.5 тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.
2026-08-13

"Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна
Форумын хүрээнд органик бүтээгдэхүүний үзэсгэлэн (Organic Expo), B2B бизнес уулзалтууд, экспортын хэлэлцээрүүд зохион байгуулагдаж, үйлдвэрлэгчид шинэ түнш, худалдан авагчидтай холбогдох боломж бүрдэх юм байна.
2026-08-13

Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ
Инфляц, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмж, 12.5 хувьд хүргэх шийдвэр гаргажээ. Мөн банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгж хувиар нэмж, 14.5 хувьд хүргэхээр болжээ.
2026-08-13

Бээжин-Улаанбаатарын чиглэлд олон улсын тогтмол нислэгийг эхлүүлэв
“COMAC C919” зорчигч тээврийн агаарын хөлөг энэ сарын 12-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийн “CA723” анхны нислэгээ амжилттай хийж, “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардав. БНХАУ-д үйлдвэрлэсэн уг хөлгийн олон улсын анхны тогтмол нислэгийг “Air China” компани гүйцэтгэжээ.
2026-08-13

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна
Ерөнхий сайд Н.Учрал Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замын төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд өгч, салбарын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн удирдлагаар хангахыг үүрэг болголоо.
2026-08-12

Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ
Валютын нөөц оны эхнээс 13.67 хувиар, өмнөх сарынхаас 4.0 хувиар өссөн нь валютын нөөц тасралтгүй өсөж буйг харуулж байна.
2026-08-07

“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай
“Аяллын газрын зураг”-аас та Монгол орны 6 чиглэлд аялах маршрут болон тухайн маршрутаар үзэх байгаль, түүхийн хосгүй дурсгалт газрууд, тэдгээрийн танилцуулга, мэдээллийг авах боломжтой.
2026-08-05

Өнгөрсөн сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ
Дархан-Уул аймаг дахь салбар 431.8 кг, Баянхонгор аймаг дахь салбар 1,677.1 кг үнэт металл худалдан авсныг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 26.1 хувиар нэмэгдсэн байна.
2026-08-05

Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ
2026 оны эхний хагас жилийн байдлаар Монголын үнэт цаасны зах зээлийн нийт гүйлгээ 865.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 435.4 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин өссөн үзүүлэлттэй гарлаа.
2026-08-03

Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн
2012-2013 онд Газрын тосны үнэ 112 ам.доллар хүрсэн. Энэ өсөлтийг далимдуулан Роснефт бензинийхээ хилийн үнийг байнга нэмж байсан. Энэ үед манай импортлогч аж ахуйн нэгжүүд Солонгосоос, ОХУ-ын Роснефтээс бусад жижиг компаниудаас нэлээд хэмжээний бензин шатахуун авч байсан.
2026-08-01

Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй
Samsung Pay төлбөрийн хэрэгсэлд Голомт банкны Visa болон UnionPay брэндийн шинэ картыг холбох боломжтой бөгөөд Голомт банкны зүгээс картаа амжилттай холбосон шинэ хэрэглэгчдэд зориулан төрөл бүрийн урамшууллыг яг одоо хэрэгжүүлж байна.
2026-07-31

Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 27.2 хувиар өссөн үзүүлэлт юм. ОХУ-аас хамгийн их буюу 154.8 мянган жуулчин манай улсад зочилсон байна.
2026-07-28

Газрын тосны үнэ огцом буурчээ
Brent маркийн газрын тосны 10 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ өмнөх өдрийн арилжааны хаалтын ханшаас 5.24 хувиар буурч, 86.8 ам.долларт хүрчээ. Үүний зэрэгцээ WTI маркийн газрын тосны есдүгээр сарын фьючерс үнэ 84.7 ам.доллар болж, 0.5 хувиар буурсан байна.
2026-07-27

WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
“Women Owned” тохирлын тэмдэгт ашиглах хүсэлтийг тасралтгүй хүлээн авч, шалгуур хангасан бизнесүүдэд тэмдэгтийн гэрчилгээ олгох процесс үргэлжилсээр байна. Эмэгтэй бизнес эрхлэгч та ч бас “Women Owned” бизнесийн эгнээнд нэгдэхийг хүсвэл дараах QR-ийг уншуулж бүртгүүлэх хүсэлтээ илгээгээрэй.
2026-07-24

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
Голомт банк иргэд, харилцагчид төдийгүй манай улсад зорчин ирж буй гаднын жуулчдад төлбөр тооцоогоо хялбар, тав тухтай гүйцэтгэх боломжийг нэгээр нэмэгдүүлэн Samsung Pay үйлчилгээг Монгол Улсад арилжааны банкнуудаас анхлан нэвтрүүллээ.
2026-07-22
