x

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банк харилцагчдынхаа өдөр тутмын төлбөр тооцооны хэрэглээнд илүү хялбар, дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэхийг зорин олон улсад хамгийн өргөн хэрэглэгддэг дижитал хэтэвчүүдийг амжилттай нэвтрүүлж, нутагшуулаад буй. Тэгвэл энэ удаа бид иргэд, харилцагчид төдийгүй манай улсад зорчин ирж буй гаднын жуулчдад төлбөр тооцоогоо хялбар, тав тухтай гүйцэтгэх боломжийг нэгээр нэмэгдүүлэн Samsung Pay үйлчилгээг Монгол Улсад арилжааны банкнуудаас анхлан нэвтрүүллээ.

Samsung Electronics болон Голомт банкны стратегийн хамтын ажиллагааны хүрээнд ийнхүү Голомт банкны харилцагчид Samsung брэндийн ухаалаг гар утас болон Galaxy watch-аа ашиглан зайнаас унших NFC технологийн тусламжтайгаар өдөр тутмын төлбөр тооцоо, худалдан авалтаа аюулгүй бөгөөд хялбар гүйцэтгэх боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл Samsung гар утас ашигладаг иргэд, харилцагчид NFC технологи дэмждэг бүх төрлийн ПОС төхөөрөмж болон онлайн мерчант дээр ердөө нэг алхмаар, хэдхэн хормын дотор төлбөрөө төлөх юм.

Монгол Улсад 800,000 орчим хэрэглэгч Samsung гар утас ашигладаг.

Samsung Pay-д зөвхөн Голомт банкны Visa болон UnionPay брэндийн картыг холбох боломжтой бөгөөд та доорх зааврын дагуу SocialPay аппликэйшнээр дамжуулан картаа холбон ашиглаарай.

Харин та хараахан Visa болон UnionPay брэндийн карт эзэмшигч биш бол SocialPay аппликэйшнээс Виртуал кредит эсвэл дебит картыг онлайнаар идэвхжүүлээд Samsung Pay-д холбох боломжтой.

Мөн www.cards.mn-ээр эсвэл өөрт хамгийн ойр байрлах Голомт банкны салбарт хандан Visa болон UnionPay брэндийн биет картыг захиалах боломж нээлттэй байна.

Samsung Wallet-ийн тухай: Samsung Wallet нь Samsung Pay, Samsung Pass болон бусад олон төрлийн үйлчилгээг нэг дор багтаасан цогц шийдэл юм. Зөвхөн Samsung-ийн ухаалаг гар утас болон бусад төхөөрөмжүүдээс ашиглах боломжтой Samsung Wallet үйлчилгээ нь одоогийн
байдлаар дэлхийн 60 гаруй бүс нутагт нэвтэрсэн бөгөөд нийт 160 сая гаруй хэрэглэгчтэй.

Энэхүү хэтэвч нь төлбөр тооцоог хялбар гүйцэтгэхээс гадна онгоцны тасалбар, гишүүнчлэлийн карт, нийтийн тээврийн карт зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дороос буюу зөвхөн гар утсаараа удирдах боломжийг олгодог.

Мөн төлбөрийн хэрэгсэл, дижитал хэтэвчид хамгийн чухал үзүүлэлт болоод буй хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг Samsung Knox хамгаалалтын системээр дамжуулан өндөр түвшинд хамгаалдаг нь уг дижитал хэтэвчийн бас нэгэн давуу тал билээ.

Ийнхүү Голомт банк харилцагчдадаа Samsung Pay-ээр төлбөр тооцоо гүйцэтгэх шинэ боломжийг нээж өгснөөр иргэд болон бизнес эрхлэгчдэд дижитал төлбөр тооцооны цогц орчин бүрдэж, Монгол Улсад төдийгүй олон улсад төлбөр тооцоогоо томоохон дижитал хэтэвчүүдээр хүртээмжтэй гүйцэтгэх боломжтой боллоо.

Дэлхийн жишиг Монголын банк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 8 цаг 38 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 8 цаг 47 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 9 цаг 29 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 9 цаг 29 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 10 цаг 18 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 10 цаг 34 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top